Аймгийн Алдарт уяач С.Лувсанбалдан: АХ-ын 75 жилийн ойгоор хул даагаа айрагдуулж байсан


-Түүхт ойн наадамд одтой наадсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Уясан морьд хурдан, унасан хүүхэд нь мэнд сайхан наадлаа. Байгаль дэлхий ч өгөөж буянаа харамгүй хайрлаж, бороо хур, ногоо цагаатай сайхан боллоо, тэгш ойн наадам. Бэлгэ дэмбэрэл дүүрэн ийм сайхан наадамд зээрд үрээ маань айргийн гуравт хурдалсан нь бүр ч сайхан байлаа. Сэтгэл өндөр сайхан байна.
-Зээрд үрээ таны унаган адуу юу?
-Тиймээ, миний унаган адуу. Баясаа гэдэг дүүгээсээ нэг үрээ авсан нь морин тойруулга гаралтай адуу байсан юм билээ. Тэрний төл байгаа юм. Даагандаа улсад болон Эрдэнэтийн даншиг наадамд долоолж байсан юм. Энэ хавар ер нь их аятайхан байгаад “Ану сервис” компаниас зохион байгуулсан шүдлэнгийн уралдаанд таваар давхисан. Сая энэ зун Дундговь аймгийн ойд гарсан цагаасаа өнгөлсөөр байгаад цагаан зураасан нэг үрээнд дайруулаад аман хүзүүлсэн. Ер нь зээрд үрээ энэ жил их хурдан байгаа.
-Наадмын өмнөх сунгаанаа хаана хийсэн бэ?
-Батсүмбэр сумандаа байж байгаад уралдахынхаа урьд өдөр буюу 9-нд ирсэн. Хүй долоо худагт гарсан ханиаднаас болгоомжилж хугацааг нь тулгаж ирсэн нь оносон байна лээ. Гэхдээ л бас агаар дуслын замаар юм болохоор хүрсээн. Ханиад хүрээгүй байсан бол Дундговьд түрүүлэх л байсан байх.
-Зээрд үрээний амжилт улсын наадмын анхны хишиг үү?
-Тиймээ. Жижиг наадмуудад л бол сайхан наадчихдаг юм. Сүүлийн жилүүдэд ажил төрлийн байдлаас болоод адуундаа санаандаа хүртэл анхаарал хандуулж чадахгүй байна. Гэхдээ л аймаг сум, жижиг наадмуудад гаргасан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Адуутай холбогдсон түүхээсээ хуваалцвал?
-Холбогдох юу байхав дээ. Би чинь хөдөөний хүүхэд. Миний ээж хөдөлмөрийн баатар саальчин Хорлоо гэж хүн байсан. Харин аав маань Сундуй гэж их олон жил бригадын дарга хийсэн хүн. Малчны гэрт төрж өссөн, тэр дундаа эрэгтэй хүүхэд адуу малнаас хол хөндий байна гэж юу байхав. Би хар багаасаа л хурдан морь унадаг байлаа. Нэг сонин түүх яръя л даа. АХ-ын 75 жилийн ойгоор юм байна. Манай аавын нэгдэлд үхэр малладаг Дамдинсүрэн гэж моринд сүрхий нүдтэй, адуу танихдаа гаргуун нэг хөгшин байсан юм. Тэр хүн манайд ирж “даргаа танай энэ хул даага хурдан юм. Улсад уралдуулахад гарцаагүй айрагдана. Та надад өгчих би уяад өгье” гэсэн. Тэгээд би даагаа унаад тэднийд очсон. Тэр үед даага 11-нд уралддаг байсан юм. Дамдинсүрэн гуай наадамд явахынхаа өмнө аавд “11-ны орой 6 өнгөрөөгөөд сүүлийн үеийн мэдээ сонсож байгаарай. Таны даага айрагдах нь айрагдана. Харин манай сумын төмөр замын худалдагч Доржпаламын шүдлэн, даага хоёр бол түрүүлнэ” гэж хэлж байсан юм. Тухайн үед би гайхаж л байлаа. Тэгсэн нээрээ л тэр хүний хэлснээр болж, хул даага маань айргийн дөрөвт хурдалсан.
-Хул даага хэний нэр дээр уралдсан бэ?
-Манай унаган адуу. Тухайн үед Дамдинсүрэн гуай уясан болохоор тэр хүний нэр дээр уралдсан. Гэхдээ тэр хүн амьд сэрүүндээ хожмоо чи морь малтай холбогдвол гээд нэг тодорхойлолт хийж өгсөн нь бий. Тэр хул дааганаас гадна 2002 оны улсын наадамд манай бас нэг хул даага долоод хурдалж байсан юм байна. Тэр даага маань наадмын өмнө зургаан сард “Макс” группээс зохион байгуулсан уралдаанд түрүүлж машинаар шагнуулсан байсан. Ер нь морь мал уяснаас хойш гээд яривал улсын наадамд 20-н дотор олон адуу оруулсан даа.
"Тод магнай"сэтгүүл дугаар 19



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна