Есөнбулаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Гончигсум: Үдшийн бүрийд морь зориг ордог болохоор энэ цагийг сонгож жороо оруулдаг


-Таны жороо хул морь нутагтаа төдийгүй баруун бүсдээ алдартай. Манай уншигчдад хул мориныхоо тухай ярьвал сонин байх болов уу?
-Тийм шүү. Бараг л надаас илүү миний хул нэртэй дээ. Ааваас минь үлдсэн адууны төл, манай унаган адуу байгаа юм. Зөвхөн аймагтаа төдийгүй баруун бүсдээ олон сайхан амжилтыг гаргаж байлаа. Бүсийн наадамд гурвантаа, аймагт 10 түрүүлсэн хулын сумандаа гаргасан бол амжилт гэвэл тоймгүй. Энэ жил 14 настай. Гэхдээ жороо моринд шүдний зөрүү их гардаг юм шүү дээ. Хазаараа зажилж явсаар байгаад их эрт шүдгүй болчихдог. Хул бид хоёр Өвөрмонголд хүртэл уригдаж явлаа. Гэхдээ яваагүй л дээ.
-Яагаад тэр вэ?
-Монгол хүний зөн совин хатгаад гэх үү дээ. Хүний нутаг гэсэн юм шүү юм бодогдоод шууд л татгалзчихсан.
-Жороо морины уяа сойлго ямар онцлогтой байх уу?
-Бага үрээг жороо морь гэдэггүй юм. Жороо морийг бүдүүрсэн хойно нь давхиулдаг. Ер нь аав маань олон сайхан жороо морьдтой байсан. Хул мориноос өмнө бас нэг хээр морь байлаа. Мөн л олон айраг түрүү авсан даа. Шар халтар байна. Аймагт 2 түрүү 5 айрагтай. Уралдаж байгаагүй ч сайхан сайхан жороонууд бас байна.
Ялгаагүй л уяна. Гэхдээ уяах арга барил өөр. Жороо морийг тавин татуу уяна. Хурдан морийг бол маш чанга уяна.
-Тавин татуу уяна гэхээр яана гэсэн үг вэ ?
-Арай зөөлөн. Нэг ёсондоо цэвэрхэн ганган уяа л даа. Орой тавиад хонуулчихна, өглөө оройхон барьж уяна. Нэг их хөлс аваад байдаггүй.
-Та алхаатай адуунд жороо оруулдаг уу ?
-Манай хадам аав жороо оруулдаг хүн байсан. Гэхдээ их хэцүү юм билээ. Би залуудаа сурах гэж оролдоод чадаагүй. Алхаатай адуунд жороо оруулна, жороо тогтооно, жороог нь ахиулна, бяр оруулна, алдацгүй болгоно гэж их олон янз бий. Үдшийн бүрийд морь зориг ордог болохоор энэ цагийг сонгож жороо оруулдаг юм гэсэн.
-Жороо морийг юугаар нь таних уу?
-Заавал жороо гүүнээс жороо унага төрдөг юм биш л дээ. Сайвар гүү жигдхэн сайхан хатиртай азарга хоёрын дундаас голдуу жороо унага төрдөг юм. Унага байхаасаа л анзаарагдана л даа. Яахав зарим унага даагыг хөөхөд жороолдог л юм. Гэхдээ ийм ил жороо сайн биш, бүдүүрсэн хойноо танигддаг. Сонин ш дээ. Жишээ нь миний хул морийг хөтлөөд явж байхад ерөөсөө жороолохгүй харин мордоод ухасхийвэл жороолдог. Далд жороо гэсэн үг л дээ. Хуучнаар арван хоёр алдын жороо морь байгаа юм. Өөрөөр хэлбэл тэлмэн жороо гэсэн үг. Харин ил жороо морины явдал бяр нь тэнцдэггүй, хурд муутай байх нь бий.
-Өдгөө жороо морины үнэ ямар ханштай байна вэ? Дээхэн үед бараг л жийпний дайтай байсан гэлдцэг?
-Ялгаагүй дээ. Хурдан ч бай, жороо ч бай морийг үнэлдэг болж. Би ч жороо морьдоо 4-5 саяд өгчихдөг л юм. “Алтан унага”-ны эзэн МУ-ын алдарт уяач Завханы Яруугийн Баянжаргал гуай, Баянхонгорын аймгийн Алдарт уяач Золбоот нарын олон хүмүүс надаас жороо морь авч байсан. Сураг ажиг тавьдаг л юм. Миний хул морийг минь Увс аймагт түрүүлэхэд “Lexus 470”-аар авъя гэж байсан ч би зараагүй. Халуун шон дээр нь морио зарна гэж баймгүй юм.
-Жороо мориноос гадна хурдан морь уядаг гэсэн. Хэзээнээс эхэлсэн юм бэ?
Би 1983 оноос жороо морь уяж байна. Харин хурдан морийг 2008 оноос эхэлж уясан. Өнгөрсөн гурав дөрвөн жилд бас хөөрхөн амжилттай. Хэд хэдэн айраг түрүү хүртээд авсан шүү. Гэхдээ би жороо мориныхоо амжилтаар аймгийн Алдарт уяач болсон. Энэ жилээс хул морь, хүрэн морь хоёроо аваад улсынхаа наадамд тоосоо өргөдөг юм билүү гэж бодож байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
П.Цэдэн-Иш



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна