Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алдарт уяач Хангайхүү: Өөрийн унаган мориор наадна гэдэг сайхан шүү


-Хэдэн оноос эхлэн морь уяж байна вэ?
-Би удмын уяач хүн л дээ. Миний аав Дашбалжир нэгдлийн адуучин явлаа. Хорин хэдэн жил адуутай ноцолдсон доо. Аймгийн алдарт уяач цолтой хүн байсан. Тиймдээ ч миний хүүхэд нас адуу малтай их ойрхон байлаа. Муу аавыгаа өөд болсноос хойш дүүтэйгээ морь уяад арваад жилийн нүүрийг үзэж байна. Хүүхэд байхдаа аавынхаа уясан морийг унаад Дарвийн 50, 60, 70 жилийн ойд хүрэн морио аман хүзүүдүүлж явлаа. 1986 онд байхаа нэг хар үрээ таваар давхиулж байсан. Энэ мэтээр аав минь уяж, би унаж уралдуулаад л. Одоо эргээд санахад аавтай минь холбоотой сайхан дурсамж бүхэн энд хадгалагдан үлдэж дээ.
-Аав тань хэдэн онд аймгийн алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-Дэлгэрийн даншиг болдог 1997 онд аав аймгийн алдарт уяач цол хүртэж байсан юм. Тэр жилийн наадмын морьд хоёр тасраад эхний ирсэнд аавын минь морь ирсэн ч харамсалтай нь тооцоогүй. Аавд маань сумандаа 2, 3 удаа түрүүлсэн нэг халтар морь байлаа. Тэр жил Дэлгэрийн даншигт олон адууг нэг дор машинд ачиж яваад, давааны ар уруу унагаад халтар морио гэмтээчихсэн. Харамсалтай юм болж даншигт ёс болгож ганц тойруулаад л буцаж байлаа. Ер нь аав маань сумандаа л их уралддаг байсан. Аймагт цөөн оролцсон. Аймгийн 60 жилээр шиг санагдаж байна, нэг соёолон маань 9-өөр ирж байлаа.
Аавын минь унаган адуунууд одоо надад бий. Миний хоёр хээр, аавын халтар бүгд л хөгшин ааваас ирсэн адуунууд. Миний хөгшин аав бас хурдан морь уядаг, хурдан хонгор морьтой Жамбалжав гэж хүн байсан юм.
-Таны хувьд уяаны эрдмийн А үсгийг заасан хүн бол аав тань аж. Аавтайгаа үзсэн наадам бүхэн дурсамж хөврүүлнэ биз?
-1986 онд Дарвид наадахаар нагац ах хүүтэйгээ, би аавтайгаа нутгаасаа гарч билээ. Очоод уралдлаа. Би аман хүзүүдсэн юм. Тэгсэн аав уг нь миний хүрэн морь түрүүлэх байсан юм гээд жаахан урам муутай. Би ч хэнэггүй нөхөр байж дээ. Түрүүний бөөн моринд ирэхэд тоомжиргүй зангаасаа болоод нөгөө морийг түрүүлгэчихсэн. Гэхдээ ямар ч байсан айраг түрүүнд багтсан болохоор чамлах юу байхав. Тэгээд харих юм боллоо. Гэтэл ташуураа хаячихдаг байгаа. Аав “ташуураа хаясан чи дахин морь унаж болохгүй, ташуураа ол” гээд эрж хайгаад бөөн ажил боллоо. Сар гарахад өнөө ташуур сураггүй. Аргагүйн эрхэнд тэндээ хоноод өглөө юм хумаа янзалж байгаад ташууран дээрээ унтсанаа мэдсэн. Хөөрхий аав минь “чи нээрээ арга алгаа ташуураа хаясан хаяагүйгээ мэдэхгүй. Аль хэдийн гэртээ харьчих байлаа” гэж толгой сэгсрээд замдаа гарсан.
-Тэр наадамд хэдэн насны морь унасан юм бэ?
-Гурван насны морьтой явж, би гурвууланг нь унасан. Тэр жил сумандаа түрүүлж байсан даага Дарвийн наадамд 16-аар ирсэн. Харин шүдлэн таваар, хүрэн морь аман хүзүүдсэн амжилттай, бас их хөгтэй наадаж байлаа шүү дээ.
-Өөрөө бие даан уяад гаргасан амжилтуудаасаа бидэнд сонирхуулаач?
-1997, 98 оноос өөрөө морь уяж байна. Анх өөрийн хар морио уяж, уяачдын баярт тавьсан нь түрүүлж магнай хагартлаа баярлаж байлаа. Анх удаа өөрийнхөө нэр дээр морио цоллуулж зогсох сайхан байсан. Бас уясан соёолон маань 10-р ирж байдаа. Анхны түрүү их урам зориг нэмсэн. Аавынхаа үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлэх шиг сайхан юм хаа байхав. Түүнээс хойш том жижиг наадмаас нийлээд 30 гаран айраг түрүү хүртлээ. Ноднин Ховдын Мөст сумын 70 жилийн ойгоор соёолон аман хүзүүлж, хязаалан наймаар ирсэн. Бас Цэцэг сумын “Уурхайн-40 жил”-ийн ойн уралдаанд халтар соёолон аман хүзүү, бүдүүн морь есөөр, хязаалан наймаар орсон. Ховдын Дарвид халтар морь гурваар “Алтайн шигшмэл хурд”-д миний бүдүүн морь-36, соёолон 46-аар ирсэн гээд амжилт дүүрэн л сууна.
-Та хэдэн онд сумын алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Аймгийн алдарт болоод 2, 3 жил болж байна. Сонирхуулахад аавыгаа ба?хад 16-даа эмнэг сургалтын спортын мастер болж байлаа ш дээ.
-Одоо хүүхдүүд чинь таны уясан морийг уначихаж байна уу?
-Би нэг хүү, хоёр охинтой. Хүү маань одоо 9-тэй. Гурван настайгаасаа л морь унаса?. Дөрөвтэйдээ хоёр морь унаж уралдах юм боллоо. Тэгсэн унтаад болдоггүй. Яг эргэхэд нь машинтай давхиж очоод эргүүлж байлаа. Хааяа ч балчирдана. Гэхдээ би ч гэсэн л 3 настайгаасаа хурдан морь унасан хүн дээ.
-Танд ирсэн хоёр хээр ямар амжилт гаргасан бэ?
-“Макс”-ын наадмаар даагандаа гуравт давхисан. Тэрнээс хойш нэг их уралдаагүй. Ноднин Дарвийн бооцоот уралдаанд түрүүлсэн. Харин Мөстөд аваачиж тавьсан ч хөл нь доголоод болоогүй. Энэ жилээс нэг уралдуулж үзье гэж бодоод л байна. Ер нь манай адуу жаахан бүдүүрч байж амжилт гаргадаг. Манай аав унаган адуугаараа л наадна. Хүнээс морь худалдан авч уралдуулахгүй гэдэг хүн байсан вм. Би ч бас өөрийн унаган адуугаа сайн давхиулчих юмсан гэж боддог. Өөрийн унаган мориор наадна гэдэг сайхан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна