Сумын Алдарт уяач Д.Сорогдог: Аав маань “Амьтан зовоочихно” гээд морь уяулдаггүй байлаа


Цэцүх хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Дамдингийн Сорогдог нь 1950 оны өвөл доод Цэцүхийн Их Гачууртын халзан хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн.
-Танайхан хэдэн үеэрээ энд нутаглаж байгаа улс вэ?
-Бид энэ доод Цэцүүхэй голын II багийн улсууд байгаа юм. Миний өвөө Бумбасан гэж хүн айхтар морь мал уяж байгаагүй юм билээ. Энд тэнд уулын орой хэсээд л хэдэн малтайгаа явна. Улаан төмөр долоодог, янз бүрийн яр гүвдрүүг эмчилдэг хүн байлаа. Нутаг орондоо дэмтэй хүн байсан гэсээн. Энэтхэг, Хятадын нутгаар хүртэл бадарчилж явсан.
-Бумбасан гэж хүн хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Гурван хүү, нэг охинтой. Нэг хүү нь Тариатын хүрээнд суудаг лам байсан. Манай аав, Ойдов гэж ах нь доод Цэцүүхэнээр нутагладаг. Миний аав Дамдин малчин хүн л дээ. Залуудаа таван жилийн цэрэгт яваад нилээн ядарч зүдэрч ирсэн юм гэдэг. Ирээд гэр бүл болж, насаараа л мал дагасан. Гэхдээ морь уяж байгаагүй. Биднийг ч амьтан зовоочихно гэж аашлаад морь уяулдаггүй.
-Тэгээд та хэзээнээс морь уях болов?
-1973 онд цэргээс ирээд толгой мэдэхтэйгээ болж байгаа юм. Тэр үеэс морь уяж байгаа нь гэж олон жилийг өнгөрөөлөө. Тэгээд 2018 онд сумын Алдарт уяач цолыг хүртлээ.
-Анх ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв даа?
-Эхэндээ хүрэн азарга, халтар бас хар морь уяж байлаа. Тэр үед чинь сумын баяр л гэж болно. Түүндээ оролцоод ганц нэг түрүү авна. Заримдаа ч авч чадахгүй. Харин ноднин уржнангаас урд Тариат, дээд Их-Уул, Завханаар явж, хул үрээгээрээ хоёр гурван айраг түрүү авсан. Мөн тэжээлийн адуу гарсанаас хойш, Сүхбаатараас нэг шүдлэн үрээ авч хоёр гурван жил уяад, овоо хэдэн айраг түрүү авлаа.
-Сумын наадамд айрагдуулав уу?
-Сумын наадамд нэг айрагдсан. Уржнан жил буюу ирсэн жилээ айрагдсан юм байна.
-Ноднин яаж давхисан бэ?

-Ноднин 10 дотор л давхиад байсан. Арай айрагдаж хүч хүрэхгүй байснаа сүүлдээ дажгүй шүү. Овооны болон жижиг хэд хэдэн наадмаас арваад шахам айраг, түрүү авлаа. Энэ жил хүртэл хоёр айраг авчихаад байна.
-Өөр ямар адуугаар наадаж байв?
-Өөрийн унаган адуугаа уяж суманд азарга түрүүлгэж нэг гуравлуулсан. Халтар морио мөн л түрүүлгэж айрагдуулсан. Хар морио шүдлэн түрүү, хязаалан айрагдуулж явлаа. Харин одоо нэг халтар азарга аваад уяж байна. Айраг түрүү авна аа л гэж бодоод байна. Тэгээд ч адууныхаа цусыг сэлбээд авъя, хожмоо хүүхэд багачуудад маань хэрэгтэй юм болов уу.
-Хүүхдүүд морь уях уу?
-Хүүхдүүд сонирхоно оо. Би дөрвөн хүү, дөрвөн охинтой. Гэхдээ хөвгүүд айхтар шимтэхгүй байна.
-II багийнхан хурдтай юу?
-Дээхнэ үедээ бол өрсөлддөг л байлаа. Манай доод баг Булангийнхан бас мундаг. Тэднийхэнтэй аваа өгөөтэй л нааддаг байсан үе бий.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Дэлтэй цэнхэр" номноос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна