УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнэ: Их хурдад айрагдаж, улсын наадамд аман хүзүүдсэн хурдан азаргануудыг бэлгэнд авсан


УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнэ хурдан моринд шимтэж буй сүүлийн үеийн залуусын төлөөлөл юм. Түүнтэй уулзаж цөөн асуултанд хариулт авлаа.
-Ц.Батбаяр гишүүнийг хурдан морь сонирхдог гэдэг шинэ мэдээлэл биш. Харин гэр бүлийхэн нь адилхан хоббитой гэж мэдээгүй юм байна.
-Бүгдээрээ ч биш л дээ. Батбаяр ах бид хоёр л хурдан морь сонирхоно. Ахын хувьд ажил ихтэй учраас тэр бүр цаг зав гаргаад байх боломжгүй. Ёстой эр хүний хийморь гэдэг утгаар нь бэлгэшээж сонирхдог. Миний хувьд бол адуу малтайгаа арай ойр байж, байгаа хэдийнхээ цусыг сэлбэж арвижуулъя гэсэн бодолтой явдаг. Ах миний энэ сонирхлыг дэмжиж хар азарга бэлэглэсэн нь сайн давхиж байгаа.
-Танайхны тэр дундаа таны моринд дурлах болсон нь хэнтэй, юутай холбоотой бол?
-Би хэдийгээр өссөн ч зуныхаа амралтаа хөдөө өнгөрөөдөг. Ээжийн маань дүү нар бүгд морь уядаг, би түүнийг нь унадаг байсан юм. Надтай хамт хурдан морь унадаг байсан хүүхдүүд одоо бүгд нутаг орондоо сайн уяачид болсон байх жишээтэй. Ер нь тэр үеэс л хурдан морь сонирхох болсон юмуу даа. Тэгж яваад 2003 оноос манай аавын дүү МУ-ын Алдарт уяач Алтангадас ахыгаа дагаж ганц нэг адуу цуглуулах болсон доо. Тэдний маань түрүүч эхнээсээ сайхан давхиж урам хайрлаж байна.
Алдартаас “Их хурд”-д айрагдсан хээр азаргыг нь бэлгэнд авсан гэсэн. Ер нь хаа хаанаас хурдан буян цуглуулж байна даа?
-Тэгсээн, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айрагдаж, “Хотгойдын хурд” бүсийн наадамд түрүүлсэн хээр азаргаа Алтангадас ах маань надад бэлэглэж , миний нэр дээр уралдаж байгаа. Ер нь Алтангадас ахын Өвгөн халзан азарганы төлүүд надад цөөнгүй бий. Мөн түүнчлэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраар соёолондоо аман хүзүүдсэн Жанчив Манлайн буурал азарга надад бий.
- Эцэг малд илүү ач холбогдол өгч байгаа юмаа даа?
-Ер нь адуутай болъё гэсэн хүн хэдэн сайхан азарга, гүүтэй л бол мал аяндаа өсдөг юм байна. Хэдэн жилийн өмнө жил Будённы болон Англи,Араб гүү авчирсан. Тэдний маань төлүүд гайгүй сайн давхих байх гэж найдаж байна. Мөн Сүхбаатар зүгийн хэдэн сайхан гүү бий. Тэдний маань төл шүдлэн , хязаалан эхнээсээ сайхан давхиж байна.
Адуу эхнээсээ сайхан давхиж байна гэлээ. Амжилтаасаа сонирхуулаач?
-Миний хувьд моринд шинэ хүн шүү дээ. Тэр утгаараа амжилт маань ч нимгэн. Гэхдээ өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд аймаг, сумын чанартай наадмуудад цөөнгүй оролцож, уралдах бүртээ л түрүү хүртэж байсан
-Адуу Архангайд, ажил булганд, амьдрал нийслэлд. Нэлээд цагаа машиндаа өнгөрөөдөг байх?
-Тийм шүү. Би Гурванбулаг сумаасаа сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч. Сум орон нутгаа төлөөлж сонгогдсон учраас хурал цуглаан , албан ажил гээд байсхийгээд нутагтаа ирнэ. Гэр бүлийнхэн хотод, адуу Архангайд. Гурван өөр газар хүрэлцэж бүхнийг амжуулна гэдэг хэцүү л дээ. Адуу эзнийхээ сэтгэлийг дагаж давхидаг гэдэг. Тэр утгаараа болж өгвөл уралдахад нь дэргэд нь байхыг хичээдэг ч тэр бүр байж чаддаггүй. Ер нь Алтангадас ахдаа бүгдийг даатгадаг даа.
Танд амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна