Аймгийн алдарт уяач Б.Ганбат: МОНГОЛЫН ХУРДАН МОРИНЫ НЭГЭН ҮЕИЙН ТҮҮХИЙГ БУСДАД ТАНИУЛЖ БАЙГАА ХАМГИЙН ДЭЭД БУЯНТАЙ АЖЛЫГ “ТОД МАГНАЙ” СЭТГҮҮЛИЙНХЭН ХИЙЖ БАЙНА


Монголын хурдан морь болон уяачид, морь сонирхогчдын нэгэн үеийн түүхийг моринд элэгтэй Монгол зон олондоо таниулан, сурталчилах зорилготой “Тод магнай” сэтгүүл уншигч та бүхний гар дээр очоод даруй нэг жилийн нүүртэй золгож байна. Сар бүр тогтмол хэвлэгддэг манай сэтгүүлийг хилийн чанадад суугаа монголчууд маань ч захиалан уншиж байгаа нь бидний нийтлэлийн бодлого, мэдээллийн цар хүрээг дүгнэж байгаа явдал хэмээн талархалтайгаар хүлээж авч байгаа билээ. Гэхдээ хамгийн мэргэн шүүгчид бол уншигч та бүхэн байдаг. Энэ ч утгаараа дугаар бүртээ “Уншигчийн индэр” буланг ажиллуулж эхэлсэн. Тэгвэл энэ дугаарын “Уншигчийн индэрт” манай сэтгүүлийг гарсан цагаас нь эхлэн захиалан уншиж байгаа Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны малчин Б.Ганбат оролцож байна.
Би өнгөрсөн жилийн өвөл “Тод магнай” сэтгүүлийн анхны дугаарыг гарахад хотод байж таараад авч уншсан юм. Энэ цагаас хойш тасралтгүй захиалан уншиж нэг жил болж байна. Миний бие залуу байхдаа хурдан морь уядаг, моринд гар татдаггүй нэгэн байсан. Одоо ч энэ зан маань хэвээрээ байна. Хөдөөөгийн уяач бидэнд тэр бүр телевиз, радио үзээд байх боломж олддоггүй. Тийм болохоор Монголд болоод байгаа морин уралдааны талаар болон, мундаг уяачдын талаарх мэдээллийг авч чаддаггүй юм. Харин танай сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш байдал эрс сайжирсан. Монголын хурдан морины нэгэн үеийн түүхийг бусдад таниулж байгаа хамгийн буянтай ажлыг танай сэтгүүлийн хамт олон хийж байна гэж би хэлнэ. Жирийн малчин би сэтгүүлийн “Тод магнайн зочин”, “Уяаны эрдэм” булангын үнэнч уншигч. Моринд орж байгаа залуучууд үүнийг уншаасай гэж хүсдэг дээ. Учир нь тэр мундаг хүмүүсийн ярианд асар их мэдлэг , мэдээлэл багтсан байдаг. За мөн хурдан морь худалдан авах гэж байгаа хүмүүс “Угшил” буланг “Уяаны эрдэм” булантай нь хараад авхад гэмгүй шүү.
Ингээд энэ сэтгүүлийн уран бүтээлч дүү нартаа ажлын өндөр амжилт хүсье. Эцэст нь өөрийн зүгээс саналаа хэлэхэд сүүлийн үеийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр адууны физиологыг тайлбарласан мэдээллийг түлхүү оруулж өгнө үү гэж хүсэх байна.
Монголыхоо нийт ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. Та бүхнийг Монгол хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна