Төрийн их унаач Ц.Өсөхбаяр:Маргааш уралдана даа гэж бодохоор догдлоод шөнө унтдаггүй


Мориор дамжсан их өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тод магнай 2012”-ын шилдгүүдийн нэг “Төрийн их унаач” Ц. Өсөхбаяр өнөөдөр манай сайтын ажлын өрөөнд зочлон, “Тод магнай”-н нэрэмжит өргөмжлөл цомоо гардан авсан юм.
“Унаган хурд” галын унаач Өсөхөө хүү 2011 оны ММСУХ-ны шилдэг унаач болсон амжилтаа ийнхүү луу жилийн босгон дээр “Төрийн их унаач”-аар үргэлжлүүлж байгаа нь энэ ажээ. 13 настай жаахан биетэй тэрээр ээжийнхээ урласан үндэснийхээ хувцсаар гангарсан нь цаанаа л эгдүүтэй харагдана.
2009 оны Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн даага айргийн дөрөв, 2010 онд Говь –Алтай аймагт болсон даншиг наадмын шүдлэн түрүү, азарга айргийн гурав, соёолон айргийн гурав, даага аман хүзүү, “Дүнжингаравын хурд 2011” хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн тав, “Булган хангайн хурд” хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн гурав, 2001 оны АХ-ын хувьсгалын 90 жилийн ойд шүдлэн айргийн дөрөв, 2011 он буюу АХ-ын 90 жилийн эрлийз дээд насны ангилалд айргийн дөрөв, “Тамирын хурд 2011” хангайн бүсийн уралдааны соёолон, шүдлэн, их морины айргийн түрүүг тус тус хүртсэн амжилтын бяцхан эзэнтэй бид цөөн хором хөөрөлдсөн юм.
Тийм ээ энэ бол “Төрийн их унаач” Ц.Өсөхбаяр.
-“Төрийн их унаач”-аар шалгарсан дүүдээ баяр хүргэе. Яг одоо төрж байгаа сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
-Үнэхээр их баяртай байна. 2011 онд ММСУХ-ны шилдэг унаач болж байсан бол одоо “Төрийн их унаач” боллоо. Энэ бүхэн надад урам зориг өгч байна. Илүү их амжилт гаргахсан гэж өөрийн эрхгүй бодогдож байна шүү, гоё байна. Сайтын санал асуулга явж эхлэхээс л сэтгэл догдлон ажиглаж байлаа. Эргэн тойрны бүх хүмүүс энд анхаарал хандуулаад л. “Төрийн их унаач” болсны дараа олон хүмүүс баяр хүргэсэн. Эндээс ангийн багш маань хамгийн түрүүнд мэдчихээд баяр хүргэсэн.
-Аль сургуулийн хэддүгээр анги билээ? Багын л хурдны морь унадаг хүүхэд байсан уу?
-Би Өлзийт хорооллын 59-р сургуулийн 7а ангид сурдаг. Хурдан морь унаад зургаа, долоон жил болж байна. Ээж аав маань удам дагасан малчин хүмүүс. Одоо Батсүмбэрт амьдарцгаадаг юм. Бид ам бүл долуулаа. Би нэг эгч, гурван дүүтэй. Манайх үхэр, ямаа, адуу малладаг. Тийм болохоор адууны талаар бол бага сага гадарлана шүү. Яг хурдны морийг долоон наснаасаа эхэлж унаж байна. Анх Батсүмбэр сумынхаа уяачийн морийг унаж уралдаанд гарч байлаа. Тухайн үедээ морь сайн унаж чаддаггүй байсан болохоор амжилт гаргаж чадаагүй ээ.
-Танайд чамаас өөр хурдан морины унаач бий юу?
-Миний эрэгтэй дүү ойрмогхоноос унаж байгаа. Одоо 9 настай.
-Арай олон уралдаанд оролцож байсан болохоор дүүдээ зөвлөгөө өгдөг үү?
-Тэгнээ, өөрийнхөө хэмжээнд л. /инээв/ Уралдаанд гарах гэж байхад нь “морио сайн унаарай” л гэж хэлдэг дээ. Томчуудын яриагаар хүүхэд морь хоёр гэмтэж бэртэлгүй наадах шиг сайхан наадам үгүй гэлцдэг биз дээ. Тиймдээ намайг уралдаанд гарах бүрт л галын ах нар маань болгоомжтой яваарай гэж захьдаг шиг дүүдээ ч бас захина. Ер нь унаач хүүхдээс олон зүйл шалтгаалдаг гэж боддог.
-Яагаад хурдны морь унах болсон юм бэ?
-Би дуртай. Хурдан моринд мордчихоод салхи татуулан давхихад цаанаа л гоё.
-Сэтгэлд хамгийн дурсамжтай наадмынхаа тухай ярьж өгөөч?
-2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойгоор даага айрагдуулсан юм. Энэ наадмын тухай би дурсах дуртай. Яагаад гэвэл энэ миний анхны айраг байлаа. Бас анх удаагаа морь зайдан унасан юм. Ташуурдах гэхээр ойччих гээд нэг л эвгүй байсан ч айргийн тавд багтаж орчихоод цээж дүүрэн амьсгаа авсан. Ойччих юм шиг санагдаад замын турш биеэ барьчихсан байсан болохоор амьсгаа авахаа ч мартчихсан юм шиг байна лээ. /инээв/ Түүнээс хойш зайдан унадаг болсон л доо. Ёстой л магнай хагартлаа баярласан. Морио бүр илүү хайрлаад л баймаар санагдаж байж билээ.
-Хэзээнээс “Унаган хурд” галын гишүүн болсон юм бэ?
-“Унаган хурд” галын гишүүн болоод дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Би “Унаган хурд” галын уяач Одгэрэл ахынхаа уясан морийг унадаг. Гэрээсээ хол байгаа бидний хамгийн дотны хүмүүсийн нэг. Би Одгэрэл ахыгаа сайн уяач гэж боддог оо.
-Заримдаа бас зэмлүүлэх үе гарах уу?
-Мэдээж гарна ш дээ. Заримдаа загнуулах үе байхад эсрэгээрээ магтуулах нь ч бий.
-Танай гал хэчнээн унаач хүүхэдтэй вэ?
-Бид есүүлээ. Би насны хувьд дунд нь л ордог. Хамгийн бага нь найман настай. Уралдаанаас бусад үед бид хичээлдээ явна. Аар саар ажилд тусална. За тэгээд сагс, хөлбөмбөг тоглоно бас барилдана. Би том болоод спортын хүн болно гэж боддог. Бөхөөр л явна даа. Чөлөөтөөр барилдахсан гэж боддог юм. Өлзийтөд ирэхээсээ өмнө Батсүмбэрийнхээ сургуулийн Оюунгэрэл багштай бөхийн секцэнд явдаг байсан. Манай эгч ч бас барилддаг.
-Өвөл зуны уралдаан өдөр шөнө шиг ялгаатай байдаг байх даа? Өвлийн уралдаануудад хэр оролцож байна?
-“Дүнжингаравын хурд 2011” хаврын бүсийн уралдаанд соёолон айрагдуулж байсан. Мэдээж даарахаас эхлээд бэрхшээл гардаг ч дээр хэлсэн дээ салхи татуулан давхиж байхдаа би дуртай.
-Тийм гоё хэрэг үү?
-Тийм шүү. Уралдаж байхад нэг л тийм гоё байдаг юм. Наадмын, су?гааны өглөө бүр сайхан санагдана гээч. Маргааш уралдана даа гэхээр л шөнөжингөө ямар нэг бодол толгойд эргэлдээд унтаж чаддаггүй. За тэгээд маргааш нь түрүү магнай болчихоод зогсож байх ч янзтай шүү. Шагнал авсан орой унтахад ч цаанаа л гоё доо. Ядармаар үе гардаг ч би түрүүлчихвэл гэж бодохоор дорхноо мартчихдаг.
-Ээж ааваасаа хол амьдрах хэцүү юу?
-Үе тэнгийнхээ хүүхдүүдтэйгээ бужигнаж явтал өдөр хоног өнгөрчихсөн байх юм. Анхандаа хэцүү юм шиг бодогдож байсан ч дорхноо л дассан. Ээж аав дээрээ сургуулийн амралтаар л очдог. Тэр үед би чинь гэрийн хүндтэй зочин болж байгаа юм даа. Одоо амралт эхлэхээр Батсүмбэр явна. Ээж аав маань хүүгээ “Төрийн их унаач” цолны эзэн болсонд их баяртай байгаа.
-Өсөхөөгийн энэ өдрийн гоёлыг ээж нь зэхсэн үү?
-Тийм ээ, ээжийн маань сэтгэл шингэсэн гоёл байгаа юм. Бас шагнал авсан “баярын” бэлэг гэж болно.
-Ойрын үед ямар уралдаануудад орох гэж байна?
-Удахгүй дааганы 1000 долларын уралдаан болно. Тэнд орох байхаа. За тэгээд хүн бүрийн хүсэн хүлээдэг наадам байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна