Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу тэжээсэн хүн


Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Д.Батбаярын ярилцлагыг хүргэе.
-Алдартын айраг түрүү хэд хүрээд байна даа?
-Би чинь 2004 оны сумын Алдарт уяач. Тэр үед 30-аад айраг түрүүн амжилтаараа ийнхүү цол авсан юм. Түүнээс хойш тоолсонгүй ээ. 18 наснаасаа эхлэн уяа сойлго тааруулж байгаа гэхээр чамлахааргүй тоо гарах болов уу. Цэргээс халагдаж ирээд аавтайгаа хамтарч байгаад 30 хүрээд бие даан морь уях болсон. Гэхдээ аавтайгаа морь уяж байхдаа өөрийнхөө нэр дээр мордуулдаг байлаа.
-Тэгвэл анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
-Хээрлэг хязаалан үрээ суманд оруулж байлаа. Хээр зүстэй хэрнээ алаг болохоор нь ийн нэрийдсэн юм. Түүний дараа өвөөгийнхөө улаан азарганы төл төмстэй шүдлэн улаан үрээг Баян-Адаргад дөрөвлүүлээд, хязааланд нь сумандаа айргийн дөрвөөр, соёолонд нь аман хүзүүдүүлсэн юм. Тэр жилээ Хурхын сангийн аж ахуйн 15 жилийн ойд очиж тус сангийн аж ахуйн Энхбаатарын саарал үрээтэй урд хойноо орж явсаар дөрөвлөсөн юм. Залгаад Хараатын нэг наадамд аман хүзүүдүүлсэн. Харин дараа жил нь сумын наадамд манай хадам Балжирын хар халзан, миний хүрэн халзан хоёр мордож, нэг нь түрүүлж нөгөө нь айргийн гурваар давхиж байлаа. Тэр жил бас нэг хүрэн хавчиг азарга аман хүзүүдсэн гээд уяачийн цаг наргүй ажлынхаа үр шимийг хүртэх ч сайхан шүү дээ.
-Таны өвөө, аав морь уядаг байсан байх нь ээ?
-Тийм ээ. Миний ээжийн аав Шаазангийн Дуламсүрэн гэж сумандаа олон түрүүлгэсэн хурдан цагаан азаргатай уяач явлаа. Би өвөөгийн хүүхэд байгаа юм. Бага нас өвөөгийнхөө адууны захад л өнгөрлөө шүү дээ. Өвөөгийнхөө хурдан цагааныг унаж, сумандаа хоёр, гурван түрүү, айраг авч байлаа. Намайг унаач байхад бас нэг цагаан морь, хүрэн халзан морь нь хурдан байсан л даа. Уул гарал нь Сүхбаатарын Мяхлуу гэдэг өвгөний адуу гэлцдэг юм. Эндээс моринд илүү хорхойсох болж уяа сойлго тааруулах эхлэл тавигдаж байлаа.
Манай өвөө чинь их гярхай, бас их шийдэмгий. Моринд шийдэмгий л ажил хийнэ. Тухайн үедээ харанхуй бүрэнхий болоход хөлс бурзан хийх, болсон адуунд тэр орой нь ажил хийхгүй өнжөөх, болоогүй адууг торгон тар хийх гээд уяаны нарийн нандин жор бий. Тэр үед Шаазангийн Дуламсүрэн, Шаазан гэж ах дүү хоёр өвгөн нутаг орондоо нэртэй явлаа. Манай аав Дашдэндэв ч бас морь уяна. Аавд өвөөгийн адуу өвлөгдөн ирж, бор морь, цагаан морь, хүрэн азарга, буурал азарга, хээрлэг азарганууд нэрийг нь гаргаж олонтоо хурдалсан. Өнөө л цагаан азарганы үр төлүүд шүү дээ.
-Өвөө тань морь мал шинжихдээ хэр хүн байв?
-Сайн шүү. Ер нь таван морийг тоолчихдог. Дээр үеийн улс чинь дагаж явна гэж байхгүй хууч хөөрөөд л сууна. Хүн болгон өөр, өөр адуу хэлэхэд гурав нь онох жишээний. Өвөө маань “морийг сайн ажиглаж бай. Өнөөдөр ямар мордов, ирсэн хойноо яаж байна уу гээд. Морь ажиглаж сурсан цагт тэр хүн уяач болно” гэж захидаг байлаа.
-Өвөг дээдсээсээ ирсэн унаган адуугаараа л наадаад байна уу?
-Тийм ээ. Түүнчлэн Галшарын Зузга Дорж гэдэг өвгөнөөс манай ах Пунцаг жижигхэн хүрэн азарга авчирсан юм. Жижиг наадмуудад сайн давхидаг ч үзүүр дээрээ суугаад байдаг. Гэхдээ үр төлүүд нь сайн давхисан. Тэрний дараа Баржийн Бат гэж Бэрхийн өвгөн хүрэн азарга өгсөн нь мөн л хурдан байлаа. Энэ нь Зузга Дорж гуайгаас авсан хүрэн азарганы төл, Галшарын адуу байгаа юм. Одоо энэ угшлаас нэг хээр азарга бий.

-Сум орондоо л наадаж байна уу?
-Үгүй ээ, үе үехэн холын замд гарна шүү дээ. Болмоор санагдаад байгаа юм. Гол нь өдөр нь яваад, шөнөдөө морьдоо сайхан амрааж баймаар юм билээ. Түүнээс шөнөжин, өдөржин ачаад давхичихаар морь ядраад амжилтанд хүрэхэд амаргүй. Өнгөрсөн өвөл Базарсад, Ганбаатар, Сугараа бид дөрөв Баянхонгор аймаг явж, Бөмбөгөрт төвийн бүсэд наадсан. Энд Сугараагийн морь түрүүлж, Базарсадын морь аман хүзүүдэж, хүрэн ухаа халзан азарга нь дөрөвлөсөн. Ганбаатарын буудай морь 16-гаар ирсэн. Сайн санахгүй байх чинь ээ. 2000 хэдэн оны үед л юмдаг. Бас Дүнжингаравт сумынхаа Дашдоржтой очоод, саарал үрээ маань гараад нэлээн явж байтал хүүхэд нь ойчоод уралдаж чадаагүй ирж байлаа. Дараа жил нь 1000 долларын бооцоотой дааганы уралдаанд хээр даагатайгаа очиж, хорин хэдээр орсон. Содном гуайн нэр дээр нь мордуулсан юм
Мөн өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Бууцагаанд очиж багийн наадамд соёолон үрээ тавлуулж, нэг даага гуравлуулаад, өнөөг нь дөрөвлүүллээ. Баянхонгорын даншигт соёолон 17,18-аар давхиулаад ирсэн. Хээр азаргаа Биндэрийн 80 жилээр аман хүзүүдүүлэхэд таван даага уяж айрагдуулж явлаа. Баян-Адаргын наадамд Мяхлуу гэдэг хүнтэй явж ухаа даага тавлуулаад, намар Мал эмнэлэг үржлийн станцын ойгоор хүрэн даагаа дөрөвт, ахиад нэг хүрэн даага жижиг наадамд тавлууллаа. Эндээс харахад дааганы айраг нэлээн бий.
-Биндэр сумын 90 жилийн ойгоор ямар амжилттай наадсан бэ?
-Хүний өөрийн нийлсэн 15-16 морь сойсон. Би чинь өөрийнхөө адуунаас гадна галынхаа Дашдорж, Ганбаатар, бас дүүгийнхээ морьдыг уядаг юм. Энд Батболдын хээр морь гарсаар яваад үзүүр дээрээ суугаад зургаалсан. Ер нь жилдээ нэг насны гурав, дөрвөн адуу, нийтдээ 20-иод адуу уядаг юм.
-Адууны наймаа хэр хийж байна даа?
-Гаднаас нэг их авдаггүй юм. Гэхдээ одоо шинэ цагийн монгол адууг сонирхохоос өөр аргагүй болж байх шиг байна даа. Би Биндэр суманд анх адуу тэжээсэн хүн. Ер нь манайхан дээр үеэс л өвс, бордоогоор уралддаг байлаа. Баян-Адаргын аймгийн Алдарт уяач Ганпүрэв бид хоёр баруугаар Өлзийт хороолол, Багануур, Төв аймгаар явж, нэг жил Баян-Адаргад хамт морь уясан юм. Тэндээс ирээд Ганбаатар гэдэг хүний хүрэн халзан морь, буурал хээр морь, хүрэн азарга гурвыг тэжээж, тэр жилээ манай суманд уралдчихаад, Гурванбаянд очиж хүрэн азарга нь түрүүлсэн. Бас хүрэн халзан морь нь түрүүлж, ардаа наадамтай буурал хээр морио нэг их шахаад яахав гээд үзүүр дээрээ ухаа моринд дайруулаад гуравласан. Тэгээд аймгийн анхны өвлийн наадамд ачиж очоод хүрэн азаргаа есөд, халзан морио арваар давхиулж байлаа. Эндээс эхлээд Дашдорж, Ганбаатар гээд лолон хүний морийг тэжээсэн л дээ. Сүүлдээ бид “Хорхунагийн хүлэг” галаа байгуулж, одоо өргөжөөд долоо, наймуулаа болчихоод байна. Галаараа нэгдэж уяна гэдэг чинь маш үр өгөөжтэй юм шиг байгаа юм. Нэг нь өөр нүдээр харна, би бас нэг өөр нүдээр харна, тэгээд хоорондоо зөвлөлдөнө. Амжилт бол арай илүү санагддаг. Би галынхаа уяач гэдэг утгаар жилийн дөрвөн улиралд л морьтойгоо хамт байна. Морь нимгэхэн, туранхай л байвал тэжээлд сайн орно. Тарган болохоор няцраад, хөл рүүгээ ороод болохоо болих гээд байдаг гэмтэй. Би ч ер нь туранхай талдаа оруулж тэжээдэг юм. Тэгж байж л олон уралдана. Тарган морь яахав тосон өнгөн дээрээ давхиад, тэгээд л байхгүй болно.

-Урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Санаж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүлийн Хэнтий аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна