Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо


Амжилт гаргаж алдар цолонд хүрсэн уяачид уяхуйд анхаарахаас илүүтэй адуугаа сайжруулах зорилго тавь хэмээн зөвлөдөг. Харин үржил хийж буй уяачид хамгийн чухал нь ГҮҮ хэмээн нэгэн зэрэг хариулдаг билээ. Үнэхээр ч удам сайт гүү бол уяачийн үнэт эрдэнэ юм. Үүнийг мэдэрч, цаг үетэй нь уялдуулж чадсан Хан Хэнтийхэнд баяр хүргэе.
Өчигдөр буюу билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 8 нд Хэнтий аймгийн шилмэл гүүнүүдийн дуудлага худалдаа Тэрэлж дэх Хаадын хаан морин паркт боллоо.

Арав гаруй сумаас ирсэн 20 гүү таван сая төгрөгнөөс эхлэн дуудагдаж хагас цагийн дотор цөм эзнээ олсон нь цаг үеэ мэдэрсэн үйл ажиллагаа байсныг илтгэх.

Дээрх дуудлага худалдаанд ХХААЯ-ны сайд, МУ-ын Манлай уяач З.Мэндсайхан, МУ-ын Заан Ч.Батзориг, ММСУХ-ны тэргүүн Тод манлай уяач Ц.Батсайхан, Тод манлай уяач Д.Хишигжаргал, МУ-ын Манлай уяач М.Мөнхбат, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга МУ-ын Алдарт уяач Ч.Хишигбаатар, ажлын албаны дарга Батбаатар тэргүүтэй морины зүтгэлтнүүд хүрэлцэн иржээ.



2019 онд одтой сайхан наадан төрийн наадмаас хоёр ч айраг хүртсэн Ч.Батзориг Заан дөрвөн гүү авсан нь хамгийн олонд тооцогдоно. Тэрээр Дэлгэрхаан сумаас ирсэн хээр гүүг хамгийн өндөр ханшаар өөрийн болгож, МУ-ын Алдарт уяач Д.Энхсүхийн Аварга хээрийн төл хээр, аймгийн Алдарт уяач А.Ууганбаярын халиун, Цэнхэрмандал сумын Сандагдоржийн Оонон харын төлийн төл хул гүүг тус тус авсан юм.

“Морьтон” үржүүлгийн төвийнхөн энэ дуудлага худалдаанд идэвхитэй оролцогсдын нэг байв. Тэд Хэрлэн сумаас ирсэн сумын Алдарт уяач Н.Алтантөгсийн хүрэн зээрд, Батширээт сумаас ирсэн Э.Энхболдын хүрэн, Галшар сумаас ирсэн дуучин Чинболорын хул гүүг тус тус авлаа.

Олон гүү авсан дараагийн эрхэм бол хоймор нутгийн хийморилог хүү Гантулга байсан юм. Тэрээр дуудлага худалдааны салхийг хагалж, Тод манлай уяач Г.Алтангэрэлийн бага хүрэн азарганы төл Б.Батцагааны хүрэн гүүг өөрийн болгосон бол дараа нь “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны хүндэт тэргүүн Т.Батжаргалын хүрэн, Биндэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Базарсадын хонгор гүүг тус тус худалдан авсан юм. Ийнхүү гурван эрхэм нийт гүүнүүдийн талыг нь хуваан авч, үлдсэн 10 гүүг бусад зочид үнэ хаялцан авсан билээ.

Дуудлага худалдааны төгсгөлд ММСУХ-ны тэргүүн Ц.Батсайхан ”Ийм сайхан арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны хамт олондоо баяр хүргэе. Бусад салбар холбоод үлгэр авч хэрэгжүүлмээр сайхан ажил санаачилжээ” хэмээсэнтэй санал нэг байна.






Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.211.52.32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply66.181.161.92
Bayr hvrgey
Reply