Булган хангайн удамт хурдан хүлгэд, эрдэмт мэргэн уяачид


Бичиг сурвалжуудаас үзэхэд Төр Гэрэлтийн 6-р он буюу 1827 оны Даншигт Очирай Түшээт хан аймгийн Бишрэлт засгийн /1691 онд байгуулагдсан Бишрэлт гүний хошуунд одоогийн Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдын нутаг багтана/ наадамд морин хээр соёолон түрүүлсэн хэмээсэн байдаг. Энэ бол Булган нутагтай холбоотой хурдан морины түүхийн хамгийн анхны баримт. Харин дараа нь 1639 онд Автай сайн ханы ач Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжлөх ёслол Хөгнө хан уулнаа болсон байдаг. Халхын анхдугаар Жавзандамба хутагтыг ширээнд залах энэхүү ёслол Тарны голын эх Өлзийт ширээт цагаан нуурын талд болсон бөгөөд Халх долоон хошууны хамгийн эртний их наадмаар Булганчууд бахархах дуртай байдаг билээ. Уул ус ургамал ногоо тэгширсэн Булган хангайчууд хурдан морины түүхтэй холбоотой өөр нэгэн баримт бол Амарбаясгалант хийдийн орчим Ивэнгийн голд Дорж-Эрдэнэ тэргүүнтэй Түшээт ханы 31 ноёд чуулж “Хурдан морины уралдааны цааз бичиг”-н эхийг сийрүүлж өргөн барьсан явдал юм. Тэр цагаас хойш энэ нутаг усны хурдан хүлгүүд олон наадмын түрүү магнай болж, Туул, Орхон голын сав Могод, Бүрэг, Авзагын нуруу, Сэлэнгэ мөрний сав дагуух газарт олон сайн уяачид төрөн гарсан юм. Монголын хурдан морины 200-гаад жилийн данс даяганд тэртээ 1827 оны улаагчин гахай жил халхын дөрвөн аймгаас Богд Гэгээнд Бат-Оршил өргөх наадмыг зохион байгуулсан байдаг. Тэрхүү наадамд газар газрын шандаст хурдан 363 соёолон тоосоо өргөж, Очирай Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Авзага хайрхан уулын хээр үрээ түрүүлсэн нь бий. Ийнхүү халхын цуут хүлгүүд чуулсан их наадамд Авзага хайрханы бэлийн унага түрүүлсэн нь энэ нутгийн хүлэ, уяачийн ид хавыг халх даяар алдаршуулсан гэдэг. Мөн энэ нутгийн хурдан хүлгүүдээс 1834 оны хөх морин жилийн даншигт зээрд хязаалан үрээ түрүүлэн, хар хээр хязаалан дөрвөлж, 1835 оны баруун зүгийн Даншигт саарал соёолон, шарга хязаалан тус тус түрүүлсэн байдаг. 1844 оны хөх луу жилийн намрын тэргүүн сард 6-р Жавзандамба хутагтын шинэ дүр тодорсны баярт зориулан 391 их насны морьд уралдаж энэ нутгийн улаан буурал морь түрүүлсэн нь бахдалтай түүхүүдийн нэг. Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа буюу 1900 оны Дээрхийн гэгээн Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөх Даншиг наадамд Түшээт ханы /Эрдэнэ дайчин Чин вангийн хошуу буюу одоогийн Орхон, Сайхан, Баян-Агт, Тэшиг, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Халиун сумын нутаг юм/ Хэвэй Чин ван Хандоржийн түмэн эх “Хангай” хэмээх бор азарга аман хүзүүдсэн байдаг билээ. Түүнчлэн 1933 онд Дашинчилэн сумын дарга, Могод сумын уугуул С.Хүрлээгийн хээр морь айргийн тавд давхиж, 1942 оны АХ-ын 21 жилийн ойн баяр наадамд Авзага сумын уугуул Ренчингийн хонгор морь дөрвөлж байсныг тэмдэглэсэн байна.
Булган хангайн хурдан хүлгэдийн амжилтын буухиа цааш үргэлжилж, 1944 онд Могод сумын Санжаагийн хүрэн, 1951 онд Дашинчилэн сумын Ядамын Чүлтэмийн жороо хүрэн морь тус тус түрүүлж байжээ. 1961 оны АХ-ын 40 жилийн ойн баяр наадамд Булган аймгийн Сайха? сумын уугуул “уруу” хэмээх Бадрах начингийн бор халзан даага түрүүлж, их наадмын дэвжээнд Булганхангайнхаа анхны хишгийг хүртсэн юм. Тэр наадмын бас нэгэн бахархал нь бөхийн барилдаанд Цэрэн аварга түрүүлж ?улган нутгийн нэрийг халх даяар дуурсгасан.
Төрийн наадмын түрүү бор халзан даага нь Хэнтийгээс авчирсан азаргыг өөрийн гүүнд хураалган гарсан төл бөгөөд шүдлэнд нь Архангай аймгийн Хотонт сумын уугуул адуучин найздаа зарчихсан хэмээдэг юм.
Булган нутгийн нэрийг дуурсган төрийн наадмыг түрүү хүртсэн Содномын Бадрах 1931 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1952 онд цэрэгт татагдан, 1955 оны АХ-ын 34 жилийн ойн их баяр наадамд зодоглож “улсын начин” цол хүртсэн байдаг. Хөдөөгийн хөрслөг бор хүү улсын начин цолтойгоор цэргээс халагдаж ирээд морь уях эрдэмд шамдан 1957, 1958 оноос аймгийнхаа наадамд хурдан хүлгэдээ уралдуулах болжээ.Тэрээр аймгийнхаа наадмаас нэг түрүү, долоон айраг хүртэн Сайхан сумын бахархалт хөвгүүдийн нэг юм.
Булган нутгийн эрдэм мэргэн уяачдын амжилтын буухиа 1990 оны улсын баяр наадамд хонгор азарга аман хүзүүдүүлсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат Р.Сэмжид, /Төв аймгийн Зуунмод хотын нэрээр уралдуулсан байдаг/1994 оны улсын наадамд шар хээр морио хоёрт хурдлуулсан Хангал сумын харьяат МУ-ын Алдарт уяач Б.Батчулууны /“Эрдэнэт” концернийн нэр дээр уралдуулсан/ түүхээр цааш хөвөрнө.
1997 оны Хангайн бүсийн уралдаан Эрдэнэтийн овооны их тахилгад Булган аймгийн Булган сумын уугуул Батсайханы хүрэн хязаалан гурвалж, Сайхан сумын уяач О.Мятавын хар морь, Сэлэнгэ сумын уугуул А.Хишигсүрэнгийн хээр хязаалан, Сэлэнгэ сумын уугуул Б.Амарсанаагийн хар хээр шүдлэн тус тус тавласныг уншигчид санаж буй бизээ. Энэ мэтчилэн дурьдаад байвал Булган нутгаар овоглодог ур дүйт уяачдын олон сайхан түүхийг хүүрнэж болох ч харьцангуй сүүлийн үеийн мэдээллийг дахин нуршилгүйгээр энд хүрээд өндөрлөе.












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна