Аймгийн Алдарт уяач С.Банди: Цоохор азарга манайд хурд тарьсан


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Сахъяагийн Банди 1954 оны 9-р сард Хоймор хэмээн газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Хурдан цоохор азарганыхаа удмаар сайхан наадаж буй тэрээр хоёр удаа мэнд сүрэгтнээр шалгарч байжээ.
-Халзан адуугаар хийморьтой сайхан наадаж явсан аавын тань талаар эхлээд хөөрөлдөе.
-Миний аав Дамбахишигийн Сахъяа насаараа адуу маллаж, морь уясан хүн. Хурдан зээрд халзан азаргатай.Түүнийг нь би унаж хурдлуулдаг байлаа. Манай халзан азарга сумын наадамд нэг аман хүзүүдэж, нэг гурвалж, нэг таваар давхисан. Харин төл Янзаган халзан морь нь хараахан айрагдаж чадаагүй. Арав дотор л давхидаг юм. Өөр бас хурдан хүрэн морьтой байсныг нь дүү нар унасан. Тэр хүрэн морь хаврын уралдаанд түрүүлээд л байдаг байсан.
-Өөрийн адуу юу? Нэгдлийн адуу юу?
-Нэгдлийн Жоохон хүрэн гэдэг азарганы төлүүд. Эх нь аавын өөрийнх нь гүү байсан.
-Сахъяа гуай уяачийн хөдөлмөрөө үнэлүүлж чадаа юу?
-Чадаагүй. Бид эцэг эхээс арвуулаа. Манайх таван хүү, таван охинтой айл байгаа юм. Таван хүүгээс дүү Дорж бид хоёр уяж байна даа.
-Таны морь уясан түүх хэзээнэс эхэлдэг вэ?
-1980 оноос эхлээд морь уясан юмуу даа. 40-д жил хурдан хүлгийн сүүл шуужээ. Ахад нь нэг борогч гүү байлаа. Түүнийгээ Галиндэв гэдэг хүний шарга азарганд тавиад шарга, ташаан дээрээ одтой бор зүсмийн хоёр эр адуутай болсон юм. Хоёулаа даагандаа их хурдлан түрүүлж, аман хүзүүдсэн

1998 онд Өвгөн цоохор азарга Наран сумын наадамд аман хүзүүнд хурдлаад буй нь
-Борогч гүү аавын удмын адуу юу?
-Жамьян гэж хүний хурдан хүрэн азарганы төл.
-Даагандаа хоёул хурдан байж. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Шарга халзаныг нь дааганд нь нэг түрүүлгэж, нэг айрагдуулаад дүү Дорждоо өгчихсөн. Харин бор нь сайхан хурдан морь болсоон.
-Сайхан дэлгэрэнгүй л яримаар байна даа.
-Ярилцлага энэ тэр өгч байгаагүй болохоор тулгамдаад байнаа. /инээв/
-Хурдан цоохор морьтой байж. Тэр ямар удамтай адуу вэ?
-Хоёрдугаар багийн Цэвэгжавын Бүдүүн гэдэг хүнээс хүрэн тожин хязаалан авч азарга тавьсан юм. Түүний төл цоохор азарга манайд их хурд тарьсаан. Цоохор морь тэр цоохор азарганы төл байгаа юм. Хязаалангаасаа эхэлж л уягдан тэр жилээ сумын наадамд тавлаад, соёолондоо Наранд очоод түрүүлсэн. Үүнээс гадна овоо тахилга хийгээд багахан наадам дөрөв орсон адуу байгаа юм. 2017 онд болсон бүсийн уралдаанд долоолсон.

2000 онд сумын наадамд хээр хязаалан аман хүзүүнд хурдлаад буй нь
-Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-Хадам хөшний өгсөн хонгор морь байна. Асгат чигийн адуу. Намайг хүргэн нь болоход суманд нэг түрүүлсэн бүдүүн морь бэлгэнд өгч байсан юм. Түүнийг нь би уяад сумынхаа наадамд нэг аман хүзүүдүүлж, өвлийн уралдаанд нэг түрүүлгэсэн. Их сайхан морь байж билээ. Сүүлдээ хөл нь муудаад уяхаа байсан.
-Мэнгэт улаан гэдэг нь...
-Миний унаган морь.Үрээндээ сумын наадамд гурваар давхиад, дараа нь нэг түрүүлсэн. Соёолондоо долоо билүү наймаар орсон.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-2018 онд 13 айраг, түрүүний амжилтаар Алдарт болж байсан.
-Ам чангатай хүн санж. Ярилцлагаа танд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Наадам болгон сайхан даа.Тэдгээрээс онцолбол хоёр хүүгийн маань морьд айрагдсан наадам л хамгийн сайхан нь байж дээ.

Өвгөн цоохорын төл цоохор азарга сумын наадамд 9-өөр давхисан
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
122.201.31.20
Олон жил хурдан буянуудаа хурдлуулсан ахдаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж өшөө олон хурдан буян төрөх болтугай гэж ерөөе
Reply