Аймгийн Алдарт уяач Ц.Чулуунбаатар: 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд хоёр адуутай очоод айрагдуулсан


Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч IV багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэндийн Чулуунбаатарын ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.
2012 онд болсон Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн хурдан морины уралдаанаас хоёр айраг хүртэж, одтой сайхан наадсан тэрээр аймгийн Аварга малчин. Мөн МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байжээ.
Түүнтэй улсын бүсийн уралдаан хийгээд сум орон нутгийнх нь наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүдийнх нь талаар ярилцлаа.
-Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадмаас хоёр айраг хүртэн одтой сайхан наадсан. Баяр бахдал дүүрэн тэр жилийн наадмыг дурсаач.
-Бороо хур элбэгтэй, газар нойтон, хүүхэд морь хоёрын шандсыг шалгасан наадам болсон. Аймгийн ой, зүүн бүсийн уралдаан гэдэг утгаараа нас болгон их өтгөн мордсоноос хамгийн олон нь шүдлэн байсан. 500 дөхлөө дуулдаж байсан шүү.
-Тиймээ, 488 үрээ мордож байж.
-За тэгсэн байх. Лав л их морь 370 мордож байсан юмдаг.
-Хамгийн цөөн нь даага 293, азарга 310, хязаалан 461 мордож байж.
-Тэгсэн тэгсэн. Олон газрын уяачид ирсэн өтгөн наадам болж, би их морь, шүдлэнтэй очоод хоёуланг нь дөрөвт давхиулж байлаа. Халтар шүдлэн нь миний өөрийн унаган адуу. Баяндэлгэр сумын Баттулга гээд базынхаа хүүхдийн даахийг мялааж өгсөн юм. Даагандаа гурав түрүүлж, нэг айрагдсан адуу. Овооны тахилга, “Одкон холдинг”-ийн захирал Мөнхбатын мялаалга наадам гэх мэтчилэн гурван уралдаанд түрүүлсэн. Шүдлэндээ Онгон сумын баяр наадам хийгээд хоёр овооны тахилгад түрүүлчихээд бүсэд явсан нь тэр. Дараа нь соёолондоо Матадын 90 жилийн ойд түрүүлсэн. Ер нь уралдсан цагаасаа эхлээд том, жижиг наадмаас 20-иод медаль хүртсэн адуу.
-Адууны угшил, хүний удам гэдэг. Халтар үрээнийхээ удам угшлыг танилцуулаач.
-Эцэг талыг нь хөөвөл Асгатын Махбуриадын улааны угшилтай. А.Батын хар азарганы төл хонгор азарга манай хүргэнд байсан юм. Халтар үрээ түүний үр. Харин эх тал нь манай өөрийн үндсэн шаргал адууны удамтай. Манай шаргал адуу дээд талаараа Бахирын шаргал болдог.

-Бахирын шаргал гэдэг нь хаанахын хэний адуу билээ.
-Баяндэлгэрийн Бахир гэдэг хүний адуу болно.Тэр хүнээс манай аав мөнгө хатуу байхад 6000 төгрөгөөр хоёр шаргал халзан үрээ худалдан авч байсан юм билээ. Түүний угсааны сайхан халтар гүүг, хүргэний хонгор азарганд хураалгаад халтар үрээ гарсан.
-Сайхан хэмээн онцлохын учир эх гүүнд учир байжээ дээ.
-Их сайхан гүү байсан. Сүүлд нь Манлай уяач Загджавын Мэндсайхан аваад явсан даа.
-Халтар үрээ хязааландаа яаж давхисан юм бэ?
-Хавар “Жавхлант шарга”-д ойрхон ирж суугаад зургаалаад, хоёр бага наадамд түрүүлсэн. Тэгээд зун нь Халзан сумынхаа наадамд түрүүлсэн. Соёолондоо Халзан сумынхаа баяр наадамд аман хүзүүдээд, Матадын 90 жилийн ойд түрүүлээд, Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд дөрөв, тав дээр явсаар байгаад ойрхон ирж суугаад 12-т орсон.
-Бүсэд уралдах нөөцөө тооцдог байж дээ.
-/инээв/ Дараа жил нь хавчиг азарга мөн хурдан “Жавхлант шарга”-д тархинд уралдаж байгаад хөлдөө сэв авчихсан юм. Яагаав нөгөө олон морь унадаг бичлэг яваад байдаг шүү дээ. Тэрэн дунд уначихсан.Түүнээс хойш уралдуулаагүй ээ.
-Төлүүдээс нь хэр хурдалж байна вэ?
-Өөрийнх нь бие төлүүдээс сайн давхихгүй л байна. Харин эцэг нэгтэй адуунууд нь сайн давхиж байгаа.Онгон сумын Түвшинбаярын Өөнөө саарал гэж адуу арав гаруй айрагдсан байх. Мөн Онгон сумын харьяат улсын Харцага Мөнгөнбаатарын ах Чулуунбаатарын хүүд өгсөн хонгор адуу зургаа, долоо орчихсон дуулдсан. Манай Халзан сумын Одсүрэнгийн хонгор азарганы төл өөрийн болон зэргэлдээ сумдад түрүүлж, айрагдаад л байгаа.
-2012 оны зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан хонгор морь ямар амжилт үзүүлсэн юм бэ?

-Хонгор морины тухайд 2010 онд Онгон сумын Гонгорын Энхбатын дүү Болдоо гэдэг залуугаас авч байсан юм. Надад ирэхээсээ өмнө буюу 2005 онд Онгон сумын 70 жилийн ойд шүдлэн үрээ хол түрүүлж байсан юм билээ. Тэрнээс хойш айрагдаагүй байсан морийг би аваад тав айрагдуулсан.
-Удам угшлын тухайд...
-Хонгор морины эцэг талд Онгон сумын Шарын хар, хүрэн зэрэг хурдан азарганууд ордог. Хар азарганых нь төлийн төл сайхан хонгор азарга манай хүргэн Гонгорт байсан. Тэрний төл юм билээ. Эх нь Гонгорын өөрийнх нь гүү байх.
-Танд ирээд тав айрагдсан гэсэн. Хаа хаана уралдсан юм бэ?
-Зургаан овооны тахилга гээд том наадам болдог юм. Тэрэнд дөрөвт давхиад, аймгийн Алдарт уяач Дэмбэрэлийн Ухнаагийн мялаалга наадамд түрүүлж ирээд гуравт баригдсан. Тэгээд сорилго уралдаандаа түрүүлээд, 70 жилийн ойд дөрвөлж байгаа нь тэр.
-Зүүн бүсийн өмнө хэд уралдсан юм бэ?
-Онгон сумын баяр наадамд зургаалсан. Нэг л уралдсан.
-Зүүн бүсийн уралдааны дараа ямар амжилт үзүүлсэн бэ?
-Дараа жил нь сумын болон аймгийн баяр наадамд зургаалсан.Тэгээд хөлний асуудалтай болчихоор нь дахиж уяагүй юм.
-Хөлний асуудлыг яаж ч болохгүй юм даа. Зүүн бүсийн дараа наймаа хийх санал нэлээд ирсэн байх.
-Өө тэгсэн тэгсэн.Олон уяач ирж үзсэн. Бидэнд зарах бодол байгаагүй учраас хүлээж аваагүй.
-1996 онд их насны морь гуравт хурдлуулж байж. Тэр талаараа хуучлаач.
-Халзан сумын халзан Баавгайн хээр гэдэг хурдан азарганы төл хээр морь байсан юм. Долоон настай морь сумын наадамд гуравт хурдалж байгаа нь тэр. Түүнээс хойш 1997 онд Онгон сумын наадамд дахиад гурваар давхисан. Тэгээд бага сагахан наадамд ганц нэг айрагдаад хөл нь муудчихсан юмаа.

-Сумын баяр наадмын цуваа харж байхад 2013 онд сайхан наадсан байна лээ.
-Тэгсээн. Даага, хязаалан түрүүлгэж сайхан наадсан. Халтар хязаалан болон сөнгө халзан даага маань түрүүлсэн юм.
-Өөрийн унаган адуу юу?
-Халзан даага хонгор морины эзэн Гонгорын Энхбат гэдэг залуугийн адуу. Миний хүүд өгсөн юм. Сөнгө даага их хол түрүүлээд, шүдлэндээ Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 11-ээр давхиад зарагдсан даа.
-Танай суманд ирээд уулзсан уяачид цөм хоёр, гурав түүнээс дээш үеэрээ морь уяж байгаа улс байх. Таны хувьд...
-Би ч ялгаагүй удам дамжсан уяач. Манайх уг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын айл. 1990-ээд онд бэлчээр ус муудаад Халзанд ирж суурьшсан юм. Манай аав нутагтаа “адууны” Цэнд гэж алдаршсан сайн уяач байлаа. Олон сайхан шарга, бор адуу хурдлуулж байсан хүн. Түүгээр ч зогсохгүй аймгийн Аварга малчин, Ардын хурлын депутатаар сонгогдож явсан түүхтэй. Ааваас гадна ах нар маань цөм морь уяна.
-Өдгөө залгаад үр хүүхдүүд тань уяа эвлүүлж байна уу?
-Би 14 настай нэг хүүтэй. Одоо арай бага байна. Томроод морь уях байхаа. Одоо аавдаа тусалж байна.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна