Моринд гэр бүлээрээ “дурлагсад”


Сар шинийн өмнөхөн Тод манлай болсон Их хурлын эрхэм гишүүн Г.Батхүүгийн хөвгүүд морины хоббитой нөхдүүд. Тод манлай нэг охин, хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүд нь багаасаа хурдан морины дэргэд өссөн болохоор зав л гарвал салхинд гарангаа адуун дээрээ очицгоох гэж яарцгаана. Гадаадад сурдаг болохоор амралт таараагүй наадмын үеэр Г.Батхүү гишүүний утас амардаггүй гэх. Учир нь моринд хоббитой хөвгүүд нь минут тутамд цаг үеийн мэдээллийг эх сурвалжаас нь авахаар утас цохьж, гишүүн ч газар дээрээс нь “сурвалжлага” хийдэг гэж байгаа. Харин энэ удаагийн “Дүнжингаравын хурд 2012” наадамд Тод манлай том хүүгийн хамтаар наадамлалаа.
Шинэ цолтны аав Пүрэв гуай ч бас уралдаан алгасдаггүй хурдан морины үнэнч “фенүүдийн” нэг. Тэрээр хүү “АПУ” ХК-ийн П.Батсайхан захирлын хамтаар Төв аймгийг зорьсон нь энэ ажээ. Ер нь гэр бүлийн нэг гишүүн моринд орсон л бол бусад нь уруу татагдаж орхидог гэлцдэг.
Дараагийн “моринд дурлагсад”-ын нэг бол Мон-Ураны Б.Наранхүүгийн ээж байлаа. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг хэмээн хүүхдүүддээ захьж, сургадаг энэ буурай гавьяаныхаа амралтанд гарсан ч морины уралдааныг бол алгасна гэж бараг үгүй гэсэн. Тэр тусмаа луу жилийн анхны наадам Б.Наранхүү хүүгийнх нь хувьд өмтэй сайхан эхэлж байгаад ээжийн хувьд ихэд бэлгэшээн буй сэтгэгдлээсээ энд хуваалцана билээ.
“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ мөн л сар шинийн босгон дээр Монгол улсын манлай уяач болсон шинэ цолтнуудын нэг. Тэрээр энэ удаад ээж Т.Цэрмаагийн хамтаар саатжээ. Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Түүний аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ.
“Макс”-ийнхан тэр чигээрээ морины хоббитой улс. Үндэснийхээ дээл хувцсаар гангарч, эртний хаад ноёдыг санагдуулам орчныг бүрдүүлэн баярладаг Максийнхан энэ удаад ч тэр заншлаа мартсангүй. Цэрэнжигмэд захирлын ээж, аав уяач удамтай улс. Аав А.Дагвадорж нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Харин ээж З.Цэрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээлийнх. Дагвадорж гуайн аавын аав морь сайн уядаг нутаг орондоо нэртэй нэгэн байсан бол эхнэрийнх нь аав ч ялгаагүй морь уядаг, хоёр хурдан ногоон морьтой байж. Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн олон ч наадамд түрүүлж, даншиг наадмуудын айргийг алддаггүй байсан гэлцдэг. Тиймдээ удмын уяачид даа гэж Максийн ах дүүс ярих дуртай. Ээж Цэрэн, Ганбаатар тод манлайгийн мисс гэргий Уянгалянхуа гээд л тэдний гэр бүлийн “моринд дурладаг” гишүүд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ.
“Торгоны зам”-ын Ц.Гантөмөр гэх хэзээний моринд хорхойтой нэгэн. Тэрээр Дүнжингаравын хурдаар охин Долгормаа, зээ Юм-Агийн хамтаар наадамласан юм. Ямартаа ч барууны диплом өвөртөлсөн эмч бүсгүйг морь хэдийнэ урвуулж орхисон бололтой. Юм-Агь охин ч цоллуулахаар ирсэн нас насны айргийн морьдын дэргэд ажралгүй ганцаараа хээвнэг ажин зогсох нь цаанаа л эгдүүтэй.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна