Аймгийн Алдарт уяач О.Мөнхбат: “Манай нутагт маргаашийн наадмыг харсан юм шиг хэлдэг мундагчууд олон байлаа”


- Ах дүү гурван Алдарт гээд нутгийнхан танайхныг андахгүй юм?
-Тэгэлгүй яахав. Нэг нутаг усныхан биенийгээ андахгүй шүү дээ. Манайхан цөм л хурдан моринд дуртай хүмүүс. Аав маань анх нэгдэл байгуулагдахад л өртөөний адуу авч хариулан, насаараа морь уясан хүн. Зүгээр ч нэг уяхгүй энэ хавьдаа морь танихдаа гайгүйд тооцогддог байлаа. Бид эцэг эхээс зургаалаа. Дөрвөн хүү, хоёр охин. Эрчүүд нь бүгд л морь мал сонирхоно доо.
-Та ч бас шаггүй хатгадаг янзтай байна лээ. Өчигдөр хээр морь хатгаж байхыг тань харсан?
-Би бригадынхаа хүний бага эмчээр ажилладаг. Гэхдээ морь уяж байгаа хүн ойр зуурын хатгаа хийлгүй яахав. Манай нутагт хатгуур сайн хийдэг хүмүүс бий. Тэдэнтэй харьцуулах юм бол бага л даа.
-За тэгвэл уяачийн тухайд яриагаа үргэлжлүүлье. Хэдэн оноос эхлэн морь уяж байгаа вэ?
-1992 оноос хойш бие даан морь уяж байна. Ер нь цэргээс ирээд л морь уяж сумынхаа наадамд даага түрүүлгэж байлаа. Тэр даага миний хулгар халтарын төл, унаган адуу маань байсан юм. Уяач хүн унаган адууны амжилтаар өм нээгдэх сайхан л юм байна лээ.
-Дуунд хүртэл мөнхөрсөн “Хулгар” халтарынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Манай аав цаг хатуу байхад хоёр халтар гүү авч байсан юм гэнэ лээ. Нэгийг нь ногоон пийсүү соруулаар, нөгөөг нь нанжин гахай гөлмөөр авсан гэж ярьдаг юм. Аавын маань зорьж авсан их бага халтаруудаас олон сайхан хурдан буян төрсөн юм. Таны асуусан хулгар халтар азарга бол бага халтарын удамтай.
-Төрлөхийн хулгар юмуу?
-Нэг их цасан шамаргатай өдөр төрөөд чих нь хөлдчихсөн юм билээ. Тэгээд хулгар болчихгүй юу. Том халтараас нь ганц охин, бусад нь эр унага гарч, цөм сумынхаа наадамд айрагдаж түрүүлж байсан.
-Хулгар халтар даагандаа сумынхаа наадамд түрүүлж байсан гэсэн. Түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Хязааландаа Саран хайрханы даншигт долоолж, соёолондоо Дарви сумын наадамд хол түрүүлэн, нийлсэн жилээ сумынхаа уяачдын баяр болон наадамд түрүүлсэн. Тэр үед манай сумынхан аймаг явдаггүй байхад хулгар халтартайгаа очиж түрүүлж байлаа. Ер нь бол халтар азарга
аймагт хоёр түрүүлж, нэг айрагдан, сум багийн наадамд бол их олон түрүүлж, айрагдсан адуу байгаа юм. Сүүлд нь 2006 онд Отгонбаяр начны мялаалга наадамд түрүүлээд 17 настайдаа зодог тайлсан.
-Халтар азарганы төлүүд хэр давхиж байна?
-Эр төл цөөнтэй. Анхны эр төл хар морь нь сумын наадамд аман хүзүүдээд, нийлсэн жилээ Шарга сумын наадамд айрагдсан. Харин охин төлүүдээс нь гайгүй сайн хүлэг төрж байгаа шүү.
-Мөнхбат уяачийг Алдарт цолонд хүргэсэн өөр ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Арай онцлог гэж бодсон уралдаануудаас ярья л даа. 1999 оны аймгийн наадамд ахтайгаа очиж азарга, их морь түрүүлгэж, нэг үрээ айрагдуулан бас нэг их морь нь аман хүзүүнд давхиулсан нь
бахдалтай сайхан наадмуудын нэг. Мөн 2000 онд миний хоёр азарга сумын сургуулийн 70-н жилийн ойд нэг, хоёроор ирснийг онцолж болох юм. 2009 оны аймгийн хаврын бүсийн бага гурван насны уралдааны гурван түрүүг хүртсэн тэр наадам ч бас эр хүний омог бадраасан сайхан дурсамж үлдээсэн.
-Бүсийн наадамд азарга аман хүзүүнд давхиулах ч бас бахдалтай сайхан байсан байх?
-Тэгэлгүй яахав. 2010 оны баруун бүсийн даншиг наадамд азарга аман хүзүүдүүлж, их нас дөрвөлүүлэн урамтай сайхан наадсан. Том дов гэдэг цаана өөр юм билээ.
-Яриаг тань сонсож байхад гадагшаа гарч уралдах сонирхолтой юм шиг?
-Тиймээ, арай өндөр дов үзэж, олон адуутай уралдуулья гэсэн бодолтой явдаг. Тэр утгаараа улсын наадамд хоёр ч удаа очиж уралдсан. 2005 онд хоёр үрээтэй очоод, нэг нь 32-оор, нөгөө нь 88-аар давхисан. Өнгөрсөн жилийн тухайд соёолон үрээ 12-оор давхиж цулбуур өргүүллээ. Амжилт ахиж байна гээд өөртөө урамшаад л явж байна.
-Ингэхэд ер нь хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-Бүсийн наадмын таван айраг, аймгийн чанартай наадмын 10 гаруй айраг түрүүтэй. Сум орон нутаг гэвэл олоон олон.
-Сүүлийн үеийн уяаны арга барил өөрчлөгдөж буй. Орон нутагт хэр нэвтэрч байна даа?
-Хүн бүр дор бүрнээ шамдан суралцаж байна. Би танай “Тод магнай” сэтгүүлийн байнгын уншигч. Анхны дугаараас нь эхлээд цуглуусан. Танай сэтгүүлээр дамжуулан уяаны арга барилын талаар нэлээд мэдээлэл авдаг. Дээрээс нь нутаг усны хөгшчүүдээс асууж сураглаж байна. Манай сум эртнээсээ хурдтай. Маргаашийн наадмыг харсан юм шиг хэлдэг мундагчууд олон байлаа шүү дээ. Тийм мундаг хүмүүс үр сад болсон бид хичээж л байна. /Инээв/
Уяа эвлэг, морьд хурдан байх болтугай. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна