Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаан боллоо


Усан луу жилийн шинийн наймны билэгт сайн өдөр Өвөрхангай аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан болж дээд гурван насны 229 хурдан хүлгэд шандасаа шалган уралдлаа. Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Улаанбаатар, Дундговь аймгаас ирсэн хурдан морьдоос азарганы насанд 69 хүлэг уралдаж
Уянга сумын “Хийморийн хүлэг” галын залуу уяач Б.Шийлэгдоржийн битүү бор түрүү магнайгаар тодорч, Баянгол сумын “Арвайн хүлэг” галын аймгийн Алдарт уяач Т.Болдын зээрд халзан удааллаа. Зээрд халзан нь зүүн, баруун бүсийн уралдаанд нэг түрүүлж, 3 айрагдаад байгаа бөгөөд ийнхүү луу жилийн босгон дээр шандас хурдан хүлэг болохоо харуулж амжлаа. Харин айргийн гуравт Төгрөг сумын аймгийн Алдарт уяач "Арвагар хээр" холбооны дэд тэргүүн “Хонгорын хурд” галын Д.Батдоржийн бор удаалав. Хужирт сумын сумын Алдарт уяач Ц.Төмөрхуягийн хээр, Баянгол сумын уугуул “Арвагар хээр” холбооны дэд тэргүүн “Арвайн хүлэг” галын уяач Б.Баянмөнхийн хээр алаг айргийн тавд багтжээ.Их насанд 92 хурдан хүлэг уралдсанаас Хайрхандулаан сум Хан хөгшиний “Хар нүдэн” галын МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн сартай хонгор, Тарагт сумын уяач Балжиннямын хар, Тарагт сумын сумын Алдарт уяач О.Цэдэнсодномын хүрэн, Тарагт сумын аймгийн Алдарт уяач Тодбаярын зээрд, Төгрөг сумын “Хонгорын хурд” галын аймгийн Алдарт уяач Ганболдын цавьдар морьд айргийн тавыг мялаалаа.
Баруун бүсийн уралдааны соёолон насанд 68 хурдан хүлэг уралдсан юм. Энд Сант сумын “Хонгорын хурд” галын уяач Сумьяасүрэнгийн хүрэн түрүү магнайгаар тодорчээ. Удаах байранд Уянга сумын уяач Д.Даваажавын хээр, Хайрхандулаан сумын уяач Б.Тогоохүүгийн хул орсон аж. Харин айргийн дөрөвт Тарагт сумын уяач Алтангэрэлийн хар халзан, тавд Уянга сумын уяач Давааноровын саарал тус тус айргийн таваар орж, хурсан олныг баясган, жилийн өнгөө урамтай сайхан эхлүүлсэн нь энэ байлаа.
Нутгийнхаа дээгүүр давхисан адуунд сая сая төгрөгийг өгөхөөр зохион байгуулагчдын зүгээс шийдвэрлэсэн ажээ. Энэ дагуу Тарагт сумын унаган адуугаар наадсан Тарагт сумын 1-р багийн залуу уяач Ганбаатарын хул азарга, их насанд Тарагт сум 1-р багийн уяач Сосорбарамын хээр, соёолонд тус сумын 4-р багийн уяач Лхагвадоржийн хулыг онцолсон байна.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна