Cумын Алдарт уяач Ч.Сэргэлэнбаатар: “Адуу эдэлж сураагүй байж морь уяна гэдэг аюултай”


-Унаган адуугаараа наадна гэдэг уяачийн том бахархал. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэдэг хүмүүс байсан уу?
-Тиймээ, миний өвөө моринд дуртай, адуугаа их чанаржуулдаг хүн байсан гэдэг. Нутгийнхан андахгүй дээ. Юндэнбямба гэж. Хойшоо жин их тээдэг, Ханхөх, Сартуул, Увс талаас адуу их авчирдаг байсан гэсэн. Бүр нэгдэл нийгмээс ч өмнө. Харин аав маань нэгдлийн адууг их олон жил хариулсан. Тэгэхээр миний хувьд морь сонирхох нь аргагүй байгаа биз.
-Тийм байна?
- Адуучин аавын хүү билээ гээд өдөр болгон адуундаа давхина. Өдөртөө 140-150 км газрыг дан мориороо туулна. Хүүхэд байсан болохоор гэлдрээд байхгүй, мордоод л алга болж өгнө шүү дээ. /Инээв/ Манайх Завханы Алдархаан, Дөрвөлжин сумдтай хил залгаа нутагладаг. Завханы төв эндээс 180 км. Аймгийн төв рүү мориор л шурхийнэ шүү дээ. Хоёр талдаа давхиад ирдэг байсан гэж бодохоор өвгөдийн маань адуу сайн байсан байгаа биз.
-Бүтэн өдрийн цогиотой адуу байжээ дээ?
-Зуны цагт өглөө 10-н цагт гарлаа гэхэд орой саальны үеэр л ирчихдэг. Дарви сум эндээс 140 км. Тэндэхийн худалдаа бэлтгэлийн ангид манай эмээ, ах ажилладаг байсан юм. Цагаан сараар эмээтэйгээ золгоно гээд өглөө гарахад харуй бүрийн цагаар л очдог байсан. Тэр үеийн адуу тэжээл энэ тэр гэж мэдэхгүй. Цагаан өвсөөр тэгж явж байгаа юм шүү дээ. Одооны адуу бол яагаад ч чадахгүй. Тэгэхээр ?онгол адууны яс чанар муудаад байх шиг бодогддог шүү.
-Хурдны чиглэл рүү хэт анхаарснаас уналгаа эдэлгээ даахдаа муудаад байна уу? гэж хөгшчүүд ярьдаг.
-Магадгүй л юм. Миний хувьд адуу эд?лж л явснаас уяж сойж сүйд болж байсангүй. Гэхдээ яахав сүүлийн хэдэн жил эр хүний хийморь байна гээд ганц нэг адуу уяж байгаа. Миний уяна ч гэж юу байхав. Гол нь зөв аятайхан эдэлчихбэл болчихоод байх шиг байдгийн. Онон Тод манлайн уяаны арга барилын тухай ярьсан номыг унших дуртай. Надад ойр санагддаг юм. Манай сумынхан морьдоо голдуу үсэргэж уядаг. Харин би хөлс, тар, сунгаагаар уяхыг хичээдэг. Сүүлийн үеийн уяаны арга барилд бага сагаар суралцаж л байна.
-Танай нутгийнхан зүүн зүгээс адуу нэлээд зөөж байгаа сурагтай?
-Тиймээ, зүүн зүгийн адуу үнэхээр хурдан болохоор хошуурахаас ч аргагүй юм. Гэхдээ хурдан адууг бий болгож чанаржуулдаг гол зүйл нь азарга, гүүний тохироо. Ялангуяа азаргаа их зөв сонгож тавих хэрэгтэй. Ганц хурданд нь биш, бусад хэв шинжийг нь харж байж азарга тавих хэрэгтэй л дээ. Ер нь эхлээд адуугаа зөв мэдэрч, харьцаж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Адуу эдэлж сураагүй байж морь уяна гэдэг аюултай. Малыг зөв эдэлсэний буян хишиг гэж бий. Манай аав морь уяж байгаагүй ч адуу сайн таньдаг хүн байсан. Адууг анагаах, хатгах тал дээр хэнээр заалгахгүй.
-Та аавынхаа тэр эрдэмд хэр суралцаж байна?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр суралгүй яахав. Гэхдээ онгирч байгаа юм биш, би өнөөдрийг хүртэл морины хөл авч үзээгүй. Өнгөрсөн жил манай аймагт даншиг болсон. Тэр наадамд явах боллоо. Миний алаг морь зудны жил их муудсан ч тэнхрүүлж тэжээж байгаад даншигт аваад явсан юм. Шингэн, тарилгын талаар сайн мэддэггүй байлаа. Наадамд уралдуулахын өмнө сайн гэхээр нь шингэн хийчихдэг юм байна. Тэгсэн алаг морь маань уралдаад шөрмөсөө авчихсан. Гайгүй юм шиг байхаар нь сумын наадамд мордуулчихсан чинь бүр балраад хөлөө авчихсан.
-Тэгээд эмчилгээ аваагүй юу?
-Авалгүй яахав. Хатгаад зүгээр болчихсон. Тэгж л амьдралдаа анх удаа морины хөл авч байлаа. Ингээд бодохоор л морь малаа зөв эдэлж сурах нь л уяаны эрдмийн хамгийн чухал нь байгаа биз.
-Алаг мориныхоо амжилтаас дурдвал?
-Алаг морь маань гурав орсон адуу.
-Хүүхдүүд тань морь мал сонирхох юм уу?
-Манайх гурван охин, ганц хүүтэй. Хүү маань одоо л таван нас хүрч байна. Хоёр охин маань сургуульд сурдаг. Хүү маань том болоод морь мал сонирхох байх л гэж бодож байна.
-Удам залгасан сайн адуучин, уяач болохын ерөөл өргөе. Ярилцсанд баярлалаа
Ш.Бадамрагчаа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна