Далай жонон бэйсийн шарга азарга


Энэ цагийн эхэнд “ганган” Гочоо нэртэй нэгэн сайн эр хүлгийн сайныг унаж, хүүхний сайхантай нөхөрлөж, эзэн баячуудад халгаатай хэрнээ энгийн ядуу ардуудад элэгтэй явдаг байж. Өмнө зүгт мордвол Өвөрлөгч хошууны Барга, Үзэмчин, Хөлөнбөөр аймаг, хойшоо явбал Ар халхын Хан хэнтий, Хөвсгөлийн тайгаар явж ан гөрөө хийнэ. Хангай говийг хэрэн явагч сайхь эр Домогт Шилийн богд, Ганга нуураар орж халхын сайн эр Тоорой Бандитай уулзаж явахдаа ядуусыг тэтгэх нэгэн зорилготой ажгуу. Гочоог ингэж явахад хангай нутгийн нэгэн залуу уулзан танилцаж нөхөр болон явъя гэснийг зөвшөөрч тэр хоёр эх хүний ёсоор дөрөө харшин хээрээр гэр, хэцээр дэр хийж сайн эрсийн амьдралаар явсан бөлгөө. Хангайн залуу ар гэр, авгай хүүхдээ санагалзан байхдаа нутаг буцах бодлоо Гочоод хэлбэл эр улс бие биеэ амархан ойлгож, чамд хэрэг болох ганц гүү хөтөлгөнө. Энэ хөгшин шарга гүүнээс зуны дунд сарын 17-нд гарах унага жинхэнэ ажнай болно. Чамайг хүссэн газарт чинь хүргэж чадах энэ хүлгээр унаа болгож аваарай гэж гэдсэндээ унагатай шарга гүү хөтөлгөжээ. Хээлтэй гүү хөтлөн нутгийн зүг явсан сайхь эр шарга гүүнээс эр шарга унага босоогоороо унахыг хөтөлж яваад харжээ. Томхон тугал шиг хэрнээ хачин галбир төрхтэй тэр унага эхээс унахдаа өвдгөө шороодохгүй хангинатал янцгаагаад эхээ дагаад давхисан байна. Сайхь эр унага улдаж ядрахаас болгоомжлон үе үехэн амраасаар яваад хонгор Жаргалантаар нутагтай Боржигоны Далай Жонон бэйс гэгч баян айлын бараа харжээ. Айраг цагааны шим дэлгэрсэн зуны сайхан цагт гэрийн үүдийг нээж холч дуран барьж суудаг Жонон бэйс өмнө зүгээс морь хөтөлсөн хүн ирэхийг хараад ард нь зайдуухан яваа унагыг хүртэл ажиглаж,- Энэ холын хүн байна, хоол цай хий гээд гэртээ хоёр, гурав хоног морь биеийг нь амраажээ. Жонон бэйс хол ойрын сонин сонсож, унаганы байдлыг хараад хэлсэн нь: “эр улсын замын хүзүү урт гэдэгхүрэх газар хол унах унаа муутай чи улдаж ядарсан нялх унагаар яах билээ. Гэрийн гадаа орхиод манай гурван түмэн адуунааас өөрөө хараад хоёр сайн морь барьж унаад явдаа” гэжээ. Сайхь залуу босоогоороо унасан шарга унагаа сайн хүлэг болно гэдгийг мэдсэн ч хүний сайхан сэтгэлээр хэлсэн Далай Жононд баярлаж хоёр сайн морь барьж унаад нутгийн зүг мордсон байна.
Улдаж хоцорсон шарга унагыг бэйс арчлан тордсоор нэг л мэдэхэд сайхан соёолон азарга болсон байлаа. Жонон бэйс гурван түмэн адуугаа Хонгор Жаргалантын уснаас усалж тавиад үдшийн бүрийгээр шарга азаргаа унаад мянган лам шавилан суудаг жанжин Чойрын дэргэдүүр давхиж өнгөрөхөд нутгаас гарч буй азарга нэгэнтээ янцгаахад хийдийн лам нар Жонон бэйсийн шарга азарга янцгааж байна, Амрах цаг болжээ гээд унтацгаана. Үдшээр яваад хэрлэн голыг гатлан нууц амрагтайгаа уулзаад, шөнө хагаслан мордож үүрийн гэгээнээр Чойрын хийдийн дэргэдүүр өнгөрөхөд шарга азарга дахин хангинатал янцгаана. Ингэхэд нөгөө лам нар сая сэрж Жонон бэйсийн шарга азарга янцгааж байна, босох цаг болжээ гэцгээн босдог байжээ. Үдшээр явж Хэрлэн гатлаад үүрийн гэгээнээр адууныхаа бэлчээрт ирж, нар ургах үед адуугаа хураагаад ирдэг Жонон бэйсийг авааль эхнэр нь бодохдоо нутгийн нэгэн айлд тоглож хоноод өглөө мордоо биз гэж бодно. Гэвч Жонон бэйс шарга азарганыхаа ид шидийг үзэж үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр нисэх мэт яваад хошуу нутаг алгасан амрагтайгаа уулзаад байгааг хэн ч эс мэджээ.
Нэгэн өдөр хэрлэн гараад давхиж явтал өмнө зүгт долоон галуу нисч харагдана гэнэ. Бэйс урьдын адил адуугаа хураагаад гүүгээ саагаад орон дээрээ хэвтэж байтал мөнөөх долоон галуу сая тоонон дээгүүр нь өнгөрч харагдахад миний шарга азарганаас удаан явдаг байхнээ гэж бодсон бэйс инээд алдсаныг авааль гэргий нь хараад инээснийг асуу гэдэг юм, яагаад галуу хараад инээв гэжээ. Учир бүтүүлэг инээд авгайд ойлгогдоогүй боловч бэйс бодохдоо долоон галуу минйи шарга азарганаас удаан явжээ хэмээн инээсэн хэрэг.
Боржгоны Хонгор жаргалантаар нутагтай Жонон бэйсийн шарга азарга эзэндээ ачлалтай, далд гуурстай гайхамшигт хүлэг байсныг хэн ч үгүйсгэхгүй. Энэ шарга азарганы үр төлүүд Боржигоны олон хурдыг төрүүлсэн гэдэг билээ. Мөн үүнээс үүдээд Хонгор жаргалантад ил төрсөн унага хурдан болдог гэсэн домогтой ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна