Сумын Алдарт уяач Ц.Баттулга: Би чинь хоёр мундаг ухаа халзан азаргатай байлаа


Сүхбаатар аймгийн Асгатын хийморилог уяачдын ярилцлагын буухиа Жаргалант IV багийн харьяат, сумын Алдарт уяач Цэндийн Баттулгад “шилжиж” байна. Том, бага хоёр ухаа халзан азаргаараа одтой наадагч түүний амжилтын цуваа хийгээд уяж хурдлуулсан хурдан хүлгэдийн тухай бид ярилцсан юм.
Энд нэмэхэд, Тулгаа Алдарт ММСУХ-ны “Уяачийн алдар” одон, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдгийн эзэн аж.
-Тулгаа Алдартын уяж хурдлуулсан ямар, ямар хурдан буянгууд байна вэ?
-Би чинь хоёр мундаг ухаа халзан азаргатай байлаа. Том ухаа халзан нь Онгон сумын аймгийн Алдарт уяач Боргилын ухаа азарганы төл байгаа юм. Энэ Боргилын ухаа нь Онгон сумын наадамд олон жил түрүүлсэн азарга л даа. Би том ухаа халзангаа Асгатад даага авчирч байлаа. Тэр жилээ их эцэнхий байгаад суманд 50 хэдээр орсон. Шүдлэн уях гэсэн тамиргүй байхаар нь тавиад хязаалан уяж сумын наадамд тавлуулсан. Соёолон хурдан байсан ч сумандаа 11-ээр орсон. Харин хавчиг азарга гурваар ороод, Дорнодын 70 жилээр 300 гаруй азарганд зургаалсан. Тэр чинь 2001 он шиг санагдаж байна. Тэнд уралдаж ирээд дараа жил нь сурдаад байхгүй болсон.

-Сурдана гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
-Гэдэс нь цэрийгээд наймтай азарга байхгүй болсон, хөөрхий. Учир нь шороо идсэнээс болж, хаврын хавсарганд уруудаад арга хэмжээ авч чадаагүй.
-Төлүүд нь яаж хурдалсан бэ?
-Би Асгат гаралтай гүү тавьсан. Тухайлбал, Батын Лхамсүрэнгийн хар, Махбуриадын улаан, Чанга Рэнцэнгийн хүрэн гээд аль болох удам сайтай гүү тавьдаг байлаа. Төлүүдээс нь Ембүү азарга хязааландаа Асгатын 80 жилийн ойд зургаалсан.
Миний том ухаа халзан чинь наймтай эндэхдээ таван гүүтэй байгаад хоёр, гурван эр унага гарсан. Тэднээс хоёр нь минийх. Бусад нь хүнийх байсан юм. Тэгээд би Ембүүгээр азарга тавьсан юм. Одоо энэ сумын Алдарт уяач Улаанхүү ахын гүүг тавиад хар морь авсан нь Өвөрхангай руу гараад их сайн давхисан. Бүүр тодруулбал, аймгийн Алдарт уяач Сүрэнээгийн буган гэж энэ Асгатад хурдан азарга байснаас төл гүүг нь ухаа халзанд тавьж гарсан төл байгаа юм.
-Ембүү азаргаа хаана, хаана уралдуулж байв?
-Дааганд нь 10 хэд дээр оруулсан. Дараа жил нь шүдлэн 10-аадаар, хязаалан Асгат сумын 80 жилд зургаагаар орсон. Соёолон 20 хэдэд уралдсан. Тэрний төл одоо хүрэн азарга бий. Дааган цагаасаа хурдалсан хавчиг азарга байна.
-Даагандаа яаж хурдаллаа?
-Даагандаа бага овоо тахилганы наадамд орсон. Их уулын тахилгад дөрөвлөж, Онгон сумын Баян Эрхэт овоонд аман хүзүүдсэн. Энэ медалиуд маань байна. /сур. үзүүлэв/ Шүдлэн Баяншарга уулын тахилганд тавлаж, Онгоны Ухаа овоотын тахилгад дөрөвлөсөн. Ноднин соёолон мөн л Онгоны Ухаа овоотын тахилгад түрүүлсэн. Энэ жил хавчиг азарга наадамд 20 хэдээр орлоо.

-Одоо тэгвэл бага ухаа азарганы тухай ярьж өгөөч?
-Асгат адуу л даа. Балдангийн Чулуунбат гэж найзынхаа хурдан ухаа халзан азарганд зээрд гүүгээ тавьж авсан төл байгаа юм. Мөн л Асгат гүү. Би чинь бага ухаагаа хязааланд нь Халзан овоонд айрагдуулсан. Хожмоо Асгатын хээрэгч гүүг тавиад ухаа даагатай болж, аймагт аман хүзүүдүүлсэн. Ер нь ухаа халзан даага маань их хурдалсан. Эх хээрэгч гүү нь Таягийн Гомбосүрэнгийн адууны эхтэй. Эцэг нь Даарийн зээрд азарга байгаа юм. Тодруулбал, Асгат сумын Алдарт уяач Таягийн Гомбосүрэн гэж мундаг хурдтай хүн байлаа. Тэр хүн Даарийн зээрд азарганд хээр гүүгээ тавьж гарсан даагыг би авсан юм. Тэгээд бага ухаа халзандаа хураалгаад таван эр төл авч, тавууланг нь хурдлуулсан. Эндээс сонирхуулахад одоо 10-тай хүрэн азарга байна. Дааган цагаасаа уягдаж, даагандаа сумандаа 10 хэдээр орсон. Шүдлэн бас л нэг 10 хэдээр давхиад, хязаалан 2012 онд “Жавхлант шарга”-д тавласан. Тэрнээс хойш уяагүй ээ. Дараагийн төл нь болох хонгор даага 2013 онд сумын наадамдаа гуравлаад, аймагт аман хүзүүдсэн. Мөн Хэнтийн бүсийн уралдаанд долоогоор орж, Онгон суманд болсон ургийн баярт түрүүлсэн. Хавар нь тав, зургадугаар сард хоёр, гурван ч удаа орсон. Ямартаа ч даагандаа долоо уралдаж, долоо орсон. Харин 2014 онд шүдлэн хүнд өгөөд, олигтой давхиагүй.
-Нөгөө гурав нь яаж давхисан юм бэ?
-“Одкон”-ийн Мөнхбатад нэг зээрд үрээ өгсөн. Тэр даагандаа энэ хавийнхаа овоо, уулын тахилга зэрэг бага наадмуудад хэд хэдэн удаа айрагдсан. Тэгээд шүдлэн Дундговь руу аваад явсан. Дараа нь хавчиг азарга Дундговийн Дэлгэрхангайн 80 жилд дөрвөөр орсон гэж дуулсан. Тэгээд л чимээ тасарсан даа. Нөгөө хоёр төлийг нь санадаггүй ээ.

-Өөр таны нэр усыг гаргаж хурдалсан ямар адуу байна вэ?
-Тод манлай Жанчивт том ухаа халзангийн удамтай Ембүү азарганы төл хүрэн халзан адуу өгсөн. Тэр чинь хязаалан Баяндэлгэрт түрүүлээд соёолон зарагдсан байхгүй юу. Түүнд очоод хавчиг азарга Өвөрхангайд очиж нэг айрагдсан гэсэн. Тэрнээс хойш мөн л юм дуулдаагүй дээ. Бас нэг ухаа халзан үрээ Говь-Алтай руу зарагдсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
102.89.22.40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply