АДУУНЫ БЭЛЧЭЭР ТАНИХ, ТОХИРУУЛАХ


Адууг хавар цас цоохортохоос эхлээд борог дагуулж цатган таргалуулахгүй бол шуурганд хоёр гурав уруудаад хүч нь бууж турна. Тарган адуу намар их хөрвөөдөг. Энэ нь нэг ёсондоо хуяглаж байгаа юм. Зарим адуучид өвөл уруудсан адууг шууд буцаагаад туудаг энэ бол их буруу. Ширүүн туугдсан адуу халуун амьсгаандаа үс нь чийгтэж улаан суганаасаа эхлэн үс нь хэвтээд эхлэнэ. Мөн хээл хаяна. Уруудсан адууг тэр газар нутагт нь тогтоон услаж хужирлаад бэлчээрээр нь гаргана. Ер нь үсийг нь хэвтүүлэхгүй байх хэрэгтэй. Гүйцэд таргатай адуу үс нь сортоод гялалзаад байдаг. Хэрэв тэнгэр эвгүйцэхийг урьдчилан мэдэх юм бол адууг шууд хужирт оруулна. Тэгсэн байхад бусад адуу уруудаж явахад хужирласан адуу салхи сөрөөд л бэлчээртээ гарч байдаг.
Адууны бэлчээр тохирч байна уу үгүй юу гэдгийг дааган шүдлэнгүүдээ харж мэддэг. Хэрэв тэдний гэдэс хөдөлсөн байвал даруй хужирт оруулна. Ингэсэн байхад адууны гэдэс чангарч тухайн орон нутгийнхаа хоолонд дасдаг Өвөл арван сараас эхлэн адууг бэлчээр ус, хужирт нь ойр байлга. Хавар цагт агь, амьд ус хоёр нэн чухал байдаг Адуу үнэрээрээ биеэ таныж таашаал авдаг амьтан. Адууны цус ойртоно гэдэг хамаг сайн сайхан шинжээ алдана гэсэн үг. Цус ойртсон адууг ажиглаж байхад азарга орооныхоо үед гүү гишгэхээс бусад цагт адуугаа хайхардаггүй. Ийм адуу өвөл хэсэг хэсгээрээ тарж явдаг. Тэр адуунд өөр цусны ганц гүү 6айхад азарга түүнийгээ л дагадаг. Цус холдсон адуу дээд талынхаа хамаг саин шинжийг татан гардаг. Хурдан адуу эх талаа илүу татаж төрнө. Азаргыг ямар ч гэсэн удатай адуугаар тавьдаг. Тэгэхээр гүүн талаа их анхаарах иь чухал. Адууны гурваас дөрвөн үеийг мэдэж байж хурд гаргана. Ер нь залуу адуунаас сайн унага төрнө. Тэгэхээр хөгшин гүуг залуу азарганд, залуу гуүг хөгшин азарганд сөөлжүулэн хураалгах нь гэмгүй. Хумуүс гал үр гэдэг Гал үр гэдэг маань байдсан гүү азарган үрээ хоёрын аль алины нь анхны үрийг хэлж байгаа юм. Түүнээс биш аль нэг азарганы унаган төлийг хэлдэггүй. Азарга дэлгэнэх цаг гэж байдаг нь ханш нээх үе юм. Тэр цагаар уядаг морийг унаж гэдсийг нь сольж тавьна. Намар их хөвөөтэй байсан гэж бодвол өглөө эрт услалгуй барьж унаад усыг нь сольж услаад уяж хононо. Маргааш нь голын ширхэг хужиртай дов газар идүулж амны нв завааг гаргаж дахиж уяж хоноод тавихад гэдэсний хөндүүр гарж гэдэс нь солигддог. Үүнийг хар гэдсийг нь авах ч гэдэг. Уг хөндүүрийг адуу ногоонд цадаад ирэх үеэр авна. Гэдсэндээ хөндүүртэй морь үмдагны нь урдуур дарах буюу гэдсийг урдаас хойш нь шувтрахад сүул нь годос гэх ба хайрч байдаг Гэдэснии хөндүүр гараагүй уясан морины цоройг татуулчихвал хөлгүй ч болдог. Энэ нь гадна талын хуч буусан боловч дотор талын хүч нь буугаагүй гэдэс хүчний тэнцэл зөрүүтэй байснаас цорой нь татдаг юм. Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэхэд тун гэмгүи. Нэг судар дээр аль хөл доголсныг шүдний маягаар шинж гэсэн байдаг. Үүнийг лавлаж узвэл хойшоо доголсон байвал доод талын шүд эмтэрсэн байна. Цээжээ авсан байвал дээд шүд эмтэрсэн байна гэжээ. Доголсон морийг анзаарч байхад хэдэн жилийн өмнө дээр олсон эмгэг шар ус доошилсоор хөлд бууж судсыг барьдаг. Ингэсэн морины дээд шүд голдоо эмтэрсэн байна. Тэгэхээр доголын эх дээд их биендээ байдаг гэсэн үг. Заримдаа уясан морь давхиж ирээд бүдчээд мижилзээд байдаг. Ингэсэн морийг мундааны судсыг нь юмуу далны дээд талын судсыг хатгаж бэрэвхийний гадна талын туурганы судсыг бага цус гарахаар арьсыг нь цоолдог. Уралдаж яваа морь аль нэг тийшээгээ даялаад байдаг. Тэр нь даялаж байгаа талын эсрэг хөл нь хөндүур байгаа хэрэг. Хэрэв тэр хөндүүр талаар нь морь орж ирвэл заи тавьж өгөөд байдаг юм. Олон жил уралдсан морины таваг нимгэрсэн байдаг. Ийм морийг цас хайлмагтах уеэр барьж хөлд нь цус буусан байвал тавгийг нь хатгах, өсгийлдөх, өсгий сөхөх зэргээр ханаж хэрэв цус буугаагуй бол гахайг нь өөлж хөх бууцан дээр уяна. Тавагны хөндүүрийг агь нүдлэн цас хайлмагтах цагаар авна. Миний нэг сайн зээрд халзан морь байлаа. Энэ морь надад олон юм хэлж сургасан Халзан морио соёолон их нас хоерт нь улсьн наадамд айрагдуулаад 1990 онд Нууц товчоомы 750 жилийн ойгоор гэдэсний нь хөндүүрийг авалгүй уралдуулаад хөл муутай болгосон. Доголсон зөв урд хөлийг нь хатгаж янзлаад байтал буруу урд хөл нь муудсан. Тэр хөлийн хөөсөн хаа, бүдүүн хөх махыг нь хатгасан. Тэгээд хоёр жил өнжөөгөөд 1994 онд Төв аймгийн 70 жилийн ой, улсыи наадам хоерт хоёуланд нь зургаад дявхиулсан. Улсын наадамд уралдахдаа голхио цохиод буруу урд хөл нь их хавдсан. Түунийг айргаар шавшиж задлаад сиймхий, туурганы н? судсыг бэрэвхийний орчим арьс махны нь завсраар хавж хатгасанд хөл орж доголохоо больсон . Хүн хурдам морьтой байна гэдэг бол адуугаа эрүүл байлгаж байж хурдлуулна. Энэ дашрамд бас нэг зуйлийг хэлэхэд хүмүүс морь худалдаж авахдаа хөлийг нь барьж үздэг. Түүний оронд шүдийг нь узэх хэрэгтэй юм. Бас сонирхуулж хэлэхэд турүулэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг унэн. 1994 онд түрүүлсэн Батчулууны хээр халзан морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд ургасан өндөг дарам хар мэнгэ урган үүдэн шүдэндээ бараг тулсан байлаа. Зээрд халзам морио хоер дахин зургаад давхиулахад махны нь бяранд хүрч уясан учир суултгүй жигдхэн давхилттай болсон байсан. Саарал азарга бол Манлай уяач Дашийн унаган адуу юм. Нэг гэм нь хат ихтэй тул уралдах өглөө нь ялигүй хөлөргөж шөрмөс булчин махны зангирсанг зөөллөж давхиулахгүй бол замын жаахан тойруу дээр ойчих магадлал ихтэй байдаг. 1994 оны наадамд наадмын өглөө шууд мордуулахад цээжний хэдэн азаргатай явж байгаад замын тойруу дээр үсрээд ойчсон. Түуний дараа жил биений нь бариаг тавиулаад явуулсанд улсын наадамд аирагдсан юм. Онон уяач ийм л ажигч шинжээч адуучин хүн юм
Морин эрдэнэ.mn сайт
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна