Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай


Шинэ залуу уяачид амжилт дүүрэн наадсан жил байлаа. Шамдан суралцаж буй зүйлийнхээ үр дүнг үзэж, олны өмнө алдар суугаа дуудуулсан нас залуу, цус шингэн, амжилт арвин уяачдын нэг нь Батмөнхийн Булгадай юм. Энэ цагт эрдэм мэдрэмжээрээ илүүрхэж буй М.Алтан-Очир Алдартын дүү гэдгээр морь сонирхогчид эчнээ мэдэх биз. Тэрээр 1995 оны 7-р сард Улаанбаатар хотод айлын дунд хүү болон мэндэлсэн. Нийслэл хүү уяач болсон түүх мэдээж ахтай нь холбоотой. Монголд хамгийн эрэлттэй ажлын байрны нэг, амжилттай сайн суралцвал алс ирээдүй нь гэрэлтэйг анзаарч мэдсэн ах нь дүүгээ уруу татсан байж таарна.
Энэ сонголт зөв байсныг илтгэж тэд анхны айргаа удаан хүлээгээгүй юм. 2013 он буюу АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд сартай хүрэн даага нь айргийн тавд давхиж, тэр жил шандас шалгасан 166 дааганаас ах дүү хоёрын уясан хүрэн даага айрагт багтаж чадсан билээ. Амжилтын салхи хагалсан энэ хүрэн үрээ шүдлэндээ өнгөнд уралдаж байгаад үзүүр дээрээ хадуурч замаас гарсаныг санах хүмүүс цөөнгүй бий байх.
Дараа жил нь хязааландаа 209 үрээнээс айргийн гуравт хурдалж, ах дүүс хөтлөн цэнгэлдэхэд цоллуулж байв.

Ийнхүү авъяас мэдрэмж өндөр ахаараа хөтлүүлэн Монголын морины ертөнцөд хөл тавьсан Б.Булгадай уяач өнөө жил одтой сайхан наадаж орон нутгийн чанартай уралдаанаас хоёр түрүү, 11 айраг, төрийн зарлигт наадмаас дөрвөн айраг хүртсэн юм.
Бие даан морь уяад арван жил болж буй Б.Булгадай Тэгшзургаанжав, Гомбо нарын санаа нийлсэн нөхөдтэйгээ хамтран “Хүлэгчийн хийморь” гал уяаг байгуулж хавар 3-р сарын 18-наас эхлэн уралджээ.
Сэлэнгэ аймагт хаврын бүсийн бүсийн уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн сартай хүрэн даагыг айргийн тавд давхиулж,” Хатан туулын хурд” уралдаанд Б.Баярмагнайн хүрэн даагыг нь түрүүлгэн, хүрэн халзан даагыг нь аман хүзүүнд хурдлуулсан байна. Мөн Баянчандмань суманд болсон Төв аймгийн хойд бүсийн уралдаанд М.Наранцэнгэлийн бор шүдлэнг аман хүзүүнд давхиулж, Б.Баярмагнайн хүрэн халзан даагыг түрүүлгэжээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт болсон “Ерөө кап” уралдаанд Б.Баярмагнайн хүрэн халзан даагыг айргийн гуравт, хүрэн даагыг нь айргийн тавд тус тус давхиулсан байна.

Харин зун Төв аймгийн Баянжаргал сумын 100 жилийн ойд М.Наранцэнгэлийн саарал даага, бор шүдлэнг нь тус тус аман хүзүүнд хурдлуулаад, АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд бага гурван насны морьд мордуулан Б.Баярмагнайн сартай хүрэн даагыг наймд давхиулсан юм.
Улсын наадмын дараа дөрвөн бүсийн уралдаанаас баруун бүсийг онцолж, зам зуураа Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг сумдын 100 жилийн ойн баяр наадмаас дөрвөн айраг хүртсэн байна.
Харин Алдархаан сумнаа болсон баруун бүсийн уралдаанд Б.Булгадай уяачийн уясан хоёр даага айрагдаж /Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн хүрэнүүд/, өнгөрсөн жил баруун бүсэд айрагдсан М.Наранцэнгэлийн бор шүдлэн долоод давхисан юм.

Дараагийн уралдаан Говь-Алтай аймагт болж, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Наранцэнгэлийн Хангайн бор шүдлэнг айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн даагыг айргийн дөрөвт тус тус хурдлуулжээ.
Бага насны адуу тэр дундаа даага сайн давхиулдаг Б.Булгадай уяач “Би 12-р сарын дунд үед даагануудаа оруулж ирээд, 1 сарын дундаас эхлэн сургаж эхэлдэг. 2 сар гэхэд дааганууд маань бэлэн болчихсон байдаг тул хэсэг амраагаад хавраас дахин ажил хийдэг. Ер нь бага адуу гэж хойш тавилгүй дээд настайгаа зэрэгцүүлээд ажлыг нь хийчихдэг юм. Ингэж эрт хөнгөрүүлж сургасан даага хөл гартаа сэвгүй олон уралдаж чаддаг. Би ер нь даагыг туранхай талд нь уядаг” хэмээн ярьсан юм.

А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.89.162
Булгадай чинь Цэндээ ахтай их ойрхон морь уяж унаж тавиач хийж байсан бх шүү их л мэдрэмжтэй хүүхэддээ
Reply66.181.160.31
Цэндээ ахыг дааган Цэндээ гэдэг бсан шиг дааганшүдлэн Булгадай болох нь л дээ ккк
Reply202.126.90.151
Bayar hurgie
Reply