Г.Дашзэвэгийн зээрд халзан


Өмнийн талд цас хуйлруулан давхисаар айргийн дөрөвт хурдалсан Г.Дашзэвэгийн зээрд халзан азаргыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэндээ танилцуулья.
Эх хээр гүү нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Баатарчулууны унаган адуу. Харин эцэг нь Тод манлай уяач С.Ганхуягийн тойруулга цустай зээрд халзан азарга аж.
Даагандаа уягдаагүй зээрд халзан үрээг одоогийн эзэн нь шүдлэх хавар нь авчээ. Ногооны шүдлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын наадамд наймалж, Дундговь аймгийн Дэрэн сумын 85 жилийн ойд есөөр давхисан гэдэг. Харин хязааландаа Багануурт болсон хаврын уралдаануудад тав уралдаж тав түрүүлэн Гүнгалуутайчуудын харааг булааж байв. Тиймээс үүнд нь урамшсан эзэн нь соёолонгуудтай уралдуулахад хурдан хүлгийн шийр заан айргийн гуравт хурдалж байсан гэдэг.Ер нь тэр жил зээрд халзан үрээ их хурдан байсан бөгөөд Баяндэлгэр сумын наадамд тавлаад , Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 85 жилийн ойд километрийн зайтай тасарч түрүүлжээ. Тухайн үед сум орон нутгийн удирдлагууд Сандагдоржийн хурдан хар азарганы амжилтыг давтлаа хэмээн Г.Дашзэвэгт баяр хүргэсэн гэдэг. Ийнхүү хавраас хойш том жижиг нийлсэн арваад уралдаанд уралдсан халзан үрээ Багануур дүүргийн 30 жилийн ойд есөлж тэр жилийн уралдаанаа өндөрлөжээ. Харин соёолондоо Багануур дүүргийн хаврын анхны уралдаанд түрүүлээд, “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд наймалж, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2011” зүүн бүсийн хаврын уралдаанд аман хүзүүдэн эзэндээ бүсийн наадмын анхны айргийг авчирчээ. Нийтийг хамарсан их ханиаднаас болоод зээрд халзан үрээний 2011 оны наадам ийнхүү өндөрлөж, харин 2012 оны анхны наадам “Нүүрэнтэйн хурд”-д аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд-2012” 60-аар давхиж, долоо хоногийн дараа ийнхүү “Өмнөговь-2012” говийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхилаа. Зээрд халзан азарганы уяаг Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул уяач М.Батбилэг тааруулдаг бөгөөд тэрээр 20 гаруй жил хурдан морь уяж сойж байгаа аж.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна