Их ойгоор зодог тайлсан хүлгүүд


АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадам хүлээлт өндөртэй байлаа.Тэгш ойн наадам, төр түмнийхээ их цэнгэлд хурд хүч шалгахаар нас болгонд 400 гаруй хүлэг бүртгүүлснийг харахад л /азарганаас бусад нь / дээрх таамаг батлагдана.
1.Түүхт ойн баяр наадмаар түмэн олноо шуугиулж, баярын магнай тэнийлгэж байсан хурдан хурц хүлгүүдээс дөрөв нь зодог тайлжээ. Үүний нэг нь энэ цагийн домогт хурдан хүлэг Амгалан төрийн ажнай шарга азаргыг дийлж, шигшмэл хурдан морьдын “Их хурд-4” уралдаанд түрүү магнайд хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Баянжаргалын Магнай халтар азарга юм.

Төв аймгийн Баянцогт сумын харьяат Чулуунбаатарын Отгонбаярын унаган хүлэг Магнай халтар азарга 2006 онд Багануур-Бага Хэнтийн бүсийн уралдаанд гурвалж, Эрдэнэт хотын 30 жилийн ойд зургаалж, Архангай аймгийн Тоглохын талд болсон хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдлан морины хорхойтнуудын хараанд өртжээ.

Дараа жил нь буюу 2007 онд улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар Их хурд-IV уралдаанд түрүүлэн ирж, түмэн эхээр цоллуулсан юм. 2008 онд улсын баяр наадам болоод Алтан овооны тахилга зүүн бүсийн уралдаанд долоод хурдалж байжээ. Төрийн зарлигт наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн Магнай халтар азарга энэ жил 22 настай.
2.АХ-ын 100 жилийн ойгоор зодог тайлсан дараагийн хүлэг бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач агсан Бөөрөнхийн Амарбаясгалангийн хүрэн халзан морь юм.

14 настайдаа улсын баяр наадам /АХ-ын 92 жилийн ойд айргийн тавд хурдалсан/ болоод шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаанд айрагсдан энэхүү цуут хүлэг өнөө жил 23 настай аж.

3. 100 жилийг хүлээж зодог тайлсан дараагийн хурдан хүлэг АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын түрүү, шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны аман хүзүү, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бадрахын Энхбаатарын хонгор халзан морь юм. 10 настай төр түмний цэнгэлд түрүүлж байсан халзан морь өнөө жил 16 настай юм.


4.Зодог тайлсан дараагийн хүлэг бол төрийн зарлигт наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн Хайр хул юм. Даагандаа улсын наадамд гурвалж, соёолондоо “Их хурд-8” уралдаанд айрагдан, уржнан сонгомол дээд ангилалд түрүүлсэн хул азарга уг нь идэрхэн хүлэг ч эзэн уяач нь уралдааныг нь отголохоор шийджээ.

Б.Хастөр
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.211.58.13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply106.40.29.173
Зулзүсмийн Хонгор азарга бас зодог тайлсан
Reply64.119.16.172
Сайхан хурдан буянгууд
Reply