Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
6 цагийн өмнө

Увс аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдааны шүдлэн насны морьд барианд орлоо. 

1. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уяач Батдоржийн Ганбаярын хээр халзан. Тод манлай уяач Д.Ононгийн унаган. Төрийн наадмын түрүү Хүхээ халзангийн охин төлөөс гарсан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач О.Батболд. Уралдаанч Эрдэнэцэцэгийн Хүрэлбаатар.

2.Увс аймгийн Давст сумын уяач Цэвээний Батбуянгийн шарга. Дорнод аймгийн унаган. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Сүрэнхоролын Мэндсайхан уясан. Завхан аймагт гуравлаад, Завхан аймгийн авто тээврийн ойд аман хүзүүдсэн. Уралдаанч Отгонбаатарын Бат-Эрдэнэ.

3. Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын шарга. Улсын Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал уясан. Завхан аймгийн авто тээврийн ойд түрүүлсэн. Дамбын Хишигжаргалын хурдан шарга азарганы төл. Уралдаанч Дөлгөөний Өсөхөө.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Лхагвын Нямбаярын хонгор халзан. МУ-ын Алдарт уяач С.Ганзоригийн  унаган. Манлай уяач Ононгийн Батболд уясан. Уралдаанч Ундаргын Буяндалай.

5.Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгий Алдарт уяач Галбаатарын Батнямын хүрэн. Өөрийн унаган. Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Баярсайханы Пүрэвсүрэн уясан.Уралдаанч Содномдоржийн Энхбаяр.

6. Увс аймгийн Тэс сумын уяач Дамбын Насанбаярын сартай хээр. Төв аймгийн Заамар сумын уяач Цэрэндагвын Сармандах уясан. Хяргасын ЕБС-ын 100 жилийн ойд түрүүлсэн

7. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Хасбаатарын Санчирын буган халтар

8. Увс аймгийн Баруунтуруун сумын уяач Чимэдцэрэнгийн Болдбаатарын саарал. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Нэргүйн Сайханаагийн унаган.

9. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Батнасангийн Сэргэлэнбаярын Цоглог хүрэн.

10. Увс аймгийн Малчин сумын аймгийн Алдарт уяач Баасандоржийн Мөнхбаярын хүрэн. Сүхбаатар аймаг Онгон сум Ядамын Түвшинбаярын унаган.

Б.Ганпүрэв, А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна