Хурдтай, хаттай уяач Д.Жүмпэрэл


Халхын Сэцэнхан аймаг “Амбан Сэцэнхан Артсэдээс эхлээд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтан гэх мэт ихэс дээдэс уяачдыг залгамжлан төрсөн хорьдугаар зууны бурангуй нийгэмд уяачийн зовлон жаргалыг үүрч туулсан томчуудын нэг нь Дэлгэрийн Жүмпэрэл гуай юм.
Уяач, ардын аж ахуйтан гэж хяхаж хавчигдсан ч сөхөрч шантралгүй , социализмыг туулж санасандаа хүрсэн эрийн чансаа, холч ухааныг хойд үедээ үлгэрлэсэн хуруу дарам цөөхөн уяачийн нэг гэж бичигч би бодож, шүтэж явдаг.
Хар багаасаа Идэрмэгийн их уяач Совоо Сэдэдийн адуун дээр эрт босч, орой унтаж, эмнэг сурган эр чадал сууж, морь уургалах эв, морь уях эрдмийг сурч эзэмшсэн гэдэг. Тиймдээ ч нутагтаа “уургач, уяач Жүмпэрэл” гэж нэрлэгддэг юм. 1967 оны Хэнтий аймгийн наадамд хул буудай азарга түрүүлгэж, хээр алаг морь тавд, буудай шүдлэн дөрөвт тус тус хурдлуулж уяачийн эрдмээ үзүүлж наадамчин олноо баясгаж байсан нь тэр үеийнхний нүдэнд харагдаж, энэ үеийнхэнд номонд бичээстэй байгаа билээ. Том хүү Саруулбуян нь хээр алаг морио унаж айрагдан, бага хүү Саран азаргаа унаж түрүүлж, шүдлэнтэйгээ айрагдсан нь монгол эр хүнд ховор тохиолдох баяр цэнгэлийг эдэлж байсан удаатай.
Тэр үед Жүмпэрэлгуай хавчилт дарамтанд байж жил бүр нутгаас гадагш / Эрээнцав, Дорнодод / мал туух ноормын албатай иймээс аймагт морио уралдах боломж цөөхөн байжээ. Хэнтийн Идэрмэг, Бэрх, Батноров, Баян-Овоо, Норовлин болон Дорнод аймгийн сумдын наадамд олон түрүү айраг авч байсны дээр эдний удам угшлын адуу ихэд тарж, очсон газраа хурдалж олон хүнийг цэнгүүлж байсан нь одоо ч тасраагүй хурдалсаар байна.
Нэг зун мал туунгаа Норовлин сумын наадамд буурал азаргаа уяж хүү Саруулбуян / СГЗ / унаж уралджээ. Азарга ч эргэхэд буурал азарга ганцаараа тасарсаар нэг харахад урдаа ч, ардаа ч, азарга машины алин ч байхгүй байсан тул унаж явсан Саруулбуян хүү төөрсөн юм биш байгаа гэж айж гайхаж амаа татаад зогстол комиссын машин ирснээр зөв замаар явж байгааг хэлж, цааш хурдалсаар холын хол, далд түрүүлжээ. Түүнээс хойш уяачид тэр азаргыг “ далд буурал “ гэцгээх болсон түүхтэй. Жүмпэрэл гуай буурал азаргаа эцэг нь Галшарын Дагмид угшилтай, эх нь Мөнххаан чигийн гүүнээс гарсан юм. Уяа аваад хурд ороод ирэх нь андашгүй гүүгээ тоохоо больж ганцаараа яваад байдаг гэж ярьдаг байв.
Д.Жүмпэрэл гуай Өндөрхааны ойролцоо хэдэн адуугаа хариулж байнга морьтой явдаг байсныг тэр үеийнхэн андахгүй. Баянхутаг сумын уяач Д.Очиржав дээр хэдэн жил адуугаа өгч харуулдаг байв. 1987 оны зун тэд хамт морь уяжээ. Тэр жил Д.Очиржав бор азаргаа аймагт түрүүлгэснийгээ Жүмпэрэл гуайн ач тус гэж магтдаг. Түүнээс хойш Д.Очиржав аймаг бүсийн наадамд олон айраг түрүү авч “Аймгийн алдарт уяач” болсон байна.
Д.Жүмпэрэл гуай нас дээр гарсан үедээ адуугаа хангай зүгт гаргаж Батширээт сумын Гончигийн Содном хүү дээр тавьсан нь моринд дуртай Г.Содномд зашаан болж, тэднийхийг хурдтай болгосон хэмээдэг. Г.Содном бол өвгөний гарын шавь итгэлт хүү нь байв. Уяач Г.Содном нь одоо амжилтаараа Хэнтийн уяачдыг тэргүүлж байгаа хүн. Аймгийн наадамд 2002 онд 3 түрүү, 5 айраг, 2003 онд 1 түрүү 5 айраг, 2007 онд 5 түрүү 5 айраг авч урьд өмнө давтагдаагүй амжилт үзүүлсэн. Тэрээр “Монгол улсын Алдарт” уяач хэмээх эрхэм цол авснаа Д.Жүмпэрэл ажаагийн буян хишиг гэж залбирдаг нь аргагүй бизээ.
Мөн Батширээт сумын аймгийн Алдарт уяач А.Бэх-Очир “Д.Жүмпэрэл ажаа намайг хурдтай болгосон. Миний хурдан буянууд цөм тэр хүний өгсөн адуу. Түүний удам угшил нь тасраагүй одоо ч хурдалсаар байна” гэж дурсан ярина. Хэнтий аймгийн хойд, зүүн хойд талын сумдаар Жүмпэрэл гуайн буурлын угшил гэж захын айлд буухад л хэлж заана. Энэ нь буурлын буяныг хайрлаж бахархаж байгаагийн илрэл бизээ.
Хэнтийн хэдэн уяачид хурдан сайхан морины тухай ярихыг сонсоход 1980-аад оны үед байсан Жүмпэрэл гуайн хүрэн буудай мориноос илүү сайхан морь одоо хүртэл харагдахгүй байна гэнэ. Энэ хүрэн буудай морь соёолондоо Батноровт хол түрүүлж хурднаа харуулсны дээр зан ааш дошгин морь байсан мөртлөө тэр үед хамгийн өндөр үнээр зарагдаж байжээ. Баянхутаг сумын уяач занх Далхаа, Балжирын Гантуяа, шонхор Лувсандорж нар 5000 төгрөгөөр бие биедээ дамжуулан наймаалцаж байсан нь үнэхээр хурдан сайхан хосолсон хүлэг байсныг гэрчилж буй хэрэг.
Морины шинжийг мэдэх, хурдлуулах, хурдан сайхан адуу төрүүлэх зэрэг нь уяачийн эрдэм, мэдлэг, чанар чансааг илэрхийлсэн бодит үнэлгээ гэж хэлж болно. .
Уяач Д.Жүмпэрэл гуайн уяж хурдлуулсан амжилт нь Алдарт уяачийн болзлыг хангаж 1998 онд “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооноос аймгийн Алдарт уяач цол олгож өргөмжилсөн билээ.
Аймгийн Алдарт уяач Д.Жүмпэрэл гуай бол монгол хүний хийморь морин эрдэнийн гайхамшигт соёл хурдан морийг таньж шинжих, өсгөж бий болгох, уяж хурдлуулах эрд?ийг өндөр хэмжээнд эзэмшин хадгалж , хойд үедээ тээн хүргэсэн үнэлж хэмжишгүй гэгээн үйлстэн билээ.
Ийм хурдны хий?орьтой, хаттай уяач ховор доо ховор.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна