Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх заслаа, гучаад жил морь уялаа


Шинэ долоо хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Өнөөдөр та бүхэндээ зулай цагаан Алтай нутгийн хийморилог уяачийн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Хүлээн авч уншина уу.
-Бүрэнгийнхэн эртнээсээ хурдтай гэх юм. Юутай холбоотой гэж та боддог вэ?
-Жаргалан сумандаа эхний аравт манай багийн адуу л орно. Дээхнэ үедээ энэ Эрээн нууранд чинь хотон буудаг байсан юм. Даанч наяад оноос гол нь ширгэж, ус нь багасаад буухаа больчихлоо. Хөгшчүүл ярьдаг юм аа. “Манайханд урамддаг бух гээч нь байлаа. Үхэр өсдөг гэж бэлгэшээдэг. Морь хурдлуулдаг хотон нь байлаа. Захиргаадалтын тэр үед оросууд манай нутгийн савдагуудыг аваад явсан” гэж. Түүнээс болоод нэг хэсэг морь давхихаа байж, мал өсөхөө ч больсон. Тэгээд Доржсум гэж Баатарвангийн ганц үлдсэн лам нутгийнхаа савдагийг авчирсанаас хойш морь мал ч гайгүй боллоо. Тэр дундаа сүүлийн гурван жилээс манайхны морьд сайн давхиж байна. Урьд нь Эрээн нууранд хотон ирж буудаг байхад Палам, Пүрэвжав нарын морьд сайн давхиж байсан. Дараа нь Бэгзийн хүрэн халзан, Дамдинсүрэнгийн бор халзан морьдыг гүйцэх адуу байгаагүй. Тухайн үед би жоохон хүү бор халзанг нь унаж хурдлуулж явлаа. Завханд хоёр ч түрүүлсэн. Өнөө хүрэн халзан нь Завханд нэг түрүүлж, нэг айрагдсан түүхтэй.
-Их морьд, азарганы аль нь олон байх уу?
-Тэр үед азарга уядаггүй байсан юм. Түрүүлсэн моринд баярын бичиг, цай өгдөг үе. Нэг хэсэг хурдан морь гэхээс илүү жороо уралддаг байлаа шүү дээ. Цээсүрэнгийн Жаатгай цагаан, Хашаа Шархүүгийн хүрэн морьд гээд тусгай л даа. Хэдэн өдөрлөг болно, түрүүлж л байна. Ер нь жороогоор мөн л манай Бүрэн баг илүүрхэнэ. Завханы жинхэнэ жороонуудтай уралддаг морьдыг манай багийнхан авчирч уралддаг байсан юм чинь, аргагүй биз.
-Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу?
-Миний аав Дамбын Сономын халиун, Бэгзийн Дамдинсүрэн гэдгийн бор халзан морьд аймагт давхиж байсан хурдууд. Бас Хүлмэнгийн хүү Паламын хурдан морьд байна. Эд бүгд миний авга талын ах дүүс байгаа юм. Өөр Пүрэвжав гэж хүний хүрэн, гишүүтэй хээр, тал халзан, харлаг халзан, шодон буурал морьд хошуундаа хурдаараа яригдана. Тэр үед сум нэгдэл гэж байхгүй, хошуу гэж байсан.
-Та эцэг хээс хэдүүлээ вэ?
-Би дөрвүүлээ. Нэг эрэгтэй дүү, хоёр эгчтэй. Ээж минь биднийг багад бурхан болсон юм. Хөөрхий аав маань эмнэлэгт ажиллана. Түүний ах Гамж баригдаад явснаас хойш эсэргүүний дүү гэж мөн ч их дарамтлуулсан. Ямар сайндаа аав баригдахгүйн тулд хүн эмнэлэгт орж байхав. Надад ч тийм хэцүү үе байлаа.
-Яагаад?
-Амьдралын эрхээр 17-тойгоосоо улсад ажилласан. Үйлдвэр бригад гэж байхад суманд ажиллаж байгаад гарч, дараа нь Лоохууз даргын үед Гуулингийн бригадыг анх байгуулагдахад очиж ажилласан. Тухайн цагт үйлдвэрчний гишүүд гээд бид л хамгийн түрүүнд ажилд хөөгдөнө. Бараг дөрөв, таван жил хатууд нухлагдаж яваад цэрэгт явсан.

-Хаана цэргийн алба хаалаа?
-Улаанбаатарт Барилгын 8 гэж ангид 1964 онд очиж байсан юм. Тэндээ барилгын падаан цех гээч юманд орсон ч жил тойроод эрүүл мэндийн шалтгаанаас халагдсан. Цэргээс ирээд илгээлтээр гарч Бүрэн бригаддаа 100 ботготой ингэ авч маллаж эхэлсэн. Түүнээс хойш 20 жил тэмээ хариуллаа. Энэ хугацаанд дөрөв, таван жилийн гавшгайч, аймаг, сумын аварга болж явлаа.
-Хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-Би чинь эрийн гурван наадмын хоёроор нь наадаж явсан. Залуудаа бөх засдаг байлаа. 20-иод жил болсон байх шүү. Олон ч заан миний мөрийг түшиж цолонд хүрсэн. Харин сүүлийн 30-аад жил хурдан морь уяж байна. Тэрний өмнөхөн жороо мориор хэсэг наадсан.
-Энэ 30 жилд ямар, ямар амжилт гаргав?
-Эхний арван жил ч шалиагүй ээ. Орох нэг байхад, орохгүй нь бас байна. Харин дараа үеэс нь дажгүй шүү. Аймгаас ч айраг, түрүүтэй боллоо. Сүүлийн үед азарга маань ч сайн давхиж байгаа. Би голдуу азарга уяж байна. Хүрэн азаргаа Жаргалан суманд тав, зургаан удаа айрагдууллаа. Өөр Баян-Уулын Банди гэж хүнээс Бамбагар хээр азаргаа авч уясан. Өмнө нь гурав, дөрөв айрагдчихсан арав гарчихсан азарга надад ирж байсан юм. Мөнх гэдэг хүн хулгар хээрийгээ түрүүлгэх гээд миний хээр азаргыг тулгаж тавьдаггүй байсан гэж Баян-Уулынхан ярьдаг. Дараа нь би тэр Мөнх гэж хүнээс нь авсан.
-Та аваад яаж давхиулсан бэ?
-Энд ирээд гурав, дөрөв айрагдсан. Завханы 80 жилээр томчуултай нь үзээд миний хээр азарга 10 дээр ирсэн. Бас манай аймгийн ой, Жаргалан сумын 80 жилийн ойгоор 10-аар давхисан. Тэгтэл ашгүй зуд ч өнгөрлөө, миний хээр азарга ч өтөллөө, би ч өтлөх шив. Бас хул азаргаа шүдлэн үрээ байхад Хэнтийн Цэнхэрмандалаас авчраад шүдлэн, хязааландаа барианд ороогүй. Харин соёолондоо Завхан аймгийн хаврын бүсийн уралдаанд хол түрүүлж, Говь-Алтай аймгийн Шигшмэл хурдад тавласан. Залгаад бригад дээр аман хүзүүдэж, Завханд хол түрүүлээд, Алдархаанд аман хүзүүдсэн. Энэчлэн хээр, хүрэн, хул азаргануудаар одтой наадлаа. Хүрэн азаргаа Баян-Уулын Одсүрэн гэдгээс авсан юм. Ер нь би морь их үнэлж авдаг хүн. Яруугийн Буриад гэж хүнээс 10 шар өгөөд нэг морь авсан ч даанч давхиагүй ээ. Тэр үед нэг шар 100 мянган төгрөгийн ханштай байсан цаг.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн гэлээ?
-Гурван жилийн өмнө аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Өдгөө хул азарганы төлүүд яаж давхиж байна вэ?
- Миний хул азарга соёолон хүртлээ нэг их гүү хураагүй. Нийлээд гарсан төлүүдийг нь хойтонгоос уяна.
-Сумынхаа баяр наадамд хул азаргаа уралдуулж байв уу?
-Уралдаж байсан. Завхан аймгийн Дөрвөлжин сумын 90 жилийн ойд аман хүзүүдчихээд, энд ирж түрүүлж, Баян-Уулд бүсийн уралдаанд түрүүлээд, Говь-Алтайн шигшмэл хурдад дөрвөлсөн. Ноднин Шилүүстэйд хул азарга, хээр их нас хоёртой очсон. Хээр морь нь хул азарганы төрсөн дүү байгаа юм.
-Таны хүүхдүүд удам залган морь уяж байна уу?
-Би дөрвөн хүү, дөрвөн охинтой. Эднээс Бат-Оргих хүү маань морь уяна. Аймгийн сайн малчин, сумын Алдарт уяач байгаа юм. Хоёр хүүхэд төвд амьдарч байна. Бусад нь мал маллана. Нэг охины маань нөхөр бас аймгийн Сайн малчин.
-Та хэдэн оны улсын Сайн малчин билээ?
-2001 онд Сайн малчин болж байлаа. Тухайн үед 3070 мал тоолуулж, аймагтаа хоёрт орж байсан.Таван хошуу малаас ихэнх нь бог байсан. Үнээ 70-80 нь тугалдаг, гүү 50-60 нь унагална. Нэгдүгээр байранд Хөхморьтын Лха гэж хүн орсон юм.

-Одоо танай малын тоо толгой хэд хүрээд байгаа вэ?
-Зуданд олон мал алдлаа. Үлдсэнийг нь Сайн малчин болсныхоо дараа хэдэн хүүхдэдээ тараагаад 800 малтай үлдсэн. Гэтэл зуд болж 20-иодхон малтай үлдсэн. Хэцүү шүү, байгалийн гамшиг гэдэг. Уях морь, идэх малгүй болчихоод цөхрөхдөө уйлж суусан өдрүүд олон. Тэгээд Авиаг дагаж явж, ганц нэг адуу олж ирье гэж бодоод Хэнтий рүү явж байлаа. Цаг цагаараа байдаггүй хойно. Өнөөдөр мал маань өсч л байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Уясан морьдоо мордуулсан наадам бүхэн сайхан. Үүнээс Завханд түрүүлгээд, аймаг, сумандаа түрүүгээр хурдлуулаад ирэх мөн ч сайхан байсаан. Бас Говь-Алтай аймгийн Шигшмэл хурдад тасархай түрүүлгэсэн. Морь ирээд хөлсийг нь хусаад зогсож байхад арынх нь ирж байлаа. Яг тэр үед Авиагаа өөрийн эрхгүй бодсон шүү. Авиагаа дагаж яваагүй бол ийм хурдан морь авахгүй байсан шүү гэж бодохоос өөрийн эрхгүй нулимс сул асгарсан. Хамгийн сайхан дурсамж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүгдэд ч баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Авиадаа баярлаж явдагаа дамжуулах байна.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар 2016 он
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
64.119.16.11
Эрүүл энх урт насалж удаан жаргаарай
Reply202.126.88.212
Anaidaa eruul enh az jargal hamgiin sain saihan buhniig husen erooe
Reply66.181.161.153
minii owoo mundag ta mini urt nasalj udaan jargaarai