Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наадамд одтой сайхан нааддаг


Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Улааны Хэрлэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Та өр зүрхнийхээ дуудлагаар морь уяв уу. Өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжлав уу?
-Уяа сойлгын ажлыг өөрийн сонирхлоороо хийсэн гэж болно. Манай дээдчүүл морь уядаггүй ч мал маллаж, улсын ажил эрхэлдэг хөдөлмөрч хүмүүс байлаа. Миний өвөө Дарьзавын Цэвэгжав хэмээх улсын гурван удаагийн аварга, хөдөлмөрч хүн. Онгон сумын нэгдүгээр бригадад амьдарч байсан. Бага залуу насаа мал маллаж өнгөрүүлээд, цэрэгт явсан. Цэргээс ирээд 12 дугаар баазад засварчнаар ажилласан байдаг. Цэрэгт яваад морь малынхаа ажлаас хөндийрсөн гэдэг юм билээ. Миний аав Цэвэгжавын Улаан бага насаа сумандаа өнгөрүүлээд, мөн 12 дугаар баазад ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан даа. Одоо Баруун-Уртад амьдарч байна.
-Аав, өвөө хоёр тань суурин газрын хүмүүс болжээ. Таны хувьд хэзээнээс морь уяж эхлэв?
-Аав маань малтай, адуутай байсан л даа. 2008 оны шуурганаар Дорнод руу адуугаа уруудуулж алдсан юм. Тэгээд би аавынхаа өгсөн адууг үгүй хийж, үндсийг нь таслахгүй гэсэндээ ганц нэг айлын азарганд гүү хураалгасан. Тэгж байтал 2009 онд миний найз Додонжавын Энхтөр бор шүдлэн үрээ бэлгэнд өгдөг юм. Жаахан эцэнхий шүдлэн үрээгээ аавын найз аймгийн Алдарт уяач Ганбаяр ах дээр аваад очлоо. “Та энийг дэл сүүлийг нь боогоод наадамд тоосыг нь өргөж өгөөч” гээд. Ганбаяр ах “Энэ сайн адуу байна” гэж магтаад уясан нь аймгийн наадамд 10 нэлээн гаргаад ирсэн дээ. Тэгээд дараа өвөл нь би өөрөө гардаж, тэжээгээд Жавхлант шаргын наадамд анх удаа аман хүзүүдүүллээ. Мөн 2011 оны Жавхлант шаргын наадмаар соёолон түрүүлгэж байлаа. Би чинь тээврийн жолооч хүн шүү дээ. Аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Амараа хуурай дүү маань голчлон уясан. Тэгээд л морьд маань давхиж эхэлсэн.

-Бор үрээ Жавхлант шаргаас хойш хэр уралдсан бэ?
-Сүхбаатар сумын нэг наадамд түрүүлээд, тэр зунаа хөл нь жаахан эвгүйдсэн. Тэгээд азарга тавьсан даа. Төлүүд нь дажгүй гарна. Эр төл цөөхөнтэй. Анхны эр төлийг нь хуурай ах Мэндээдээ өгөхөд Асгатын наадамд нэг аман хүзүүдсэн. Өөр жижиг наадмуудаар орсон байх.
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ер нь тэгээд авсан болгон л айраг дуулгаж байлаа. Монгол Улсын Сайн малчин Эрдэнэцагааны “бүдүүн” Цогт гуайн хүү, манай найз Адъяабаатар маань шүдлэн үрээ бэлэглэсэн нь АХ-ын 90 жилийн ой, аймгийн наадамд айргийн гурав, Халзан суманд мөн айргийн гурав, тэр зунаа Дорноговьд болсон зүүн бүсийн хурдад айргийн дөрвөөр хурдалж билээ. Халтар морь маань найм, есөн айрагтай. Онгон сумын морины шүтээний нээлтэд гурваар давхиж, 2013 онд Алтан овооны бага тахилгад түрүүлсэн. Сүхбаатар аймгийн өмнөд бүсийн уралдаанд нэг гуравлаж, нэг аман хүзүүдсэн юм байна. Халзан сумын 2011 оны наадмаар нэг өдөр халтар морь, хонгор хязаалан, хар үрээ гурваараа айраг авч байлаа.
-Та “Жавхлант шарга”-д гайгүй сайн наадчихдаг юм байна.
-Тийм шүү. Би ч тэгээд жолооч хүн болохоор наадам болгонд уралдаад байж чадахгүй юм. Уржнан жил Асгатын наадамд нэг хонгор морь айргийн дөрвөөр хурдлуулсан. Өнгөрсөн жил Их уулын наадамд бор азарганыхаа төл ягаан соёолонгоо түрүүлгэсэн дээ.
-“Жавхлант шарга”-д гайгүй давхисан адууг хүмүүс байлгадаггүй гэдэг. Тантай арилжаа наймаа ярьсан хүмүүс бий л байх?
-Байдаг шүү. Бор азаргаа ёстой өгөөгүй. Төлүүд нь хурдан байдаг юм.
-Та Онгоноосоо адуу авч наадав уу?
-Очирбатын Өсөхөө гээд манай аавын ах дүүсийн хамаатан бий. Түүнээс тожин морь, энэ жил хонгор морь, бас нэг гүү зэргийг авсан байна даа.

-Цаг үеэ дагаад уяачид эрлийз адуу их сонирхох болж.
-Би эрлийз сонирхохгүй ээ. Тиймдээ ч гадагшаа наадаж чадаагүй юм.
-Сүхбаатар аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан бишгүй болж байсан. Та оролцож нь лав?
-Оролцож байсан ч амжилтаар гавиагүй шүү. 2017 онд 20 гаргаад л ирцгээсэн. 2012 онд Аймгийн 70 жилээр халтар морио наймаар давхиулсан даа.
-Нутаг руугаа явж нааддаг уу. Онгон сумын 90 жилийн ой 2015 онд тохиосон шүү дээ.
-Наадалгүй яах вэ. Ойгоор 20 гаргаж давхиулсаан.
-Танай удамд танаас өөр уяач бий юу. Хүүхдүүд тань морь хэр сонирхож байна?
-Манай ойрын хамаатнууд дунд надаас өөр хүн алга шив дээ. Хүүхдүүд тусалж дэмжээд явах л юм.
-Уяач бүхэнд баяр бахдал дүүрэн сайхан наадмын дурсамж бий. Таны хувьд хэдэн оны, ямар наадам бол?

-Дорноговьд болсон зүүн бүсийн наадамд л бахтай сайхан наадлаа. Халтар морь тэр жил их хурдан байв. АХ-ын 90 жилээр 20 гаргаж давхичхаад, Дорноговийн бүс рүү гулсаж уралдуулаад, тэндээсээ Дорноговийн их насанд уралдсан. Тэгсэн их нас будилаад, хоёр километрийн наана цаанаас уралдаж, 10 хэдээр ирсэн. Харин хар шүдлэн маань айрагдсан даа. Хар шүдлэн чинь Эрдэнэцагааны, улсын Сайн малчин Сүхтогоогийн унаган адуу юм. Шүдлэн үрээнд нь аваад л давхиулсан нь тэр.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа.Та бүхний ажилд амжилт хүсье.
Тод магнай сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна