Сумын Алдарт уяач Б.Булганбаяр: Хүрэн морь маань сумынхаа наадамд гурван жил дарааллан айрагдсан


Олон ястны өлгий Ховдын цэнхэр хязгаараас бэлтгэсэн цуврал ярилцлагаас хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэндээ хүргэе ээ. Энэ удаагийн зочин бол Алтай сумын “Тахь” морин спорт уяачдын холбооны тэргүүн, сумын заан, сумын Алдарт уяач Б.Булганбаяр юм.
-Алтай сумын “Тахь” МСУХ-ны тэргүүний сонгууль албатай юм байна. Холбооны тань талаар эхлээд ярилцъя.
-Манай сумын МСУХ 2006, 2007 оны үед нутгийн ахмад уяачдын санаачлагаар байгуулагдсан. Монгол улсын хэмжээнд харьцангуй хожуу байгуулагдсан холбоонд тооцогдох байх. Миний хувьд энэ холбооны гурав дахь тэргүүн. 2018 оны гуравдугаар сард Мягмаржав гэдэг залуугаас ажил хүлээн авч байлаа.Ажлаа авснаас хойш гэрэл зурагчинтай болж, уралдаан наадмын зургийг угааж, дурсгалын үгтэй хадгалуулдаг болох санаачлага гаргасан. Мөн тогтмол уралдаантай болох талаар ярьж байгаа. Манай сумын хувьд аймгаас их алслагдмал, уяачид маань тэр бүр очиж наадаад байх боломжгүй. Түүнийгээ дагаад аймгийн чанартай наадмын амжилт цөөн, алдар цолонд хүрэхэд бэрхшээлтэй байдаг юм. Холбооны тэргүүний ажлыг авснаас хойш аль болох гарч уралдах уриалга гарган уяачдаа идэвхжүүлж байна.
-Аймгууд бүсчилсэн уралдаан хийдэг.Танай суманд зохион байгуулагдаж байсан уу?
-Манай суманд бус зэргэлдээ Булганд болоход эндээс хоёр морь айрагдаж байсан. Холбооны ойрын зорилго бол сумандаа аймгийн бүсийн чанартай уралдааныг зохион байгуулах явдал юм.Ний нуугүй хэлэхэд манай сум улсын наадмаас өөр тогтсон уралдаангүй. Хаа нэг Алдартын мялаалга наадам юмуу галын нэрэмжит уралдаан болдог.

-Алтай сум уяачид олонтой юу?
-Алтангадас баг гэхэд 50 гаруй уяачтай. Ер нь сумын хэмжээнд морь уядаг хүмүүс олон бий. Одоогийн байдлаар 33 аймгийн Алдарт, 26 сумын Алдарт уяачтай. /2020 оны байдлаар/ Сумын баяр наадамд оролцож байгаа байдлыг харахад нэг жилийн наадмын 35 медалийн 20 хэдийг нь Алтангадас баг дангаараа, үлдсэнийг нь Барлаг, Бутанч, Тахилт багууд хувааж авсан байна лээ.
-Энэ нутгийн нэрийг дуурсгасан эрэмгий хурдан хүлгүүдийн талаар хуучлаач.
-Сумандаа завсаргүй тав билүү зургаа түрүүлээд, ойр зэргэлдээ сумдад мөн түрүүлж байсан хурдан хул морь байсан гэнэ лээ. Энэ талаар настай уяачид сайн мэддэг юм. Түүнийг залгаж Төмөр-Очирын хээр морь их хурдалсан. 20 билүү 21-тэйдээ сумынхаа наадамд түрүүлж байсан гэдэг юм.Сүүлийн үед Алтангадас багийн харьяат аймгийн Алдарт уяач Ганцогт, аймгийн Алдарт уяач Цагаач нарын морьд илүү хурдан байгаа.
-Таны морьд хэрхэн давхидаг вэ? Уяачийнхаа хувьд ямар амжилт үзүүлээд байна вэ?
-Би 2014 оноос хойш морь уяж байгаа. Тэр жил манай сумын 90 жилийн ой тохиож, өөрийн унаган шүдлэн болон Сүхбаатар аймгийн Асгат сумаас авсан хүрэн морио уралдуулсан. Хүрэн морь 19-д ирж, айрагдсан мэт санагдан их баярлаж байлаа. Тэгээд 2015 оны өвөл сайхан тэжээгээд, 2016 оны хавар гурван сум нийлсэн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхиулж, анхны айргаа хүртсэн. Түүний дараа Булган суманд болсон тахилга наадамд аман хүзүүдээд, сумынхаа Хөх өндөр хайрханы тахилгад түрүүлсэн. Хавар олон уралдсан болоод тэрүү зун нь айраг авч чадаагүй. Харин намар сумандаа болсон багийн өдөрлөгт түрүүлээд, Үенчид болсон баярт айргийн дөрөвт давхисан. Хүрэн морь маань ийнхүү амжилт үзүүлж урмаар тэтгэсэн тул Баянхонгор аймгийн Баацагаан сумын Батжаргал гэдэг залуугаас Сүхбаатарын Асгат гаралтай халтар хязаалан авсан нь Ангиртад болсон хоёр Алдартын мялаалга наадамд түрүүлсэн. Мөн хүрэн морь минь айрагдсан.Зун наадмаар халтар нь түрүүлээд, хүрэн морь нь айрагдаж, дараа нь нэг бэсрэг уралдаанд халтар нь дахин түрүүлж, би сумын Алдарт уяач цолны болзол хангасан даа.

-Зүүн талын адуу хурдаар аргагүй илүүрхэж байна уу?
-Тэгэлгүй яахав. Халтар маань соёолондоо хөл нь жаахан суларсан тул азарга тавьсан. Яг тэр үеэр арван жилийн найз маань Дундговь угшилтай хүрэн үрээ бэлэглэсэн нь мөн түрүүлсэн. Тэгэхээр нь Дорнод угшилтай нэг шүдлэн авсан нь мөн түрүүллээ. Аргагүй хурдан хүлгүүд төрдөг нутаг юмаа. Хүрэн морь маань сумынхаа наадамд гурван жил дарааллан айрагдсан.

-Тэр сайхан уудам талд тэнцсэн унага хурдан байлгүй яахав. Таны хувьд эрийн гурван наадмын хоёроор нь хичээллэдэг юмаа даа.
-Тиймээ, манайхан бүгд барилддаг. Аав маань сумын начин, гурван ах болон би сумын заан цолтой.Эгчийн хүү аймгийн Арслан цолтой.
-Үндэсний өв соёлоо дээдлэн түгээгч эрхэм таны ажил үйлсэд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна