Аймгийн Алдарт уяач Б.Даваадорж: Найз нөхөд маань намайг булган сүүлтэй хэмээн бэлгэшээж байгаа


-Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд айрагдаж түрүүлсэн хүлгэдээс амжилтаа бататгасан гурван ажнайн нэг нь таны хар шүдлэн болж байна. Түүхт ойн наадамд хурдан хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Морь айрагдана гэдэг уяач, унаач, эзэн, морь гээд олон хийморь цогцолж байж сая гүйцэлддэг нарийн тохиол. Хар үрээ маань моринд дуртай наадамчин олныхоо урмыг тэтгэж, амжилтаа бататгасанд үнэхээр баяртай байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад соёолон айрагдуулсан Ганболд ахдаа баяр хүргэе. Манай уяанаас хоёр адуу ирээд хоёулаа айрагдсан нь уяачийн маань ур чадвартай салшгүй холбоотой.
-Нээрэн таны морьдын уяаг Ганзориг уяач тааруулдаг билүү?
-Тиймээ, сүүлийн үед сайн уяж байгаа уяачдын нэг. Сая Уянга сумын 80 жилийн ойн баяр наадамд бид бас их амжилттай наадаж, гурван түрүү, гурван айраг хүртсэн. Хра шүдлэн маань тэнд бас түрүүлсэн. Энэ дашрамд хар үрээний маань эзэн Халтар ахдаа ийм сайхан хурдан буян хайрласанд нь баярласнаа илэрхийлмээр байна.
-Хар үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Мөнхтөрийн унаган адуу гээгүй бил үү?
Өнгөрсөн жил жаахан эндүүрэл гараад, танай сэтгүүлд ташаа мэдээлэл өгсөн байна лээ. Сүхбаатар Аймгийн Мөнххаан сумын уугуул Занхайн Халтар гэдэг хүний унаган адуу юм билээ, миний хар үрээ.
-Энэ жил Өврийн хангайн уяачид өмтэй сайхан наадлаа. Магадгүй хар үрээний эзэн тэрхүү өмийг нээж өгсөн байх?
-Найз нөхөд маань намайг булган сүүлтэй хэмээн бэлгэшээж байгаа. Яагаад гэхээр миний хар даагыг улсад айрагдахаас нэлээд хэдэн жилийн өмнө МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн нэг даага улсад айрагдаж байсан юм билээ. Түүнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл улсын наадмын айраг түрүү нэг хэсэг тасраад байсан. Харин энэ жил манай өвөр хангайчууд үнэхээр амжилттай сайхан наадлаа.
-Даваадорж багадаа хурдан морь унадаг байсан гэдэг бил үү?
-Тиймээ, миний бага нас бусдын адил малын захад өнгөрсөн. Хурдан морь сонирхох болсон маань ч гэсэн тэрэнтэй холбоотой. Хамгийн анх Дорноговь зүгийн халиун үрээ авч сумандаа түрүүлгээд их урамшсан даа. Түүнээс хойш хурдан том жижиг наадмуудад амжилттай сайхан наадаж, эр хүний баяр жаргалыг мэдэрч явна.
-Аймгийн Алдарт уяачийн болзол хангасанд баяр хүргэе. Хар үрээнээс гадна өөрийн тань нэрийг дуурсгасан ямар хурдан хүлгэд байдаг вэ?
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угшилтай Идэр хээр азарга маань байна. Соёолонд нь найзаасаа авсан юм. Сая Уянга сумын 80 жилийн ойд түрүүлсэн. Шүдлэн хязааландаа мөн тус тус аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян байгаа юм.
-Сүүлийн үед моринд орж байгаа залуус шинэ монгол адуу гарган авахад нэлээд анхаарах болж. Таны хувьд?
-Одоогоор бодсон юм алга. Гэхдээ адууныхаа цусыг холдуулж чанарыг нь сайжруулах ёстой учраас яваандаа энэ тал дээр арга хэмжээ авнаа.
-Сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморь таныг өнөд ивээж явах болтугай
"Тод магнай"сэтгүүл дугаар 19



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна