Хамтын хүч” бригадын адуучин Д.Шархүү: Мал тууна гэдэг хүн бүрийн хүсдэг ажил биш


“-Адуу маллаад хэчнээн жил болж байна вэ?
-11 жил адуу маллалаа. 1967 онд 200 адуу аван, тэрнийгээ өсгөөд 300 болгон өсгөж явлаа. Энэ хооронд бас найм есөн жил мал туусан. Тухайн үед мал туух нь хүн бүрийн хүсдэг ажил биш байлаа шүү дээ. Нойр хоолгүй олон жил явсан. Ихэвчлэн бог мал тууж байсан. Хоёр удаа үхэр, нэг удаа адуу туулаа. 1954 онд бүр Хятад руу ч орж явлаа шүү дээ. Хилээр унасан морь, барьсан ташуур уургаас өөр юм гаргахгүй. Шавар хашаа шиг л юм байдаг дундуур нь гүйгээд орно бараа нь харагдахгүй. Манай энд Дарьсүрэнгийн хээр гэж сайхан хур дэлтэй хээр морь байлаа. Нэг удаа хээр морь хил даваад арван хэдэн морьтой хүн хөөгөөд гүйцээгүй юм даа.
-Үнэхээр хурдан адуу байж дээ?
-Янзын ороо морь байсан. Эндээс явахдаа би унаж гарсан юм. Мэдэх хүмүүс нь тавьж л болохгүй шүү гэсэн болохоор арван хэд хоног унаад тавьж байсан даа. Адуугаа хураагаад бөөгнүүлэхээр л гараад явна. Тэгээд бүр хол очоод зогсчихно. Адуу тарахаар буцаж нийлдэг. Бид нар ч хөөдөггүй, дэл нь яг сүүлнийхээ угт хүрчихсэн сайхан хээр байсан юм. Ямартаа л говийн хэдэн сайн уургачид нийлэн, хэд хоногоор нь ус уулгахгүй байлгаж байгаад нэг удаа уухад нь барьсан юм гэнэ лээ.
-Тэгээд хил даваад нутагтаа ирээгүй юу?
-Ирээгүй ээ. Замд нь хүн бариа байлгүй. 13 морьтой уургач Өвөрмонголын хил хүртэл хөөгөөд гүйцээгүй юм даа. Замдаа хилийн цэргүүдээс асуусан энэ хойшоо нэг сум шиг морь сүнгэнээд л өнгөрсөн. Ямар ч байсан монгол руугаа орсон байхаа гэсэн сураг сонссоноос хойш дахин дуулдаагүй.
-Нэг удаадаа хэчнээн адуу туух вэ?
-Бид дээд тал нь 500 гаран адуу тууж байлаа. Хамгийн сайн адуугаа л өгдөг байлаа. Өгөхгүй гээд ч яах билээ. Би таван адуутай байлаа гэхэд гурвыг нь улсдаа өгөх ёстой. Намайг тууж байхад адууны сор нь л явна. Өөрийн эрхгүй харамсах үе гарна шүү. Манай аавынх бас хэдэн сайхан адуутай байсан ч гайгүй гэснийг нь авчихаж байгаа юм чинь. Дээхэн гайгүй морио авч үлдэх гэж нүд рүү нь хамрын тамхи хийж байгаад баригдан шоронд орж явсан хүн ч байсан гэнэ лээ.
-Та адууны наймаа хэр хийж байна даа?
-Хийнэ шүү. Сүүлд нэг жороо хээр морь 20 хургатай хониор авч байсан. Номхон сайхан амьтан байлаа. Нэгдэл тарахад хэдэн сайхан адуутай үлдсэн. 1990 онд нэгдэл тараад л адуугаа өгсөн юм. Адуу ч их хийморилог амьтан даа. Адуу хайж яваад айлд хоноход холын хүний чимээнээр ойр саахалтынхан цуглан шөнөжин яриад ч дуусдаггүй. Тэгвэл хонь хариулж яваад айлд очих тэр дайны яриа өрнөхгүй шүү.
- Баян-Уулынх адууг их хурдан гэлцэх юм. Та санал нийлэх үү?
-Байгалийн сайхан бүрдсэн сэтгэл татам даа, миний нутаг. Тийм шүү Баян-Уулынхан хурдтай. Хуучин цагт гаднаас их адуу авдаг байлаа. Хоёр гурван зуугаар нь туугаад л ирдэг байлаа шүү дээ.
-Таны хөвгүүд морь уяж байна уу?
-Би гурван хүүтэй. 3 бандитай. Нэг хүү хөдөө мал маллаж байгаа.
-Засагт ханы хөх харчууд гэж их ярьдаг даа. Энэ тухай сонсож байснаа бидэнд ярьж өгөөч?
-Хөрслөг даардаггүй, шантардаггүй шилийн сайн эрс байсан юм гэнэ билээ. Энэ нь Цахиур Төмөрөөс эхтэйдэг шүү. Цахиур Төмөр чинь Говь-Алтайн Тайширын хүн гэж байгаа. Нутгаар нь хөндлөн гулд бишгүйдээ л явлаа. Ядууст гараа сунгасан өгөөмөр нэгэн ч гэдэг. Хошуунаасаа авдаггүй, харин хэдэн хошуу давж адуу тууж ирээд тусламж хэрэгтэй ядууст өгнө. Энд сонирхуулахад Архангайн Тоглохын талаар хөтөлгөө морьтой явахад мориных нь гишгэсэн газарт чулуу ургаж, чулуунаас нь гал гарч байсан гэж домог бий.
-Таныг хэд хэдэн удаа шагналд тодорхойлогдож байсан ч тайж угсаатайгаасаа болоод аваагүй гэх юм? Яагаад тэр вэ?
-Дээхэн миний өвөө, ах хоёрыг тайж угсаатай хэмээн хоморголон баривчлагдаад арав гаруй жил хоригдсон байдаг. Бас манай аавын ах дүүгийн гурван хүүхэд 1947 онд сургуульд ороход тайж угсаатай гээд арван хэд хоног суулгаад л хөөгөөд гаргачихсан гэсэн. Би ч гэсэн сургуульд суугаагүй хүн шүү дээ. Бригад дээр явуулын багш ирэхэд 14 хоног сууж бичиг үсэг гадарлахтайгаа болсон. Хөөрхий хэцүү ч үе байж дээ гэж заримдаа шүүрс алдмаар болдог юм. Бүр болоогүй тайж угсаатай гээд аав маань малаа хураалгаад, ганц тугалтай үнээ, уналгын морьтой үлдэж байсан гэдэг. Одоо ч түүх болон үлдэж.
-Сонирхолтой түүх дэлгэсэн танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна