“Говийн хурд” галын уяач Д.Нямбаатар: Тод манлайгаас Жигүүр хул азарганых нь төлийг авсан


-Залуу уяачдын төлөөлөл болсон өөрийн тань хувьд хэзээнээс морь уяж байгаа вэ?
- 1998 он буюу тавдугаар ангиасаа хойш морь уяж байгаа. Хамгийн анх овооны наадамд хээр морио арав дотор давхиулчихаад их урамшсан. Тэгээд 2000 оноос эхлэн аймгийн Алдарт уяач Ундрах болон Алдарт уяач Алтангэрэл ах нартайгаа хамтран морь уяж сумынхаа наадамд уралдуулах болсон доо. 2001 онд манай нутагт айхтар зуд болж, манайх хамаг адуугаа алдчихсан юм. Тухайн үед би хотод байсан л даа. Тэгээд нагац ах Өлзийбатаасаа нийлж байгаа битүү хээр морь авч уяад сумынхаа наадамд зургаалуулсан. Морь уяж түрүүлж, айрагдуулна гэдэг санаан зоргын хэрэг биш шүү дээ. Тэр хээр морио есөн жил уяж байж сумынхаа наадамд айрагдуулсан. Хээр морь манай сумын адуучин Цэрэндагва гэдэг хүний хурдан халтар азарганы төл байгаа юм. Тэр азарганы төл болгон сайн харайж байгаа.
-Тод манлайгаас авсан адуу гэж байсан. Хотоос адуу авсан юмаа даа?
-Тэгсээн. 2008 онд Улаанбаатарт байхдаа нутгийн Тод манлай ах нартайгаа танилцаж нийслэлийн магнай хүлэг шалгаруулах уралдаанд тархилж байгаад сууж арваар ирсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын угшилтай нэг саарал азарга авсан юм. Харамсалтай нь ирсэн жилээ шөрмөс цохиод уралдаж чадаагүй. Тэгээд нутгийн ахаар хатгуулж дараа жил нь сумандаа түрүүлсэн. Тэр жил Тод манлай уяач Ганбаатар Цэрэнжигмэд нар нутагтаа мялаалга наадам хийсэн юм. Тэр наадамд саарал азарга дөрвөөр давхисан. Ер нь саарал азарга гурав уралдахдаа нэг түрүүлж, хоёр айрагдсан. Хоёр Тодоос Жигүүр хул азарганы угшлын бас нэг хээр азарга авсан. Тэр үед Ганбаатар Тод манлай “Жигүүр хулын төлүүд жаахан ааштай байдаг юм шүү” гэж хэлсэн. Үнэн юм билээ, хүүхдээ булгиж унагаагаад эсвэл хадуураад болохгүй байхаар нь хэдэн гүү хураалгачихсан байгаа.
-Залуучууд зүүн зүгээс адуу их авчирдаг юм шиг байна. Өөрийн тань хувьд?
-Зүүн талаас хоёр адуу авчирсан. Уяаг нь тааруулж чадахгүй байгаа юм байлгүй. Санаанд хүртэл давхихгүй л байна. Бас найз Мөнхдэлгэртэйгээ хамт Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр, Сүхбаатар аймгийн Мөнххаан зэрэг сумдаас эр голдуу дааганууд авчирсан.
-Хурдны өлгий нутгаар явж дээ?
-Тэгсээн, манай тэр найз “Адуучин” нэвтрүүлэгт түрүүлсэн. Адуу сайн мэддэг хүн байгаа юм. Бид хоёр Мөнххааны Молом гэдэг өвгөнөөс хоёр даага аваад буцахдаа Хэнтийн Биндэрт очин “Найман шарга” уяачдын холбооны тэргүүэ Ганбаатар гэдэг хүнтэй танилцан адуунаас нь хэд хэдэн даага авсан. Авчирсан үрээнүүд маань гайгүй сайн давхиж байгаа. Мөн нагац ах Өлзийбатыгаа 2011 онд Ховд руу шилжихэд нь би огт уягдаж байгаагүй битүү халтар морь авсан. Халтар морь Жаргалан сумын наадамд түрүүлээд, сумынхаа уяачдын баяр болон наадмаар гурвалж, аймагт есөлсөн.
-Өнгөрсөн хугацаанд ямархуу амжилт үзүүлсэн бэ?
-Сумынхаа наадмаас хоёр түрүү, арав гаруй айраг авсан.
-Уяачдын өргөөний анхны хандивлагч нь таныг гэж байсан?
-Тиймээ, манай сум Монголдоо анх удаа уяачдын өргөөг байгуулсан. Тэр сайхан үйлсийг дэмжиж нэг сая төгрөг хандивлан салхийг нь хагалсан.
Залуучуудаа хошуучлан, нутгийн хурдаа сайжруулахыг хүсье. Ярилцсанд баярлалаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна