Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ

Сэтгүүлч
14 цагийн өмнө

Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой, "Говийн бүсийн хурд-2025" уралдааны соёолон насны морьд барианд орлоо.

Соёолон-111

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор. НАУ Б.Булгадай уясан улсад 2 айрагдсан.


2. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Цэндсүрэнгийн Гантулгын хүрэн. Сан бэйсийн хурд уралдааны түрүү. МУМУ Ононгийн Батболд уясан.

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Шоовонгийн Мөнхдүүрэнгийн хонгор. Залуу уяач Дашдоржийн Өсөхбаяр уясан. Тод Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу.

4. Дорноговь аймгийн Өргөн сумын Буян-Өлзийн Баярбилэгийн бор. 2025 оны Хутагтын хурд уралдааны түрүү.МУТМУ Д.Баяраагийн унаган адуу.

5. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эрдэнэбатын Түмэн-Одын халиун. ААУ Санжаагийн Төртогтохын унаган адуу.

6. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Гэрлээгийн Батсайханы хүрэн халзан.

7.Булган аймгийн Баяннуур сумын Содномын Манлайбаатарын хүрэн.

8.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дамдинсүрэнгийн Аваадоржийн хонгор халзан.

9.Дорноговь аймгийн Айраг сумын Батхуягийн Баатархүүгийн хонгор.

10. Завхан аймгийн Түдэвтэй сумын Усны-Эхийн Балжиннямын хар.

М.Оюунбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна