Тод манлай уяач Т.Ихбаяр: Их хурдаар төрмөл хурдан хүлэг болохоо баталсан


АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Б.Нямжавын Богд хээр азаргыг түрүү магнайд хурдлуулсан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяртай цөөн хором ярилцаж баяр наадмын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Хүлээлт өндөр 100 жилийн ойд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд халуун баяр хүргэе ээ...
-За баярлалаа.
-Хүсэлт, хүлээлтэнд тань хүрэв үү?
-100 жилийн ой, азарга түрүүлгэсэн болохоор сайхан л байна. Энэ жилийн наадам шинэ дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог.Өмнөх жилүүдээ бодвол уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж олноор нь хассан тохиолдол гарсангүй. Гэвч засч сайжруулах, анхаарах зүйлүүд бас байна. Цаашдаа анхаарах байлгүй дээ.
-Хүй мандал гал уяанаас 100 жилийн ойд олон хүлэг тоосоо өргөсөн үү?
-Энэ жил манай гал 300 гаруй морь уясан. Түүнээс 70-аад нь мордсон байх.
-Богд хээр азарга монгол төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ. Магадгүй өнгөрсөн жил наадам болсон бол түрүүлэх байжээ хэмээн бодсон шүү. Таны хувьд энэ жилийн уяандаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Нуулгүй хэлэхэд энэ жилийн тухайд яг санаанд хүрч мордоогүй. 2020 онд улсад мордуулахдаа “түрүүлгэнээ” гэсэн итгэлтэй байсан. Харин энэ жил “Яах бол” гэж бодож байлаа. Сайн төрсөн амьтан учраас түрүүлж л байна лээ. Улсын наадамд тулгаад мордчихсон болохоор “Их хурдад тамир нь хүрэх болов уу” гэж бодож байтал сайн давхиж, аргагүй төрмөл хурдан хүлэг болохоо баталсан.Сайн адуу гэдэг өөр л дөө.

-Төрийн наадамд хоёр түрүүлж, Их хурд уралдаанд нэг түрүүлж, аман хүзүүдсэн энэ цагийн эгэлгүй хурдан буян. Хүн болгон харж хүлээж буй. Тэр утгаараа уяачид илүү их хариуцлага оногддог байх.
-Нэг талаараа тийм. Гэхдээ хээр азаргыг бусдаас нь онцолдоггүй. Тэгэх ч аргагүй юм. Хүн болгон л өөрийнхөө морийг хурдан гэж бодож байгаа. Хурдлуулчих юмсан гэж хүсч байгаа. Тиймээс галын бусад морьдын адилаар ажлыг нь хийнэ. Өөрөө төрчихсөн хурдан адуу болохоор аргагүй илүүрхдэг. Ер нь тэгээд их сайн адууг тааруухан уяач уявал амар байдаг юм ш дээ.
-Яагаад...
-Яахав. Хөл гарт нь гамтай. Сайн уяач илүү сайн болгох гэсээр хөл, гарт нь хүрчихээд байдаг талтай. Дундхан адуунд сайн уяач таарвал илүү зохицолтой.
-Бодож байгаагүй хариулт байна.
-Хүн их мэдээд, илүү сайн болгох гэхээр алддаг. Тэр утгаараа уяач илүү хариуцлага хүлээдэг байх.
-Төрмөл хүлэг тул хурдлуулахаас илүүтэй эрүүл саруул байлгах тухайд нь хариуцлага хүлээдэг гэж ойлголоо.
-За тэгж ойлгож болох юм даа.
-Богд хээрийг шүдлэн байхуйд та “их насны морь болгоод 100 жилийн ойд түрүүлгэнээ” хэмээн хэлж байсан гэдэг. Үнэн үү?
-Тиймээ. Шүдлэнд нь “100 жилээр найман настай морь түрүүлгэнээ” гэсэн юм. Тэгээд тэр жил хүүхдүүдэд өгөөд /2016 онд/ Хэнтийд болсон зүүн бүсийн уралдаан руу явуулсан 30 гарч давхисан.

-Даага анх таньж авсан гэдэг билүү?
-Маагийд /МУ-ын Манлай уяач Ч.Махбалыг хэлж буй/ Чулуун гуайн хүү Гантөмөр хүрэн гүү өгч. Түүнийг нь Маагий Глафакстаа тавиад хээр гарахгүй юу. Даага болох жил нь Маагий Хүсэлзулд адуу бэлэглээд, хоёр дааганаас сонголт хийх болоод надад хандсан юм. Би очиж хараад жижгийг нь сонгосон. Тэр нь Богд хээр. Даагандаа сөнгө, туранхай байсан болохоор нь уралдуулаагүй. Хэсэг хугацааны дараа Хүслээ “та ав” гээд надад өгчихсөн юм.
-Та түүнийг нь Далайд өгсөн.
-Тийм. Хязаалан болдог жил нь Далай “ахаа би нэг сайн юмтай болмоор байна” гэхээр нь “би аягүй бол нэг хүнд зарчихна. Энэ хээрийг ав” гээд өгчихсөн юм. Алс нь сайн адуу болно гэдгийг мэдэж байсан болохоор гал дотроо байж байг гэж бодсон юм. Нямжавт өгөхдөө ч мөн тэгж л бодсон. Тухайн үед Наранхүү, Хишигжаргал Тод манлай нар нэлээд өндөр ханш амлаж байсан ч бид гал дотроо үлдээхээр шийдсэн юм.
-Цуут хээр маань танай галд нь уягдаж хурдлах ёстой хүлэг ажээ.
-Махбалын надад өгсөн Глафаксийн төлүүд цөм хурдалсан. Хамгийн анх өгсөн халтар даага 1000 долларын бооцоонд түрүүлж байлаа.Тэр халтарыг адуун дээрээсээ над бэлэглэж байсан юм. Мөн одоо Батаа уяж байгаа самардаг хээр морь бас бэлгэнд ирсэн. Би жижиг Хишгээд өгчихсөн юм.
-Глафаксийн долоон төл улс, бүсийн уралдаанаас таван түрүү, арван айраг авч Алтан азарга өргөмжлөлийг хүртсэн.

-Хурдан, хурдан. Чулуун гуайн хүрэн гүү ч их адуу байсан юм билээ. Хээрийн төрсөн дүүгээс гарсан халтар шүдлэн энэ жил Хөвсгөлд түрүүлсэн.Харамсалтай нь олон төл авч чадаагүй гэнэ лээ.
-Соёмбо хүрэн хэмээх цуут хурдан хүлгийг уяж Монголын өнцөг булан бүрт түрүүлгэж, айрагдуулсан. Магадгүй тэр үед хэзээ нэгэн цагт төрийн наадамд азарга түрүүлгэнээ гэсэн хүсэл төрж байсан болов уу?
-Төрийн наадамд азарга, их морь түрүүлгэнэ гэдэг уяач болгоны л хүсэл шүү дээ. Би сайн азаргануудтай их ноцолдсон. Соёмбо хүрний тухайд улсад нэг юмуу, хоёр айрагдчих боломж уг нь байсан юм. Хавчиг азарга хадуураад чадаагүй. Долоотой азарга их хурдан бага, дунд, эрлийз гурван сунгаанд түрүүлчихээд байхад нь Цанаа туулга өгнө гэсээр байгаад өгчихсөн. Тэгээд л их сунгаанаар хойшлоод, улсад 10 дотор орчихсон юм. Наймтай азарга наадам тулгаж над дээр ирээд их туранхай арваадаар давхиж байлаа. Ганцхан жил бүсэд уралдаагүй нь тэр жил буюу 2008 онд шүү дээ. 2009 оны тухайд их хурдан байсан ч их сунгааны үеэр хөлөндөө сэв суулгачихсан. Би уг нь ганцааранг нь давхиулна хэмээн тооцож байтал хүмүүсийн шахалтаар нийлүүлэхээс аргагүй болчихсон юм. Гэтэл азарга дутуу эргээд олон сайн адууны хөлөнд нь сэв суусан даа. Энэ мэтчилэнгийн олон шалтгаанаас болоод Соёмбыг улсад айрагдуулж чадаагүй. Ер тэгээд уяж байгаа уяачаас илүү морийг нь мэдэх, мэдрэх хүн гэж байхгүй шүү дээ.

-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
202.126.89.211
Эзэн нь хогийн эр байсан даа.Их хурдаар шившигээ дэлгэдэг.
Reply202.179.3.214
Mongoliin ontsog bulan burt bgaa hurdan aduunuudiig mongoor iluurhej uyj bgaa ym chin dawhilgui yahuu dee.Oorsdoo surgaad gargaj irj baigaa n hed bol.
Reply66.181.161.33
Их сагсалжиж байнаа гар шүү. Эрлийз адуугаар баахан мөнгө олдог. Бичиг үсэггүй хөлдүү дүүнгэдүү нөхөр…
Reply