Аймгийн Алдарт уяач Ц.Цэднээ: Адууг зөв сургах нь хамгийн чухал


-Аймгийн 2 удаагийн аварга малчин юм байна. Хэдэн оноос эхлэн адуу малласан бэ ?
-Би 1958-1968 он хүртэл 10 жил адуу маллаж, энэ хооронд аймгийн сайн малчин нэг удаа болж байлаа. 128 гүүнээс 128 унага авч ЗХУ улс руу Монголоос дөрвөн малчин жуулчлалаар явсна нэгм нь би. Аймгийн аварга болохынхоо урд жил сумандаа олон удаа аварга болсон доо. Харин 1967 оноос 1990 он хүртэл нэгдлийн хонь хариуллаа. Ингээд 1991 ондоо нэгдлийн үйлдвэрийн даалгавар биелүүлж одоогийнхоор улсын сайн малчинтай дүйхээр хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж байлаа. 1998 онд хоёр дахь удаагаа аймгийн сайн малчин болсон.
-Хэчнээн адуу маллаж байсан бэ?
-Эхэндээ 270, 80- аад адуу авч байсан. Сүүлдээ суурь болоод 800 хүрсэн. Энэ олон адууг гурвуулаа л маллана. Өвөлдөө оторт гарчихна. Завханы Дөрвөлжин, Талын харын ар хоолой Увсын Зүүнговь хүртэл оторт явж байлаа. Адууныхаа яс чанарыг сайжруулах гэж бас ажиллана. Увсаас азарган үрээ авч адуундаа тавьж байлаа. Мэдээж зөвшөөрөлөөр л авна. Тухайн нэгдлийнхэн, сумынхан сүүлд нь хоёр талын аймгаас зөвшилцөж байж авна.
Ер нь олон ч морь айргийн тавд оруулж байлаа. Манай энд Баян уулын хамгийн хурдан морьтой газар Баянгийн өвөр энэ ард байдаг юм шүү .
-Энд ямар учир байна?
-Олон зүйл нөлөөлдөг биз дээ. Манайхан адууны дээд угшил энд бий л гэлцдэг. За бас нутаг орон ч ивээдэг юм шиг байгаа юм. Хүмүүс ч гаднаас хурд авчирч адууныхаа угшлыг сайжруулах тал дээр анхаарсаар ирлээ. Энэ мэт олон зүйлийн нөлөө бий байх шүү.
Энд нэмж хэлэхэд морийн таньж уяж болно. Гол нь морины эдэлгээ юм шүү дээ. Даагыг яаж сургахаас л сайн мууг нь мэдэж болно. Зөв эдлэх юм бол тэгээд л таньсан даага хурдалж болдог юм. Сургахдаа л эвгүй сургаад, эвгүй эдэлчих юм бол хэрэггүй болж байгаа нь тэр.
-Нэгдлийн адуучин байхдаа морь уяад ямар ямар амжилт гаргаж байв?
-Адуучин байхдаа нэгдлийн хурдан соёолон зээрд морь түрүүлгэж байлаа, Нэгдлийн 5 шарга даага уралдахад нэг нь түрүүлж, нэг нь гурвалж байлаа. Тэрний хойтон жил соёолон зээрд морь уралдуулж бас түрүүлгэж байлаа. Ер нь би айраг алдаж үзээгүй. Хонь малладаг байхдаа ч морио уясаар л байсан. Их, бага хул гэж 2 хурдан хул морьтой байлаа. Бас нэг хондон морьтой байсан. Харин 1995, 96 оноос хойш нас өтлөөд хүүхдүүд тусдаа гараад морь уяхгүй байна.
-Хоёр хул ямар амжилт гаргаж байв. Таны унаган адуу юу?
-Миний унаган адуу. Нэг хул нь Шаргад дөрвөлж, Хөхморьтын 10 жилийн ойгоор нэг нь соёолондоо гурвалж байсан.
-Хэдэн онд аймгийн алдарт уяач болсон бэ?
-Аймгийн алдарт болоод тав, зургаан жил болж байна. Өмнө гаргаж байсан амжилтуудыг маань архиваас гаргаад, алдартын болзол хангасан байна гэсэн. Би чинь өөрийнхөө амжилтыг нарийн сайн бүртгэж байсангүй. Нэгдлийн нэр дээр том бага олон наадамд орж явлаа.
-Нэгдэл тарахад өнөө хурдтай адуунууд ер нь хаагуур тарсан бол. Сураг ажиг тавьж байв уу?
-Сумын хэмжээгээр л тарсан даа. Гадагшаа нэг их гараагүй байх.
-Та маллаж байсан адуугаа дээд тал нь хэд хүртэл өсгөж байв?
-Дээд тал нь 800 нэлээн гаргаад хүнд шилжүүлнэ. Бас агтанд, нядалгаанд өгнө. Хүүхдийн уналганд өгнө, өртөөнд морь сэлбэнэ, малчдад өгнө гээд л тараадаг байсан.
Хүн бүр хөдөлмөрийн баатар, аварга болно гэж зүтгэдэг байлаа. Манай сум олон адуутай, тэр хэрээрээ олон адуучинтай байсан.
-Одоо таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Би чинь насаараа малчин явсан хүн. Одоо хүүхдүүд маань бүгд мал дээр гарсан байна. Багын л малд нүдтэй, хайртай хүүхдүүд байгаа юм. Хөвгүүд маань морь уяна. Гэхдээ одоогоор нэг л эвээ олохгүй байх шиг. Нас ахиад санаанд таарахгүй юм их байх юм. Тэгээд ч сүүлийн үеийн арга барил өөрчлөгдсөн бололтой. Эм тариа хэрэглээд, өвөл зунгүй л тэжээдэг болж. Бид яахав “ид шидээр” нь л уралдчихдаг байлаа.
-Сүүлийн үед морин спортын талаар явуулж байгаа бодлого шийдвэр танд ямар санагддаг вэ?
-Монголчууд бид чинь эртнээсээ л малаа дагаж амьдарч ирсэн уламжлалтай улс. Өнөө цагт моринд хорхойтой залуус олширч байгаа нь сайхан юм шүү. Эндээсээ таван хошуу малаа бас хайрлана л гэсэн үг. Мал тэжээвэл ам тосдоно гэдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Урт наслаж удаан жаргаарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна