“Соёмбот хүлэг” галын уяач М.Энхсайхан: Сүүлийн жилүүдэд тасраад байсан нутгийн хурдын буухиаг цавьдар үрээ маань залгууллаа


-Хязаалан айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Төрийн наадамд морь айрагдуулсан хүн баяртай байлгүй яахав. Сэтгэл өндөр их баяртай байна. Миний ах Төмөрхуяг гэж хүн бий. Миний дүү Энхбат бас моринд дуртай. Хурдан моринд дуртай ах дүүстэйгээ хамтраад “Соёмбот хүлэг” нэртэй гал байгуулж, тамга тэмдгээ авсан. Монголчууд эрт дээр үеэсээ соёмбыг дээдэлсээр ирснийг бодолцон галаа нэрлэсэн хэрэг л дээ. Манай галд бид гурваас гадна Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Базаррагчаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Алтанхуяг нарын залуус бий. Манай гал энэ жил 13 уралдаж, 9 айраг түрүү хүртээд байна.
-“Соёмбот хүлэг”-ийнхэн үнэхээр одтой наадаж байгаа юм байна. Цавьдар хязаалангийн амжилт төрийн наадмын анхны хишиг үү?
-Улсын наадам гэдэг утгаараа анхных ч Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмын тухайд гэвэл гурав дахь. Дүнжингаравын хурд -2011 бүсийн уралдаанд миний хээр соёолон гурвалж, “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн уралдаанд Энхбатын маань их морь дөрөвт хурдалсан. Тэгэхээр цавьдар хязаалангийн амжилт төрийн наадмын гурав дахь айраг болж таарч байгаа биз.
-Ах дүүс бултаар моринд дуртай байгаа нь дээдэстэй нь холбоотой юу?
-Тэгж хэлж болноо. Манай ээжийн аав Батбаяр гэж хүн байсан. Тэр хүний эцэг Улцан Гэлэг гэж нутаг орондоо нэртэй морь мал уядаг, хатгадаг айхтар хөгшин байсан гэдэг. Өвөө маань морь мал уядаг байсан учраас ээж маань багадаа хурдан морь унадаг байсан. Өдгөө 80 гарсан сайхан хөгшин бий. Нас дээр гарсан ч морь маланд их дуртай. Бидний амжилтаар бахархаж суудаг.
-Хязаалангийнхаа угшил гарвал, өмнөх амжилтын талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-“АПУ” компанийн ерөнхий технологич Аваасүрэн ахын маань төрсөн дүү Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд байдаг юм. Аваасүрэн ах маань дүүгийнхээ адуунаас хоёр даага сонгон манай хүүд бэлэглэсний нэг нь энэ цавьдар хязаалан маань байгаа юм. Сургаагүй их эмнэг ороо даага байсан учраас тэр жил нь уралдуулж чадаагүй. Шүдлэндээ Төв аймгийн наадамд 27-д давхиж, харин энэ жил Морьтхангайн наадамд аман хүзүүдээд, Багахангайд болсон хязаалангийн уралдаанд түрүүлсэн юм.
-Тэгээд л улсын наадамд ирж уралдахаар шийдсэн хэрэг үү?
-Үгүй ээ. Уг нь бид аймагтаа л наадна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Цавьдар үрээ маань аймгийн сунгаанд өнгөлөөд, тэгээд ч адууны ханиад гарсан учраас олон тасраад яахав гээд улсын наадмаа зорьсон доо.
-Адууны наймаа хэр хийж байна вэ?
-Адууныхаа цусыг сайжруулах үүднээс ганц нэг наймаа хийж л байна. Хамгийн анх 2000 онд Аваасүрэн ах маань нэг шүдлэн үрээ бэлэглэсэн юм. Тэр үрээ маань нэг удаа сумын наадамд зургаалсан. Одоо бол бүдүүн азарга болсон. 2004 оноос хойш моринд нэлээд идэвхтэй орсон. Үр дүн нь энэ жилээс л гарч байна даа.
-Зууны Манлайтай нэлээд ойр байдаг дуулдсан. Уяаны талаар заавар зөвлөгөө авдаг л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Нэг нутаг усных гэдгээрээ их ойр дотно явдаг. Бид чинь Төв аймгийн Баянцагаан сумын хүмүүс шүү дээ. Манай сум хэзээнээсээ хурдтай. Нэг хэсэг гоц дийлж уралддаг байснаа сүүлийн жилүүдэд тасраад байсан юм. Харин энэ жил цавьдар үрээ маань тэрхүү буухиаг үргэлжлүүлж байна.
-Цавьдар үрээндээ ямар нэр хайрласан бэ? Хурдан хүлгэдийн ихэнх нь оноосон нэртэй байдаг?
-Ах маань “Хөх цавьдар” гэдэг нэр өгсөн байна лаа. Дээхэн үед мундаг хурдалж байсан нэг азарга байсан юм билээ. Түүн шиг хурдан байхыг бэлгэдэн тийнхүү нэрлэсэн гэсэн.
-“Дүнжингаравын хурд”-д гуравт хурдалсан хээр соёолонгийнхоо талаар яриач?
-Хээр соёолон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Шар Дугарсүрэн гэж хүний унаган адуу. 2008 онд даагандаа Алтан-Овооны даншиг наадамд дөрөвт хурдалсаных нь дараа намар нь очиж авсан юм.
-Бүсийн наадамд айрагдсан үрээ чамгүй үнэтэй байсан биз?
-10 сая төгрөгөөр л авч байсан. Ер нь урагшаа хөлтэй ганц адуу авъя гэж зорилготой байсан болохоор үнэ мөнгөнд нь нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Ирсэн жилээ шүдлэн үрээ улсад 17-д давхиж, хойтон жил нь хязааландаа Төв аймгийн наадамд тавлаад, энэ хавар Сэргэлэнгийн хурдад түрүүлж, Дүнжингаравт гуравласан. Улсын наадамд ханиаднаас болоод уралдуулаагүй.
-Хурдан хүлгэдийн чинь хийморь өргөж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна