Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хязаалангаа, Цанлиг ах халзан шүдлэнгээ айрагдуулсан


Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Д.Алдараагийн ярилцлагыг хүргэж байна.
-Уяачийн эрдэм ухааныг зааж сургасан аавын тань талаар эхлээд ярилцъя?
-Миний аав Тэс сумын хүн. 1964 онд тэнд төрж, өсөөд 1988 онд Баруунтуруунд шилжиж ирэн суурьшсан юм билээ.
-Сангийн аж ахуйд ажиллахаар ирж байсан уу?
-Мал малладаг байсан. Тэрнийхээ хажуугаар уяачийн эрдэмд шамдан хүрэн морио дааганаас нь эхэлж уясан юм билээ. Нөгөөх нь даага, шүдлэндээ их давхиагүй гэсэн. Харин 1993 онд өөрийн унаган хүрэн үрээгээ уяж, Баруунтурууны наадамд гурваар давхиулж, анхны айргаа аваад 1994 онд аймгийн наадамд аман хүзүүдүүлж байсан гэдэг юм. Түүний дараа жил буюу 1995 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд Сар хайрханы даншиг болж, тэнд хүрэн хязаалангаа авч очоод айргийн гуравт давхиулж дараа жил нь соёолон морь Тэс суманд гурав хурдлуулсан. 1997 онд болохоор Баруунтуруун сумынхаа наадамд хээр хязаалан айргийн гурваар давхиулж, нөгөөдөх нь соёолондоо Зүүнхангай, Баруунтуруун хоёрт түрүүлсэн байдаг. Тэгээд тэндээсээ аймгийн наадамд очиж аман хүзүүдээд энэхүү амжилтуудаараа аав маань 2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ.
-Сайн наадаж байжээ?
-Тийм шүү. Морь уясан цагаасаа хойш найман түрүү, 24 айраг авсан байна лээ. Анх нутгаасаа ирэхдээ Тэс угшилтай хүрэн, хээр зүсмийн ах дүү хоёр морьтой ирж байсан юм билээ. Тэдгээр нь тийнхүү хурдалсан. Эдгээр морьд манай өвөө Баатарын адуу ч нарийн угшлыг нь хөөвөл Тэсийн Хар хөгшний хурдан хээрийн удамтай юм билээ.
-Аавыг тань сайн уяачаас гадна сайн малч хүн гэж байсан. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Аав маань морь уяхын хажуугаар сум, аймгийн сайн малчнаар удаа дараа шалгарч байсан хүн. Найман жил дараалан малаа мянгаар тоолуулж байсан гэдэг. Нэг удаа бүр хоёр мянга хүргэж байсан. Одоо ч манайх 2000-гаад бог, 120-130-аад адуутай. Аав маань морь сайн уяхаас гадна, сайхан эдэлдэг. Ер нь моринд их иртэй хүн. Ямар ч адуугаа өөрөө бариад, сургаад уяачихдаг. Миний аавыг нутгийн олон “цагаан цайлган сэтгэлтэй, гүндүүгүй, хүнтэй сайхан харьцдаг, олонтойгоо хүн байсан” гэж одоо ч дурсдаг юм. Манай энд аймгийн Алдарт уяачид ээлжилж жил бүр дааганы уралдаан зохион байгуулдаг юм. Би ноднин аавынхаа аймгийн Алдарт уяач цолыг мялааж дааганы уралдаан хийсэн.
-Амьд сэрүүн байхдаа цолоо хүртсэн үү?
-Тиймээ. Бурхан болоод гурван жил болж байна. Зун нь цолоо аваад, өвөл нь өнгөрсөн. Удам дамжсан адуугаа битгий тасдаарай, намайг их баярлуулж байсан гэж ярьдаг байсан даа.

-Морины эрдмийн талаар та нарт юу гэж хэлж сургадаг байв?
-Намрын цагт сэрүүн орохын үед уяна гэсэн морио барьж 2-3 шөнө уяж хонуулж, хөнгөрүүлээрэй. Уяа морь жилийн ажилтай гэдэг байсан.
- 1995 оны Сар хайрханы даншигт гурваар давхисан хүрэн үрээнийхээ талаар дэлгэрүүлээч?
-Манай аавын ах Цанлиг хүрэн халзан шүдлэнтэйгээ хамт явсан. Тэгээд аавын маань хүрэн хязаалан гурваар, ахын хүрэн халзан шүдлэн хоёроор давхиж, тэр том наадмаас хоёр айраг хүртсэн дээ. Манай аав, ахаас гадна өвөө маань ч морь уядаг байсан.
-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн уяа эвлүүлж байгаа байлгүй. Ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Сумын чанартай наадмаас 2-3 түрүү, 4-5 айраг аваад байгаа. Цагаанхайрханд хул соёолонгоо түрүүлгэсэн. Зүүнговийн сумын баярт хулыгаа айргийн дөрөвт давхиулсан. За тэгээд овоо, тахилгын наадмаас айраг нэлээд авсаан авсан. Миний хул морь, аавын уядаг байсан хурдан хээрийн удмын адуу байгаа. Миний дүү Бадарч мөн морь уядаг, морины хоббитой. Хээр азарга, хар үрээ, буурал үрээ гээд морьд нь сумдын жижиг наадмуудад айрагдуулж, түрүүлээд л байгаа.
-Адуугаа чанаржуулахад хэр анхаарч байгаа вэ?
-Би гүүгээ сольдоггүй. Азаргаа сольсоон. Зараалын эрлийз даага нэгийг авсан. Бас Завхан аймгийн Яруу сумаас халтар азарга авч хоёр жил тавилаа.
-Аав тань моринд эрэмгий нэгэн байсан гэсэн. Харин таны хувьд?
-Үгүй яахав дээ, морио унаад л мал хуйгаа эргүүлээд явж байна. Даага, шүдлэнгээ өөрөө сургачихдаг. Өөрийнхөө хэмжээнд болгоод л явж байна. Бугуйл бүгд л шиддэг юм чинь ямар ч байсан унаагаа сольчихоод л байдаг юм.

-Яриагаа аавтайгаа хамт наадсан хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлье гэж бодож байна?
-Хан Хөхийн тахилгад манай дүү морь хөтлөөд, аав бид хоёр машинтайгаа явсан юм. Тахилгатай овоонуудад гараад, хан Хөхийгөө тойроод явж байсан нь надад их сайхан санагддаг юм. Тэгэхэд хоёр морьтой явж найм, есөөр давхиулж билээ. Хэдийгээр айраг түрүү аваагүй ч аавтайгаа хамт явсан хамгийн сүүлийн наадам гэдгээрээ надад эрхэм байдаг.
-Удамт уяачдын уухайд түрлэг нэмж яваа танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Увс аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.210.77.136
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply