Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд


Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ойд зориулсан хангайн бүсийн уралдааны их насанд 100-гаад хүлэг бүртгүүлж шандас шалган уралдсанаас эхний 10-т:
1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатарын хар. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Цогбаярын унаган хар морины уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар өөрөө тааруулж, уралдаанч Чинбатын Чулуунбат хүү унаж хурдлуулжээ.




2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган хээр морь өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт болсон хойд бүсийн уралдаанд соёолон айрагдаад, АХ-ын 100, 101 жилийн ойд аравт хурдалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулсан бол Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.




3.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы бор. Шүдлэндээ Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд айрагдаж байсан бор морь Г.Мөнхсайханы унаган хүлэг бөгөөд уяа сойлгыг Батсайханы Дорж уяач тааруулсан бол Нэргүйн Эрдэнэжаргал хүү унаж хурдлуулсан байна.



4.Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, МУ-ын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн хүрэн. Улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан хүрэн морь уяачийн унаган хүлэг бөгөөд МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул уяа сойлгыг нь тааруулдаг юм. Хангайн бүсэд Батбаярын Баттулга хүү унаж хурдлуулжээ.



5.Төв аймгийн Аргалант сумын уугуул, МУ-ын заан Дорлигжавын Амгаланбаатарын халтар. Төв аймгийн Аргалант сумын угшилтай аймгийн наадамд нэг айрагдсан халтар морийг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уяж, Наранцэцэгийн Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.

6.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын начин Базаррагчаагийн Сэр-Одын хүрэн. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гаралтай хүрэн морины уяа сойлгыг Лүндээдоржийн Баянжаргал уяач тааруулдаг бөгөөд Мөнхцэцэгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулжээ.

7.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Жамбалдоржийн Батсуурийн хүрэн. Хүрэн морины уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар тааруулдаг бол Зоригоогийн Бат-Эрдэнэ хүү унаж хурдлуулсан юм.

8.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Бадамсанаагийн Анхбаярын хүрэн. Өнөө жил Төв аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалсан хүрэн морины уяа сойлгыг Энхтайваны Энхбаяр тааруулж, Бат-Эрдэнийн Тэмүүжин унаж хурдлуулжээ.

9.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир тааруулж, Э.Номин-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.

10.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Жанчивын Жасрайдоржийн хар алаг. Аймгийн бүсийн уралдаанд арваад түрүүлж, айрагдсан энэ хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу бөгөөд Сүхбатын Төмөрбаатар уяа сойлгыг нь тааруулж, Мөнхөөгийн Хишигбаяр хүү унаж хурдлуулжээ.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.9.46.48
Танай уралдаан гэсэн зэс дээр энэ жилийн уралдаан, нэрс амжилт нь ороогүй байна
Reply202.9.46.48
Баянхонгол аймгийн бусад насыг оруулаарай баярлалаа
Reply