Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...

Гологдсон “Үхэр” зээрд
2009 он буюу АХ-ын 88 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаанд 331 хурдан хүлэг шандас шалгаж, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Р.Баатархүүгийн Дэлгэр хээр түрүүлэн түмэн эхээр цоллуулсаныг уншигчид мартаагүй байх. Энэхүү уралдааны айргийн дөрөвт хурдалсан “Урьхан санаа” компанийн захирал Б.Чинбатын Толин зээрдийн тухай бяцхан хууч дэлгэе.
Толин зээрд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Баттөрийн унаган адуу. Эцэг нь Сүхбаатар аймгийнхаа наадамд дөрвөөр, таваар орж байсан хурдан буян.
Б.Чинбатын дүү морь сонирхогчдын дунд Урьханы Ганбаа хэмээгддэг Ганбат 2005 онд Сүхбаатар аймгаас 14 үрээ авчирч заржээ. Хурдны өлгий нутгаас ирсэн угшил сайт үрээнүүд удаж төдөлгүй эзнээ олж харин цүдгэр зээрд үрээ л гологдон үлдэж, Б.Ганбат зээрд үрээг ахдаа 500.000 төгрөгөөр авахыг санал болгож, харин Б.Чинбат “гологдол” хэмээн дурамжхан 300.000 төгрөгөөр худалдан авчээ.
Зээр д үрээ тэр жилээ Б.Чинбатын хашаанд өвөлжиж, байсхийгээд үхэр шиг хамраа долоочихсон зогсож байдаг учир эзэн нь “Үхэр” хэмээх нэр хайрласан гэдэг.
Гайхагдсан “Толин” зээрд
Эхлээд гологдож, эзнээсээ “үхэр” нэр хүртсэн зээрд үрээ дайран дор хүлэг, даахин дор эр гэгчийг харуулж тэр жилийнхээ хавраас шидээ таниулж, эзнээ баясгах болжээ. Гэхдээ яагаад ч юм айрагдаж чадахгүй л байлаа. Улсын наадмын хязаалангийн уралдаанд хамраараа тасдуулан зургаалж, Өвөрхангайн Даншигт өмнөх амжилтаа бататгаж айраг амсаж чадсангүй. Ер нь уралдааны цуваа харж байхад зээрд морь зургаад голдуу давхисан байдаг нь нэг талаар бэлгэдлийн чанартай нөгөө талаараа уяаны учир дутагдал байж болох. Бэлгэдлийн тухайд бас нэгэн сонин түүх хуучлахад Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадамд зээрд үрээ долоогоор давхисан ч, өмнөх морь нь шүдээр хасагдаж мөн л зургаалсан байна. Долоотойдоо Борнуурын 70 жилийн ойн наадамд түрүүлэн, 2009 онд наймтайдаа улсын наадамд дөрөвт хурдлан амжилтаа ахиулсаар “Үхэр” зээрд биш “Толин” зээрд хэмээн цоллуулах болжээ.
Нэрийнх нь тухайд эзэн нь тайлбарлахдаа “магнай дээрээ толь хэлбэрийн сартай. Хязааландаа улсад зургаалахад нь түүгээр нь нэрлэсэн” хэмээсэн юм. “Толин” зээрдийг хөнгөн уяатай, бэлэн давхилтай адуу хэмээн эзэн нь тодорхойлсон.
Г.Дүүрэнбилэг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна