Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд л аав, ахтайгаа морь уяж эхэлсэн


1979 онд цэргээс ирээд аав, ахтайгаа морь уяж эхэлсэн. Эхэндээ ч морины ажилд тусалдаг л нэгэн явлаа. Тэгээд 1980 хэдэн оноос өөрийн хүрэн азаргаа бие дааж уясан” гэж ярих энэ эрхэм бол Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт I багийн харьяат, сумын Алдарт уяач Ням-Осорын Баяраа юм. Түүний аав Р.Ням-Осор агсан мөн л хурдан хүлгийн дэл сүүл шуусан уяач явсан бөгөөд өдгөө үйл хэргийг нь залгамжлан хөвгүүд хийгээд ач нар нь “Морь уях төрийн хэрэгт” шимтэн явна.
-Таны аав Ням-Осор морь уядаг байв уу?
- Миний аав Ринченгийн Ням-Осор 1927,1928 оны үед Бөөрийн төвд төрсөн гэдэг юм. 1989 онд, 62,63-тай ойчсон, хөөрхий. Залуу цагтаа нэгдлийн адуу хэсэг малласан. Бас хэдэн жил бригадын тоо бүртгэгч явсан бол эм хонь өмч хувьчлал болтол малласан. Тэр хугацаандаа хэд хэдэн жил тарга хүчний аварга болж байлаа. Энэ их ажлынхаа хажуугаар бас морь уяна. Анх хүрэн азарга уядаг байсан. Чанга Рэнцэнгийн хүрэнгийн угшилтай. Харин эхийг нь мэдэхгүй юм. Хүрэн азаргыг дааганд нь манай бүрлээч ахын хадам хөгшин өгсөн юм билээ.
-Хүрэн азарга нь даага иржээ. Уяж эхэлсэн нь хэзээнээс юм бол?
-Он өнжөөгүй уясан. Хүрэн азарга гурав түрүүлж зургаа айрагдсан. Тэгээд есөн медальтай хойшоо ээжийн ах Мичиджамбаад өгсөн.
-Хэд хэдэн онд түрүүлсэн юм бэ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм байна. Нагац ахад очоод Асгат сумын наадамд лав нэг айрагдсан. Тэгээд хөл нь муудаад уяагүй.
-Хүрэн азарганы төлүүд нь яаж давхисан бэ?
-Хүрэн гүүний төл хээр, улаан гүүний хүрэн хоёр даага орж байсан. Хээр нь түрүүлж, хүрэн нь нэг айрагдсан юм даг. Гэвч томроод уясан ч айхтар давхиагүй.
-Аавын тань нэртэй өөр ямар хурдан хүлгүүд байв?
-Хүрэн азарганаас гадна хонгор азарга, улаан морьтой байлаа. Энэ улаан морийг Дуламрагчаа гэж хүний хүү Ооёогоос авч байсан юм. Битүү бүдүүн морь аавд ирж, гурав орсон. Өөрөөр хэлбэл нэг түрүүлж, хоёр айрагдаад, дөрөв дэх дээр нь Чойжоод зарагдсан байх аа. Түүнд очоод нэг ороод, дараа нь хүү нь унаж чоно хөөгөөд газрын уруу давхиад хөлгүй болгосон гэж дуулдсан.
-Улаан морийг ямар ханшаар авах уу?
- Солиогоор л авсан. Хоёр бүдүүн мориор л авсан бил үү дээ. Дараа нь Чойжоод 200,300 төгрөгөөр өгсөн ч юм уу. Сайн мэдэхгүй юм байна. Харин хонгор азаргыг нь Сүхбаатар сумаас гаралтай Бямбаа гэж хүн аавд авч өгсөн. Бага насандаа ороогүй, бүдүүн азарга авчирч өгсөн. Тэгээд аав нэг түрүүлгэж, хоёр айрагдуулсан.
-Хонгор азарганы нь төлүүд яаж давхисан бэ?
-Хонгор азарганы төлөөс дээгүүр давхисан адуу байхгүй ээ.
-Та айлын хэд дэх хүүхэд юм бэ?
- Гурав дахь. Дороо нэг дүүтэй.
-Танайханд уяач олон байна уу?
- Манай том ах Гомбосүрэн л морь уядаг байлаа. Одоо хүү Бат-Эрдэнэ нь залгамжлан уяж байна. Бас манай хоёр хүү морь уяна.

-Та хэдий үеэс морь уяж байна вэ?
- Би 1979 онд цэргээс ирээд аав, ахтайгаа морь уяж эхэлсэн. Эхэндээ ч морины ажилд тусалдаг л нэгэн явлаа. Тэгээд 1980 хэдэн оноос өөрийн хүрэн азаргаа бие дааж уясан. Энэ чинь Бор-Ухнай гэж хүний хээр азарганы төл байгаа юм. Гэхдээ хүрэн азарга айрагдаж байгаагүй. Сумын наадамд 10, 20 хэдээр л давхисан. Ер нь сүүлийн жилүүдэд л айраг түрүүтэй наадаж байна. Тухайлбал, Даатгал хээрийн төлийн төл Ембүү хар азарга байна. Ням гуайн адууны төл. Ням гэж хүнээс манай хүүхэд даага авч байсан юм.
-Даатгал хээрээс энд төл үлдсэн юм уу?
-Ням гэж хүнд байдаг. Бас Нэргүйбаатарын хүргэнд төл байдаг л гэж ярьдаг юм.
-Тэгвэл Ембүү азарга ямар амжилт гаргаж байлаа?
-Ембүү азарга овооны бага наадамд хоёр айрагдсан. Хязаалан үрээ Сүхбаатарын Баянцагаан уулын тахилгад хоёр айрагдсан. Харин 2017 онд сумын 90 жилээр аман хүзүүдэж, энэ жил түрүүллээ. Одоо наймтай азарга байна даа.
-Өөр ямар адуу байна?
-Манай хүрэн азарганы төл халзан бий. Хязаалан сумын уяачдын холбооноос зохион байгуулсан -Дашдондог агсаны нэрэмжит уралдаанд гурвалсан. Тэрнээс хойш айрагдаагүй дандаа л 15,16-аар давхих шив дээ.
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
45.117.35.148
Сүхбаатар аймгийн Асгат сумын Авжаа буган гэж алдарт гүүний талаар
Reply