Г.Мөнхсайханы халтар


“Өмнөговь-2012” говийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлсэн Г.Мөнхсайханы халтар азаргыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэндээ танилцуулъя. Халтар азарга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Төмөрийн унаган адуу. Өнгөрсөн жил соёолондоо орон нутгийн чанартай хоёр ч наадамд түрүүлээд байхад нь Г.Мөнхсайхан Т.Батзориг уяачаараа шинжүүлэн өөрийн болгосон гэдэг. Бага насандаа уягдаагүй халтар азарга “Уулс трейд” компанийн захирал Т.Галбадрахын соёолондоо улсад айрагдсан ногоон морь хоёр нэг азарганы төлүүд. Харин эх нь Төмөр гуайн унаган хүрэн зээрд гүү байдаг аж.
Халтар азарга шинийн гуравны 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд зургаад хурдалсан бөгөөд Дүнжингаравт уралдг?й ийнхүү “Өмнөговь-2012”-т магнайдаа тоосгүй түрүүлж буй нь энэ юм.
Бүсийн наадмын түрүү халтар азарганы эзэн Г.Мөнхсайханг морь сонирхогчид эчнээ таних биз. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын у?гуул тэрээр хурлан морь сонирхох болсоор багагүй хугацаа өнгөрч буй. “Дорнын унага” гал уяаны гишүүн. Сүүлийн 5-6 жил Т.Батзориг Алдарттай нийлэн морь уяж байгаа. Түүний нэртэй хурдан хүлгэд 2009 оноос эхлэн томоохон наадмуудад айрагдах болсон бөгөөд “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд хээр даага нь аман хүзүүнд хурдалж байсан билээ. /Г.Тэмүүлэнгийн хар даага түрүүлж байсан./
Г.Мөнхсайханы ах Г.Мөнхбат ч гэсэн моринд дуртай нэгэн бөгөөд 2009 оны улсын баяр наадамд бор даагаа аман хүзүүдүүлж, /Э. Тамирын “Ардчилал” хэмээх хүрэн даага түрүүлж байсан/ давхар уяагаар “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиулж байсныг хурдан моринд шимтэгч эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ.
Халтар азарганы уяа сойлгыг тааруулсан аймгийн Алдарт уяач Т.Батзориг сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй цөөн уяачийн нэг. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бор шүдлэнгээ наймаар, хүрэн хязаалангаа есөөр давхиулж байсан тэрээр Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн бүсийн наадамд хүрэн хязаалангаа айргийн дөрвөөр давхиулж том наадмын өм нээгдэж байсан билээ. Тэр жилээ Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд” бүсийн наадамд Т.Батзориг уяачийн уяж сойсон бор шүдлэн нь зургаалж, харин Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон даншиг наадамд хүрэн хязаалан нь аман хүзүүнд хурдалж байсан. Өнгөрсөн жилийн “Ирээдүйн түмэн эх”-ийн эзэн Т.Батзориг уяачийн хувьд бага адууны уяаг илүүтэй тааруулдаг онцлогтой бөгөөд 2008 оны улсын баяр наадамд эрлийзүүдтэй уралдан айрагдсан Нэргүйбаатарын саарал даагыг уяж байсныг та бүхэн санаж буй бизээ. Эрлийз арабуудыг дийлсэн энэ цагийн цөөн хүлгэдийн нэгээр тодорч монгол түмнээ омогшуулж байсан саарал даага давхар уяагаар Алтан-Овооны төрийн тахилга наадамд аман хүзүүдэн бахтай сайхан наадаж байсан. Ийнхүү гурван жил дараалан улсын наадамд сөөнгө даага айрагдуулж буй Т.Батзориг уяач одоогийн байдлаар улс бүсийн наадмаас 25 түрүү айраг хүртээд буй юм.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна