Аймгийн Алдарт уяач Т.Болд: Аавыгаа баярлуулаад үнсүүлэх сайхан л байдаг юм билээ

2012 оны 3-р сарын 29 -нд

-Төрийнхөө их баяр наадамд шүдлэн айрагдуулсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Юун түрүүнд баяр наадмын зохион байгуулалт сайн байсныг хэлэх нь зүйтэй байх. Өнгөрсөн хавар Дүнжингаравын хурд бүсийн уралдаанд ирж оролцсон. Харин энэ удаа эрлийз адууг уралдуулахгүй гэдэг шийдвэрийг сонсоод шүдлэн, соёолон насны морьтой улсын наадмыг зорьж ирсэн. Тэр холоос зорьж ирсний хэрэг гарч, шүдлэн маань айрагдлаа.
-Соёолон хэдээр давхисан бэ?
- 26-гаар давхисан.
-Шарга шүдлэнгийнхээ угшил гарвалын талаар дэлгэрүүлбэл?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Нацагдоржийн Батдорж гэдэг хүний унаган адуу.Ононмөр угшилтай адуу юм билээ. Найз маань намайг олон жил моринд сэтгэл зүрхээ зориулж яваа гээд дааганд нь бэлэглэсэн юм. Над дээр ирээд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын наадамд түрүүлж, Тарагт сумын наадамд гуравлан, аймгийн наадамд аравт давхисан.
-Сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн сэтгэлээсээ өгсөн адуу айрагдаж түрүүлэх нь элбэг байдаг. Хурдан буян хайрласан найздаа талархлаа илэрхийлсэн үү?
- Тэгэлгүй яахав. Үрээ маань айрагдангуут л утсаар ярьж “миний найзын адуу үнэхээр хийморьтой хурдан юмаа” гэж хэлсэн.
-Шарга үрээний энэ жилийн анхны уралдаан уу?
-Дан уяагаар улсын наадамд ирж уралдаад аман хүзүүнд хурдаллаа.
-Саяхан Өвөрхангай аймгийн 80 жилийн ой болсон. Т.Болд уяач аймгийнхаа наадамд хэрхэн наадсан бэ?
-Шарга үрээ маань ханиадтай байсан учраас давхиулаагүй ээ. Уг нь Хүй долоон худагт ханиад гарсан гэж дуулаад наадам тулгаж 7-р сарын 8-нд очсон ч нэмэр болоогүй ээ. Агаар дуслын замаар учраас халдчихдаг юм байна. Эргээд ирэхэд манай аймгийн адуу ч гэсэн нэлэнхүйдээ ханиад хүрсэн байсан. Гэхдээ аймгийнхаа ой болж байхад яаж зүгээр байхав гээд арай гайгүй гэснээсээ шилж аз?рга, даага, соёолон мордуулсан. Азарга 10, даага-25, соёолон дөч гаргаж давхилаа.
-Аймгийнхаа ойгоор Алдарт уяач цол хүртсэн дуулдсан. Хэдийнээс хурдан моринд дурлах болсон юм бэ?
-2001 оноос хойш морь уяж байна. Миний аав моринд дуртай уяач хүн бий. Аймаг сумынхаа наадмаас олон айраг түрүү хүртэж байсан аймгийн Алдарт уяач хүн. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг моринд элэгтэй аавын маань нөлөө их байсан байх, намайг уяач болоход.
-Эцгийн мөрөөдлийг биелүүлэн төрийн наадамд морь айрагдуулсан хүүдээ хэрхэн баяр хүргэсэн бол?
-Мэдээж маш их баяртай байсан. Шүдлэнгийн уралдааныг зурагтаар үзчихээд морь барианд орсоны дараа утсаар ярьж баяр хүргэсэн. Тэгээд морь цоллохоос өмнө хотод ирж, надтай хамт цэнгэлдэхэд орсон доо. Хүүгээрээ бахархаж байна гээд баяр хүргэж үнссэн. Аавыгаа баярлуулаад үнсүүлэх сайхан л байдаг юм билээ.
-Алдартын нэртэй өөр ямар хурдан хүлгэд байдаг вэ?
- Аймгийн Алдарт уяач цол хүртэхэд Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Энхчулуун гэдэг хүний унаган адуу халзан азарга маань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Өвөрхангай аймгийн наадамд дөрөв айрагдсан хурдан буян байгаа юм.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Аймгийнхаа наадамд шүдлэн түрүүлгэж байсан 2002 оны наадам юмуу даа. Хэнтийн Дадал сумын уугуул хурдан алаг азарганы эзэн Дарамренчин гуайн унаган адуу хул шүдлэнгээ аймгийнхаа наадамд түрүүлэхэд үнэхээр их баярлаж билээ.
-Адууны наймаа хэр хийж байна?
-Бусдын жишгээр Сүхбаатар, Дорноговиос нэлээд адуу авсан. Сүүлийн жилүүдэд өөрийн унаган адуугаараа л голдуу наадаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг тань хурдан байж тод магнай, торгон жолоогоо өргүүлж яваарай.
"Тод магнай"сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна