Дэндэв тайжийн домог


Дэндэв гэдэг хүү эхтэйгээ хамт амьдарч байжээ. Тэр ядуу айлд байх юм ховорхон гэнэ. Тэр гэрийн гадуур хэдхэн ямаа идээшилнэ. Эх нь ямаагаа сааж тараг бүрнэ. Ойролцоох бяцхан шандны аманд айлын ганц хүү Дэндэв тоглоно. Хөдөө гадаанаас туурайтайгаа хатсан шилбэ олж шандны амсрыг тойруулан олон адууны мөр гаргаж тоглоно. Шандаа худаг гэж сэтгэн шилбээ адуу гэж бодож, худаг руу ирэх малын жим харгуйгаар олон адуу тургилалдан тоос татуулан давхилдан ирж буй нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь олон адууны төвөргөөн сонсогдоно. Жаалхүү үргэлж л
-Манай хээр азаргатай адуу ус уугаад гарлаа.
-Хонгор азаргатай адуу баруун хөтлөөр гарч ирлээ. Одоо хар азаргатай л адуу алга. Зүүн хойноос саарал азаргатай адуу ирнэ гэж өөрийгөө саатуулан тоглоно. Ийнхүү эр өсөж эсгий сунадаг гэгчээр ядуу ээжийн ганц хүү эрийн цээнд хүрчээ.
Шөвхнүүлсэн морь унаж нэгэн гүү хөтөлсөн залуу эр алс баруун өмнө зүгийг зоингм явах ажгуу. Нэгэнт зам шуударсан эр хүн эргэн тойрны элдэв сониныгм нүд эс хужирлан одно. Олон уул ухаа толгодыг даван явсаар хүрэх газрынхаа захад ирэв. Хар сүүлт, хул, тэмээ л олонтоо дайралдана. Харин Дэндэв өмнүүр сүлжилдэн давхих зээр гөрөөс, хулан ямагт өвөрт нь орж буйд их л бэлгэшээж явна. Их сондуултай элсэн довцог дунд айлын бараа харагдав. Айлын утаа үнэрлэж, унасан морь цангинатал янцгаав. Гэрт орвоос цагаан сахалтай өвгөн, эмгэнтэйгээ хоёул байх аж. Амар мэндээ айлтгаж хэт нутаг, хэрэг зоригоо ярилцаж суутал гадаа яваа гүү нь хангинатал янцгаав.
Цагаан сахалт өвгөн асууруун.
-За хүү минь чи гүн адуутай яваа юм уу.
Хүү:
-Тийм ээ, гүү хөтөлж яваа юм гэж хариулав. Өвгөн:
-Манай энд хулангийн азарга олонтой. Морь малаа сайн бэхлээрэй. Урж тасдуулаад аваад явчихав гэж захисанд Дэндэв гарч унаж явсан мориныхоо чөдрийг сайтар бэхлэв. Харин гүүгээ хайхрамжгүй үлдээв. Түүнийг унтаад өглөө босоход морь нь чөдөртэйгээ байж байна гэнэ. Хөтөлж явсан гүүг аль хэдийнэ хулангийн азарга хурааж аваад талийжээ. Залуу хүү гүүгээ өвгөнд захьж орхиод дан мориороо нутаг буцжээ. Нутагтаа ирээд жил шахуу болж, хавраар хээр гүүгээ олохоор буцаж ирэхэд танил өвгөн ч их л ах дүүс шиг дотно уулзан золгожээ. Цайлж дайлуулсны дараа хүү:
-Миний хээр гүү үзэгдэв үү гэжээ. Өвгөн:
-За хүү минь бий нь ч бий. Ойрхон усанд ирж байгаа. Өнөө маргаашгүй унагалах байх ёстой. Чи ч бас л сүрхий хүү юм даа. Хугацаа алдаагүй тооцсон байна шүү гэжээ.
Баянбүрдийн ногоон дэвсэгийн дунд мэлтгэнэсэн хар ус газраас амилан ундарч булаг болон урсаж одно. Дэндэв шөвхнүүлсэн морио нууж, дурандан харсаар байна. Усанд нь очсоны хэрэг гарч түрүүчийн адууны чих сортолзон харагдав. Газрын амь хүйтэн булагт тэнцсэн унагаа дагуулсан хээр гүү хулангийн азаргатайгаа хүрч ирлээ. Дөнгөж өчигдөрхөн гарсан юм уу гэхээр жаахан ухаа унага байна. Унаган адууны ижил гүүг таньж Дэндэвийн морь янцгаав. Хулангийн азарга сэртэсхийн их л сэжиг төрсөн янзтай дүр үзүүлэн ийш тийш харахуйд гүү хүйтэн уснаас гүд гүд залгилан, Дэндэв мориндоо шаламгайлан мордож, ташуур өгмөгц уургач хурдан морь цахилан хурдалсаар ороолох гүүний сүүлэнд залгалаа. Уургын хуйвыг хаяхдаа уран толгой алдаж үзээгүй Дэндэв чихалзуураар нь дарж эрхээн эмээлийн араар сууж гэдийн татлаа.
Хур дэлээ хийсгэсэн хулангийн азарга гүүгээ уургатай хүнд баригдахад нэг наашаа, нэг цаашаа давхиж сүр үзүүлсэн боловч, зэрлэг зөнгөө дагаад хулжин алга болов. Дэндэв энэ цагаас хойш хулангийн удмын ухаа хонгор адуутай болов. Эхтэйгээ ирсэн унагыг унаж номхруулж чадсангүй. Үр төлөөс хойшхийг нь арай гэж эдэлгээнд сургажээ. Одооны Дорнговь аймгийн Иххэт /Дэлгэрхэт/, Алтанширээ, Дэлгэрэх суманд хул хонгор адуутай, хурдтай болсон домог энэ ажээ. Энэхүү домгийн агуулгаас үзвэл монголчууд адуун сүргийнхээ цусыг холдуулж, удам угшлыг нь сайжрууж, хурд хүчтэй болгох талаар мэрийж байсан сайхан ухааныг их л оновчтой гарган үзүүлсэн байна.
Эр хүн эмээлт морь ямагт хамт байсан болон хүүхэд насандаа мөрөөдөж явсан бүхэн бэлгэ ерөөлөөр бүтдэгийг дүрсэлсэн нь онцлог байна. Дэндэв гэгч бодит хүн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт амьдарч байсан юм. Ер нь Дэндэв тайжийн эх дүр үү, хилэн хар гэгчийн дүр үү гэдгийг энд гол болгон авч үзсэнгүй.
Тайлбар нэмэрлэхэд:
Хурдан угсааны адуу нь 19-р зууны эхэн үед амьдарч байсан шилийн сайн эр Цахар хошууны Хилэн хар /Хормой/ гэдэг хүн Дэндэв тайжийн эхтэй нууцаар ханилж явахдаа хулангийн эрлийз үрээ авчирч өгсөнөөр үүссэн ажээ. Тэр угсааны адуу нь толгой урттай, хүдэр чийрэг биетэй, холын замд цуцаа байхгүй, удаан хугацаанд уяа сойлго нь таардаг хүлгүүд байж гэж ерөөлч магтаалч Сайхандулаан сумын харьяат Д.Жигмэддорж гуай бичсэн байдаг. Үүнээс үүдэн бодвоос Дэндэв тайжийн домог их сонирхолтой юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна