Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам угшил тасардаггүй л юм байна


Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт I багийн харьяат, сумын Алдарт уяач Цэрэндоржийн Гэрэлбаатартай ярилцсанаа хуваалцаж байна.
-Гэрэлбаатар уяачийн нэрийг гаргасан хурдан хар азарганыхаа тухай ярьж өгөөч?
-Миний хар азарга чинь Төхөм бригадын Батын Лхамсүрэнгийн адууны удамтай. Түүний хар азарганы бие төл. Би 1980 хэдэн онд өөрийн бор гүүгээ тавьж авсан юм. Тэр жил чинь Дугар гуай, Хүрэлээ гээд олон хүн тэдний хар азарганд гүү тавьсан. Миний бор гүү чинь Сүхбаатар сумын гаралтай Онгуу Тонгуу гэж хүний адуу. Би Дүгэр гэж хүнээс ахынхаа хээр азаргаар сольж авч байлаа.
-Лхамсүрэнгийн хар азарганд гүүгээ тавихдаа мөнгө төлөх үү?
- 1980 хэдэн он шүү дээ. Үнэ хөлс аваагүй байх аа. Манай нэг өвгөн ах Цэнджав гэж байсан юм. Ах л “Өвөө нь ярьчихлаа. Чи аваачаад тавь” гэсэн. Хэлснийх нь дагуу аваачиж тавиад, нэг жил хоёр жил шахуу болгоод авч байлаа.
-Тэгвэл хар азаргаа хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ?
-Дааган цагаас нь л уясан. 1987 онд даага сумын наадамд 13-аар оруулаад, дараа жил нь шүдлэн зургаагаар орж, байр урагшилсан. Тэгээд хязаалан 24-өөр оруулсан бол соёолон азарга суманд түрүүлгэсэн. Харин 1991 онд долоогоор ороод, 1992 онд тавлаж, дараа жил нь Сүхбаатар сум руу очсон будилаад уралдуулаагүй. 1994 онд ахиж сумандаа түрүүлсэн. Дараа жил нь 1995 онд долоогоор орсон санагдана. Тэгээд бас таваар орсон бол 1996 онд яалаа даа. За ямар ч байсан сумандаа хоёр түрүүлж, гурав айрагдсан азарга байгаа юм.
-1996 оноос хойш ахиж уралдсан юм уу?
-1997 он хүртэл уралдсан. Сүүлдээ ч муудаад 2005 онд хөл амраасан даа, хөөрхий. Тэр үедээ 20 гарчихсан настай байсан. Ямар сайхан нүд, толгойтой адуу байсан гэж санана.
-Эцэг Лхамсүрэнгийн хартайгаа төстэй юу?
-Төстэй төстэй. Гэхдээ аавыгаа бодвол арай жижигхэн биетэй. Лхамсүрэн гуайн хар чинь том биетэй азарга байсан. Эх нь жижиг гүү байсан болохоор тэр талаа дуурайсан юм болов уу. Харин зүс нь эцэгтэйгээ адилхан. Их л номхон амьтан байж билээ. Дааганд сургаж байхад яг хонь шиг л байж байдаг. Тэгээд уяа нь орохоороо их өөрчлөгдөнө. Яг тэнцэж байгаа үедээ гоё өнгө ороод, алхаа нь жороо сайвар шахуу болно. Тэнцээгүй үедээ тэр алхаа нь орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл эхээс гарсан өнгөндөө орж, хилэн хар болно. Зарим жилдээ уяа сайн орохгүй бол жаахан гундмал туяа орчихдог байсан.
-Хэдэн гүү өгдөг байв?
-Долоо найман гүүтэй байсан. Төлүүдээс нь Аавынхүү гуайд би нэг хар адуу өгсөн нь сайн хурдалсан. Суманд хоёр ч аман хүзүүдсэн. Гадагшаа Сүхбаатар сум, хойшоо баруун аймаг руу гаргаж л байсан. Одоо надад хөгшин хар азарганы сүүлийн төл хээр азарга байна. Сүүлд өвгөрсөн хойно нь гэдсэнд үлдсэн унага байгаа юм. Тэрүүгээр ах нь азарга тавиад, гарсан төлүүд нь сайн давхиж байгаа.

-Та хар азарганыхаа хэдэн төлийг уясан бэ?
-Хоёр гурван төлийг нь уясан ч амжилтанд хүргэж чадаагүй. Харин Аавынхүү гуайд өгсөнөө бол суманд хоёр айрагдуулсан. Түүнд очоод ахиад нэг аман хүзүүдсэн. Түүгээр зогсохгүй төлийнх нь төлүүд дажгүй шүү. Хүнд өгснөөс ноднин Халзанд болсон “Жавхлант шарга”-д Лувсангийн Батаад өгсөн хүрэн морь түрүүлж байна лээ. Тэгээд Мөнххаанд очиж зургаагаар орсон.
-Хүрэн морь тэр хүнд очихоосоо өмнө уягдаж байв уу?
-Уягдаж байсан. Хязаалан, соёолон уяад нэгд нь арван хэдээр, сүүлийнхэд нь хорин хэдээр давхисан.
-Хэдээр зарж байв?
-Гурван сая төгрөгөөр зарж байлаа. Ямартаа ч авсан өгсөндөө өлзийтэй байгаад баярлаж л суух юм. Сайн адууны угшил тасардаггүй л юм байна.
-Хээр азарганыхаа отгон төлийг уясан биз дээ?
-Уялгүй яах вэ. Даанч хөлийг нь “эвдчихсэн”.
-Өөр таны нэрийг гаргаж сум орондоо дээгүүр давхисан ямар морь байна вэ?
-Сайхан бор морьтой байлаа. 1981 онд сумандаа аман хүзүүдүүлсэн. Ааваас маань өвлөгдөж ирсэн манайхны унаган адуу л даа. Гэхдээ олон жил давхиагүй ээ, үхчихсэн. Бас нэг хүрэн адуу байгаад суманд даага аман хүзүүдүүлсэн удаатай. Мөн л ааваас үлдсэн адуу. Түүнчлэн 1987 онд бор халзан морь хязаалан сумандаа баригдаж байсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жил морь уясангүй ээ. Хүүхдүүд л уяж байна.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Хоёр хүү, хоёр охинтой. Хөвгүүд маань ганц нэг юм оролдох ч сайн явуулж чадахгүй байна. Өөрийн гэсэн уралдаанч хүүхэдгүй болохоор тогтмол амжилт гаргахад бас хэцүү юм. Хоёр хүүгээ мориноос хасагдсанаас хойш морь унах хүүхэдгүйн хэцүүг үзэж байна. Яваандаа эдний хүүхдүүд унахаар болох биз дээ.

-Танай удамд уяач олон уу?
-Аав, түүний ах Цэнджав нар морь уяж байсан. Цэнджав ах 1960,70 оны үед хоёр саарал морь, халтар азаргаа сайн давхиулж байсан юм билээ. Бид чинь эцэг эхээс долуулаа. Үүнээс хоёр нь эмэгтэй.
Бид хэдээс ахын уясан морьдыг нь унаж хурдлуулдаг л байлаа. Лав халтар азарга нь өвлийн наадмуудад түрүүгээр л давхина. Тэгсэн атлаа зундаа давхиад байдаггүй байсан, сонин шүү. Бидний аав болохоор нэгдлийн хонь хариулна. Ажлынхаа хажуугаар ганц нэг морь уяна аа. Медаль ховор тэр үед аавын хээр азарга хоёр, гурван медальтай байсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.187
2002 bilvv 2003 ond har aduu aman hvzvvdej bailaa
Reply