Эмээлийн шинэ технологи


Морь унаж байгаа хүний нурууны тулгуур ясны ачааллыг бууруулах шинэ технологи
Швейцарийн Moritz дахь “Biomex” технологийн төв Кlinik Gut, Stubben-тэй хамтран мэргэжлийн морь унадаг хүмүүст зориулан biomex эмээлийн суудлыг хийжээ. Кlinik Gut нь спортоор хичээллэгчдэд зонхилон тохиолддог аваар ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр салбартаа мэргэшсэн нөхөд. “Biomex” суудал нь нуруунд ирэх ачааллыг бууруулах сайн талтай.
Соёлт ертөнцийн нэг номерийн өвчин
Барууны үйлдвэржсэн орнуудад амьдарч буй хүмүүсийн 80-90% нь хамгийн багадаа амьдралдаа нэг удаа нурууны өвчнөөр өвчилсөн байдаг гэсэн судалгаа бий. Тэр дотроо морь унадаг хүмүүсийн 23,8% нь морь унаж байхдаа, 55,2% нь морь унасныхаа дараа нуруу өвдлөө гэсэн зовиуртай мэргэжлийнхэнд ханддаг байна. Мэдээж нуруу өвдөх олон шалтгаан бий. Эндээс элдэв саад бартаа, биеийн жингээ буруу хуваарилж суух зэргээс болж нурууны гол тэнхлэгт ачаалал нэмэгддэг. Харин энэхүү эмээл нь буруу байрлалд суухаас сэргийлдэг байна.
Нуруу яс ба морин спорт
Нурууны яс нь эзэн, морь хоёрын хоорондох харилцан үйлчлэлд гол үүрэгтэй. Морины элдэв явдал дунд нурууны яс, булчин, шөрмөсөнд ирэх ачаалал нэмэгддэг. Аарцаг, бүсэлхий, хөл, мөр, хүзүүний булчингуудтай холбогддог нурууны яс нь бүх л хөдөлгөөнд оролцох ба эзнээсээ байнгын зохицуулж байх хөдөлгөөний хяналтыг шаарддаг. Зайлшгүй хийх аарцагны хөдөлгөөнүүд, хөлд ирэх ачаалал, морины хөдөлгөөнд хариу үйлдэл хийх, морин дээр суух байрлал энэ мэтэд булчингуудад ирэх ачааллыг жигд хуваарилах хэрэгтэй болдог. Морины явдлын хэмнэл нь сээр нурууны диск (хавтгай)-үүдийг тэжээдэг даралтын өөрчлөлтийн чухал хэрэгцээг хангадаг.
Эмээлийн хамгийн төгс загвар нь эрүүл, тав тухтайгаар морио унах тохироог бүрдүүлэх явдал юм.
Анатоми, эмээл хоёр
Морин дээр мордож байхдаа нурууны тулгуур ясан дээр ирж байгаа хүч нь ischial яснууд руу голлон таардаг. ischial яснуудын хоорондох зай нь дундажаар эрэгтэйд 9-11 см, эмэгтэйд 10-12см байна. ischial яснууд нь урд талаараа жаахан алсуур умдаг ястай нийлж аарцаг, бүсэлхийн дунд хэсгийг бүтээдэг. ischial яс, умдаг ясны хоорондох зөөлөн эд нь гаднаас ирж байгаа даралтад мэдрэг бөгөөд энэ нь хөндүүрлэх шалтгаан болдог. Хүчийг тараах нь нурууны тулгуур ясыг чөлөөлж өгдөг. Энэ нь даралтаас ирэх үр нөлөөг шингээж, зөөллөдөг гэсэн үг ба буруу юм уу хэт даралтаас үүсэх хөндүүр үүсэхээс сэргийлдэг. Бөөр хэлбэрийн зөөлөвчийн хоорондох хотгор нь хярзан орчмын мэдрэмтгий зөөлөн эдэд үүсэж болзошгүй өндөр даралтыг бууруулдаг учраас их чухал үүрэгтэй.
Үзүүлэх даралтын хэмжээ
Ердийн эмээлтэй харьцуулахад Stubben biomex технологи нь морины явдлын үед хөдөлгөөнөөс үүсэх даралтыг багасган зөөлөн эд, умдаг орчмыг маш сайн суллаж өгдөг ажээ. Улмаар ischial-д ирэх даралтыг жигд тарааснаар нурууны ясан дээр ирэх даралтыг бууруулдаг байна.
Үр дүн
Хар зууван цагирагийн байрлал нь Ischial яснуудын хоорондох зөөлөн эдийн байрлалыг харуулж байна. Biomex-ийг ашигласан B эмээлийг А эмээлтэй харьцуулахад Ischial яснуудын хоорондох мэдрэмтгий зөөлөн эдэд ирэх даралтыг явдлын үед доод түвшин хүргэж бууруулна.
B эмээл дэх хүрч байгаа газар нь бага гэлтгүй явдлын үед их хэмжээний даралтыг ч бууруулдаг.
Дүгнэлт
Энэ шинэлэг эмээл нь зөөлөн эд болоод нурууг ачааллаас чөлөөлөхөд хамгийн найдвартай техникийн шийдлийг санал болгож байгаа ба морь унахад илүү аятайхан, биед ачаалал бага ирдэг ач холбогдолтой.
Нямсүрэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна