“Монгол Чех металл”ХХК-ийн захирал, Аймгийн Алдарт уяач Б.Далай: Баруун бүсийн хоёр даншигт соёолон түрүүлгэсэн хүн юм шүү дээ

2012 оны 3-р сарын 29 -нд

-Төрийн наадмын түрүү хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Ах нь морь уяад 10 гаруй жил болж байна. Сүүлийн 7-8 жил улсын наадамд уралдлаа. Морьд маань 6,7 , арвын дотор олон орсон. Өнгөрсөн жил гэхэд л их насны хээр морь маань наймд давхисан. Сэлэнгийн даншигт алаг морь маань зургаалсан. Мөн 2009 онд болсон Завханы даншигт миний уясан хүрэн морь түрүүлсэн. Гэхдээ манай дүүгийн нэр уралдсан л даа.
-Энэ жилийн хувьд Далай уяач үнэхээр одтой наадлаа. Улсын наадмаас хоёр айраг, нутгийнхаа даншгаас нэг түрүү, дөрвөн айраг уу?
-Тэгсээн. Их олон жил айрагнаас мултарч байлаа. Энэ жил тохироо нь бүрдсэн юм байлгүй. Өнгөтэй өмтэй сайхан наадлаа. Нутагтаа болсон даншиг наадамд соёолон түрүүлгэж, дөрвөн айраг хүртсэн. Үүнээс өмнө 2007 онд Говь-Алтай аймагт болсон даншиг наадамд мөн соёолон түрүүлгэж байсан. Нээрэн би чинь баруун бүсийн хоёр даншигт соёолон түрүүлгэсэн хүн юм байна шүү дээ. Гэхдээ улсын наадамд морь түрүүлгэх үнэхээр өөр юмаа. Хөл тасрахгүй, утас амрахгүй хэдэн өдөр болсон. /инээв/
-Эрлийз ангилалын дунд насанд хээр үрээгээ айрагдуулсан?
-Тэгсэн. Хээр үрээ миний өөрийн унаган адуу. Эх нь манай аймгийн Тэс сумын адуу. Харин эцэг нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн Араб бор азарганы төл байгаа юм.
-Түрүү хязаалангийнхаа талаар дэлгэрүүлэхгүй юу?
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Бат-Эрдэнэ гэдэг залуугийн унаган адуу байгаа юм. Надад ирэхээсээ өмнө шүдлэндээ Хэнтийд болсон даншигт гурвалж, аймгийнхаа шилмэл хурдад аман хүзүүнд хурдалж, сумынхаа наадамд түрүүлсэн хурдан буян байгаа юм.Мөн энэ хавар сумынхаа хаврын наадамд түрүүлсэн юм билээ.
-Хурд нь танигдсан адуу чамгүй үнэтэй байдаг?
-Хэнтийн даншигт айрагдаад байхад нь манай дүү нар олж хараад надад хэлсэн юм. Тэгээд би дүү хүүтэй танилцаж, бүтэн жил ярьж байж авсан даа.
-Хөдөө өссөн хүүхэд хурдан морь унадаг л байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Тавдугаар анги хүртлээ хурдан морь унаж, сумынхаа наадамд нэг түрүүлж, нэлээд хэд айрагдсан. Миний ээжийн аав солгой Пүрэв гэж хүн байсан юм. Зуныхаа амралтаар өвөөгийндөө очоод адуу малтай ноцолддог тийм л хүүхэд байсан даа. Гэхдээ намайг моринд ороход манай хадам аавын нөлөө их байсан. Аймгийн Алдарт уяач Жигдэнгомбо гэж, орон нутагтаа их олон түрүү авсан, насаараа адуу малласан хүн байсан юм. Мөн манай дүү Баянмөнх гэж адуунд их дуртай сайхан залуу байсан юм. Хүн баяр жаргалтай үедээ ойр дотны хүнээ дурсдаг. Төрийн наадамд морь түрүүлгэчихээд сууж байхад энэ хоёр хүний тухай эрхгүй бодож байлаа.
-Хаана хаанаас хурд цуглуулав?
-За хаа сайгүй дээ. Увсын Тэсийн адуу байна. Манай адуу Хэнтийн Баянхутаг суманд байдаг юм. Тэр зүгийн адуу нэлээд бий. Мөн Сүхбаатар, Дорнод адуу ч бий.
-Та чинь нээрэн “Ханхөхий” галын тэргүүн билүү ?
-Тиймээ, манай гал байгууллагдаад гурван жил болж байна. МУ-ын Манлай уяач олноо Дааган хэмээн алдаршсан Ганхуяг тэргүүтэй, 16-17 хүний бүрэлдэхүүнтэй. Төв аймгийн Баянцагаан сумын харъяат Б.Дорж, Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Загдаа, Төв аймгийн Баян сумын уугуул Даваасүрэн, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Баярсайхан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул сумын Алтантүлхүүр, Хэнтийн Цолмонбаатар, Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Төвшинширээ сумын уугуул Энхтайван нарын аймгийн Алдартууд, аймгийн Алдартын болзол хангачихсан Алтанхүү, Сүрэнжав, Мөнхбаатар нарын залуус манай галд морь уядаг. Мөн Тогмид, Цэрэндагва нарын шинэ залуу уяачид бий.
-Ханхөхийчүүдийг адууны босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
"Тод магнай" сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна