Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан хязаалангууд


Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд уралджээ. Ингээд эхний 10-т хурдалсан хязаалангуудыг танилцуулъя.
Хязаалан 110 гаруй:
1.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Занганы Пүрэв-Очирын бор. Өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, өнөө жил Өвөрхангай аймгийн 90 жилийн ойд түрүүлсэн бор үрээний уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулсан бол Буянтогтохын Баттөр хүү унаж хурдлуулжээ.



2.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалын халиун. Х.Гарьдмагнайн унаган хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бөгөөд Тогтохжаргалын Бадруун хүү унаж хурдлуулжээ.

3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр. Улсын баяр наадам, бүсийн уралдаанаас гурван айраг хүртсэн хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бол Алтансүхийн Ууганбаатар унаж айрагдуулжээ.

4.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн зээрд. АХ-ын 100, 101 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан зээрд үрээ Алдартын унаган хүлэг бөгөөд уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар тааруулж, Баттулгын Гантулга хүү унаж хурдлуулсан байна.


5.Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Нэмэхжаргалын Гантулгын хонгор. Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон унаган бундан тамгатай хонгор үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулж, Дулмаагийн Төгөлдөр унаж хурдлуулсан юм.

6.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаагийн бор. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сүхбаатарын Ганбатын унаган бор үрээгээ Алдарт өөрөө уяж хурдлуулдаг бөгөөд даагандаа Баянхонгор аймагт, шүдлэндээ Гуулин суманд болсон Говь-Алтай аймгийн бүсийн уралдаанд тус тус айрагдаж байсан юм. Хангайн бүсэд Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулсан юм.

7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэрьяагийн Батсанаагийн хүрэн халзан. Тод манлай уяач С.Ганхуягийн унаган халзан үрээ Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан бөгөөд аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар уяа сойлгыг нь тааруулж, Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

8.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул,аймгийн Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган халтар үрээ даагандаа Баянхонгор аймгийн баяр наадамд баян ходоод болж байсан бөгөөд шүдлэндээ Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд долоолж, давхар уяагаар "Хонгорын шигшмэл хурд" уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Өнөө жил АХ-ын 100, 101 жилийн ойд 30-даар давхиад, давхар уяагаар хангайн бүсэд наймд хурдалж байгаа нь энэ. Халтар хязаалангийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж тааруулдаг бөгөөд Баттогтохын Батзаяа хүү унаж хурдлуулжээ.

9.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, сумын Алдарт уяач Жавзандуламын Хатанбаатарын хар. Улсын начин Б.Сэр-Одын унаган харын уяа сойлгыг Лүндээдоржийн Батжаргал тааруулжээ.

10.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул,аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хээр. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулдаг бөгөөд Буянтогтохын Тэнгис хүү унаж хурдлуулжээ.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна