СУМЫН АЛДАРТ УЯАЧ Х.БАДРАХ: 2016 ОНД АЙМАГТ БҮҮДЭН ДААГАА ТҮРҮҮЛЭХЭД МАШ ИХ БАЯРЛАСАН


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавлиуд багийн харьяат, сумын Алдарт уяач Х.Бадрах нь 1978 оны зургадугаар сарын 16-нд Ханбогд сумын эмнэлэгт айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр аймгийн Аварга малчин, Ханбогд сумын 80, 90 жилийн ойн медалийн эзэн юм.
-Удамт уяач гэв үү?
-Тийм ээ, дээдчүүл маань хусуур сойзоор гангарсан уяачид явлаа. Өвөө Жаалдүүгийн Жамбал бол Ханбогд сумын анхны аймгийн Алдарт уяач байгаа юм. Би өвөөгийнхөө уясан морьдыг наймтайгаасаа хойш долоон жил унасан. Сонирхуулахад, халзан морийг нь соёолон унаж, Цогтцэций суманд түрүүлгэж байлаа. Энэ халзан морийг 4-5 айрагдуулж, 2-3 түрүүлгэсэн. Бас хээр азаргыг нь тав, зургаа түрүүлгэсэн байх аа. Ер нь сум, орон нутгийн наадмуудад айраг, түрүү олныг авсан, уралдаанч явлаа.
-Уяачийн гараагаа уралдаанчаас эхэлжээ. Бие даан морь уясан нь хэзээнээс вэ?
-Мориноос хасагдаад л өвөөгийн туслах болсон. Ингээд 20 хүрээд бие даан морь уяж, өвөөгийн өгсөн хээр соёолонгоор Манлай, Ханбогдынхоо хоёр айргийг авсан. Хээр соёолон надад их, бага наадмаас 4-5 айраг авч өгсөн. Бас сумын 70 жилээр шарга хязаалан аман хүзүүдүүлж, хээр морио тавлуулсан. Дааганаас нь уяж тэр жилээ айргийн тавд давхиад, шүдлэн өнжсөн юм. Шарга хязаалан мөн л нутгийн унаган адуу. Эцэг нь Баян-Овоон Бадрал гэж хүргэн ахын маань шарга азарга байдаг.
Амжилт гаргасан хурдан хүлгүүд:

Хээр морь:
Удам угшил: Улсын Аварга малчин, аймгийн Алдарт уяач, өвөө Ж.Жамбалын унаган адуу
- 2004 онд Ханбогд сум байгуулагдсаны 80 жилийн ойд айргийн тав,
- Сумын баяр наадмын хоёр айрагтай морь.
Хүрэн азарга:
Удам угшил: Ж.Чинбаатарын ухаа азарганы төл. Эх нь З.Цогбаярын хонгор гүү.- 2009 онд аймгийн зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв,
- 2011 онд “Шинэ Ханбогд” ТББ-ын таван жилийн ойд түрүү,
- “Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаанд 11
- 2012 онд “Галбын хүлэг” галын нээлтийн уралдаанд айргийн гурав,
- Ханбогд сумынхаа баяр наадамд аман хүзүү,
- Соёолон болон азаргандаа нэг түрүү, найман айраг
Шарга шүдлэн:
Удам угшил: Унаган адуу
- 2004 онд Ханбогд сумын 80 жилийн ойд аман хүзүү,
- Сумынхаа баяр наадамд айргийн тав
Хонгор бүүдэн үрээ:
Удам угшил: Ж.Чинбаатарын ухаа азарганы төл. Эх нь Дундговь аймгийн Өндөршил сумын Дашаа гэдэг хүнээс авсан Шилийн гүр угшилтай хонгор буурал гүү.
- 2016 онд Ханбогд сумын 92 жилийн ойд аман хүзүү
- Өмнөговь аймгийн 85 жилийн ойд түрүү
- 2017 онд Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдаан, Манлай сумын түмэн адууны баярт айргийн тав
- 2018 онд Ханбогд сумын 94 жилийн ойд аман хүзүү
- 2019 онд Ханбогд сум байгуулагдсаны 95 жилийн ойд азарганд уралдаж айргийн тав
-Тэр жил нэг насанд хэчнээн адуу мордсон юм бэ?
-Цөөвтөр адуу мордсон. Шарга хязаалан 20 орчим үрээнээс айрагдсан нь тэр. Түүнээс хойш бараг уяагүй ээ. Нэг хэсэг морь уясан ч айрагт багтахгүй л байгаад 2014 оноос хойш сайн наадсан. 2016 онд аймагт бүүдэн даагаа түрүүлгэж, суманд аман хүзүүдүүлэв. Шүдлэнд нь хавар Манлайд болсон аймгийн бүсэд айрагдууллаа. Мөн аймгийн зүүн бүсийн уралдаанд бүүдэн даагыг дүүгийнхээ нэр дээр уяж дөрөвлүүлсэн. Энэчлэн сум орон нутгийн найман айраг, түрүүтэй болсон. Би эхийг нь Өндөршилээс Жамц гэж хүнээс худалдаж авч байсан. Сумын 90 жилээр айраг, түрүү авч чадаагүй ч дажгүй давхиулсан. Ноднин 95 жилийн ойдоо бүүдэн үрээгээ азарганд явуулж тавлуулсан. Энэ жил хавчиг зургаатай азарга, тэжээж байгаад тавьчихлаа. Би ч мал хуй гээд ажил ихтэй болохоор жилдээ олон уралдаанд оролцож амжихгүй. Сумын наадамд л мордуулна. Сайндаа 4-5 уралдуулна.
-Танай энд хавчиг өнжөөдөг үү?
-Янз, янз. Тэгэхдээ зургаатай уячихаад долоотой өнжөөнө.
-Говьшанхын хурдад оролцож байв уу?
-Хүрэн азарга “Говьшанхын хурд-2”-т уралдуулаад 11-ээр давхиулсан. Дов үзэж сайхан наадсаан.
-Өөр ямар адуугаар одтой наадав даа.

-Хүрэн азаргаа хязаалан, соёолонд нь суманд тус тус түрүүлгэсэн. Нийт хоёр түрүү, найман айрагтай. Хүрэн азарганы эцэг Монгол Улсын Алдарт уяач Жанч гуайн адууных. Өвөөгийн хүү Чинбаатарын авсан гэж авсан ухаа азарга байдаг юм.
-Хэдэн оны сумын Алдарт уяач билээ.
-2013 онд авсан.
-Харин аймгийн Аварга малчин хэзээ боллоо.
-2015 онд мянгат малчин болсон. Таван жил мянгат малчин явна.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Хүүхдүүд морь малд эвлэг байна уу?
-Манайх гурав сургуулийн сурагчид. Аль аль нь морь малд сонирхолтой, бүгдээрээ морь унана. Том хүү Алтанбагана мориноос хасагдаад туслах болсон. Дунд хүү Алтангэрэл залгаад морь унаж байна. Багыгаа энэ зунаас морь унаж сургана даа.
-Сэтгэлд хоногшин үлдсэн наадмын дурсамжаар яриагаа өндөрлөцгөөх үү?
-2016 онд аймагт бүүдэн даагаа түрүүлэхэд маш их баярласан. Сайхан л юм билээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Ханбогд сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна