ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГАНБАТ

Төрийн наадам албан ёсоор эхэлж, төв цэнгэлдэхэд есөн хөлт цагаан тугаа залж байхуйд эртний түүхт Хүйн долоон худагт азарга барианд орж байдаг.
Урьд өдөр нь хоёр насны морьд уралдаж, монгол наадмын морин уралдаан хэдийнэ эхэлчихсэн хэр нь энэ л өглөө наадам дөнгөж эхэлж буй мэт санагддаг.
Тэр дундаа адуун сүргийн манлай азарганы уралдаанаар... Цагаан хоолойгоор бүртгүүлсэн азарганы тоо хийгээд өнөөдөр өнгөнд уралдаж мэдэх хүлгүүдийг зарлан догдолсон сэтгэлийг эрчлэх.
Бидний нөхөд уламжлалт ёсоор азарганы бүртгэл авч мэдээгээ оруулчихаад, урьд өдөр нь авсан баярын сэтгэгдлээ буулгаж байтал гадаа хүмүүс шуугилдаж, хэрэг бишидсэнийг илтгэв.
Юу болж буйг мэдэхээр гартал орон нутгийн сурвалжлагаар явж байхдаа уулзаж байсан уяач ах, мөн түүний хүү бололтой залуухан хархүү нар морь бүртгэлийнхэнтэй маргалдаж байх нь тэр.
Хар хөх дээлтэй залуугийн "Миний азарга өнөөдөр таван нүхний нэгэнд гарцаагүй багтах адуу. Тийм болоод л би ингэж байна. Үгүй бол би монгол наадмын өдөр ингэж хэл ам гаргахгүй. Та нар ямар хариуцлагагүй юм бэ. Азаргыг маань мордуул л даа" гэх ярианаас "хурдан азарга нь мордож чадаагүй болохыг" ойлгов.
Жаахан азнас хийгээд чагнатал "урьд өдөр нь азаргаа бүртгүүлж, бүх зүйлийг журмын дагуу гүйцэтгэсэн ч өнөө өглөө бүртгэлд байхгүй байна"гэсэн шалтгаанаар хээр азаргыг нь бариад уячихаж. Эзэд хожуудаа маягтай мэдээд бүртгэлийнхэнтэй ирж уулзахад "бид мэдэхгүй" гэсээр байдлыг ийн хурцдуулжээ.
Гарааны зурхай руу мордсон азарга улам бүр алсарсаар, бачимдахдаа хоолой нь зангиран, нулимс нь цийлэгнэж "миний азарга үнэхээр хурдан байгаа. 100 жил дахиж давтагдахгүй ш дээ. Азаргыг маань мордуул л даа" гэх залуу хархүүг хараад түрүүхэн бялхаж байсан догдлол ор мөргүй алга болж, "азаргыг нь мордуулах боломжгүй юмуу" хэмээсэнд "эхлээд асуудлыг нь шийдэх ёстой" гэв.
... Азарга эргэлээ, ирлээ. Тэрүүгээр дүүрэн гүйсэн, хөөрсөн улс.
Бид ч бас гүйлдэн би уяачдынхаа, Ундармаа уралдаанч хүүхдүүдийнхээ зургийг дарж, баярын сэтгэгдлийг нь хуваалцан завгүй гүйсээр...
Тэгж байтал түрүүний асуудал дахин сөхөгдөж, бүртгэлийн дугаар дээр алдаа гарсан болж таарав. Өөрөөр хэлбэл 114 гэсэн дугаартай бүртгэгдсэн азаргыг компьютерт шивэхдээ 1114 хэмээн алдаа гаргасан болж таарав.
Ингээд хэн нэгний санаатай, санамсаргүй гаргасан ганцхан зураас нэг уяачийн, нэгэн гэр бүлийн бүтэн жилийн хөдөлмөрийг салхинд хийсгэж, 100 жилийн түүхэнд бичигдэх гайхам түүхийг баллуурдаж орхисон нь илэрхий болов.
Гэхдээ энэ бол тайлбар. Бодит байдал дээр юу болсныг бид мэдэхгүй.
Бүртгэлийн ажлыг олон жил хийж буй эмэгтэй л лав үүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл бүртгэл шивэхэд 114 байсан гэдэг байр суурин дээрээ бат зогссон гэнэ лээ.
Асуудал ямар ч байсан энэ бол үнэхээр харамсалтай, басхүү хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй хэрэг.
Яагаад гэхээр уяачид 100 жилдээ хэзээнээс, хэрхэн бэлтгэснийг би гадарлана. Басхүү уяачийн хөдөлмөр ямар хүнд, эдийн засгийн болоод сэтгэл санааны ямар их ачаалал үүрдгийг мэдэхийн хувьд уйлах багадна.
Энэ бүх үйл явдал өрнөж байхад өнөө өмнө нь нэг удаа уулзаж ярилцлага авсан Өлзийтийн Ганбат хэмээх ах хүүгээ зөөллөсхийгээд л дагаад явсан.
Би оронд нь байсан бол бачимдаад багтрах байсан биз. Тэгээд сая уулзахдаа энэ тухайгаа хэлтэл "уяачид бид чинь уралдаан наадмаар аль болох хэл ам хийхийг цээрлэдэг улс. Төрийн наадам шүү дээ. Түмнээ хүндэтгэх ёстой. Гэхдээ тэсэлгүй хэдэн үг хэлсэн" гэсэн.
Тэр уужуу сэтгэлийн үзүүрт сүү тогтож, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Өлзийтийн Ганбатын Гоё хээр азарга шигшмэл морьдын "Их хурд-9" уралдаанд айрагдан, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, түмэн олноо цэнгүүлсэн билээ.
Хүүгийнх нь тэр нэг өдөр нулимс дуслуулан байж хэлсэн "миний азарга өнөөдөр таван нүхэнд гарцаагүй орох адуу" гэсэн үг үнэн байсан.
Өлзийтийн Ганбатын өөгүй хээр азарга, өргөн түмний цэнгэлд олонтаа манлайлах бизээ. Хар, цагаан хэл ам хазгай тусах болтугай. Уяа сойлгыг нь тааруулдаг Уртнасангийн Тамир уяачийн урлах эрдэм төгөлдөр байг ээ. /Хээр азарга хэдхэн хоногийн өмнө эзэн солигдож Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хэмээн цоллогдохоор болжээ./
Тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн энэ өдөр өнгөрсөнийг сөхөж өөнтөглөхийн учир нь Монгол наадам, морин уралдаан хар сэргүй, хавчлага шахалтгүй шударга сайхан болж, шандаст хурдан хүлгүүд нь самсаа шархируулан хурдалж, элгэн монгол түмэн, эвийн хадгаа дэлгэхийг ерөөн, хүсч буйгийнх юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна