2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид


Монгол улсын биеийн тамир спортын тухай хуулийн 4-р зүйлийн 1.2 заалт, Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн ... заалтуудыг үндэслэн ММСУХ- ны Рейтингийн зөвлөл Монголын улсын чансаа өндөр уяачид, уралдаанч хүүхдүүд, азарга, их насны морьдын чансааг тогтоодог болсоор багагүй хугацаа өнгөрч буй. 2023 оны уралдаануудад үзүүлсэн амжилтаараа дараах есөн уяачид шилдэгт эрэмбэлэгджээ. Үүнд:
1.Хан-Уул дүүргийн харьяат Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир улсын баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авч 18 оноо, улсын бүсийн уралдаанаас гурван түрүү, 13 айраг хүртэн 39 оноо цуглуулан нийт 57 оноогоор чансааны нэгдүгээрт бичигдсэн байна. Ийнхүү тэрээр анх удаа Монгол Улсын Чансаа өндөр уяачдыг тэргүүлжээ.

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач Ононгийн Батбилэг өнгөрөгч онд улсын баяр наадмаас нэг түрүү, нэг айраг авч есөн оноо, улсын бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, найман айраг хүртэн 35 оноо цуглуулан нийт 44 оноогоор чансааны хоёрдугаарт бичигдсэн байна.

3.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр өнгөрөгч онд улсын баяр наадмаас хоёр түрүү, таван айраг авч 26 оноо, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртэн 11 оноо цуглуулан нийт 37 оноогоор чансааны гуравдугаарт бичигдсэн байна.

4.Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир өнгөрөгч онд улсын баяр наадмаас нэг айраг авч дөрвөн оноо, улсын бүсийн уралдаанаас хоёр түрүү, найман айраг хүртэн 26 оноо цуглуулан нийт 30 оноогоор чансааны дөрөвдүгээрт бичигдсэн байна.

5.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв өнгөрөгч онд улсын баяр наадмаас нэг түрүү, нэг айраг авч долоон оноо, улсын бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, гурван айраг хүртэн 19 оноо цуглуулан нийт 26 оноогоор чансааны тавдугаарт бичигдсэн байна.

6.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Тод манлайт уяач Батмөнхийн Батхүү өнгөрөгч онд улсын баяр наадмаас гурван айраг авч 10 оноо, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртэн 14 оноо цуглуулан нийт 24 оноогоор чансааны зургаадугаарт бичигдсэн байна.

7.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц өнгөрөгч онд улсын баяр наадмаас хоёр айраг авч долоон оноо, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртэн 12 оноо цуглуулан нийт 19 оноогоор чансааны долоодугаарт бичигдсэн байна.

8.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир өнгөрөгч онд улсын баяр наадмаас нэг түрүү авч зургаан оноо, улсын бүсийн уралдаанаас гурван түрүү, нэг айраг хүртэн 12 оноо цуглуулан нийт 18 оноогоор чансааны наймдугаарт бичигдсэн байна.

9.Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат МУ-ын Алдарт уяач Адуучийн Нямбаатар өнгөрөгч онд улсын баяр наадмаас зургаан айраг авч 15 оноо цуглуулан нийт 15 оноогоор чансааны есдүгээрт бичигдсэн байна.

Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна