Шигшмэл удамт адууны дуудлага худалдаа зохиогдлоо


Хурдан хүлгийнхээ тоосоор тэнгэрт цацал өргөн Монголын ард түмнээ баясган, улс бүсийн наадмын алтан шар зурхайг чимэж яваа "Босоо хүлэг" гал уяаны хамт олноос хурдан морь сонирхогчиддоо зориулан "Шигшмэл удамт адууны дуудлага худалдаа"-г 4-р сарын 14-ний өдөр “SS Club”-т зохион явууллаа.
Энэ удаагийн дуудлага худалдаанд цэвэр цусны англи азарга, араб азарга, будённый гүү болон эрлийз үрээ, байдас, даагануудыг оролцуулжээ. Мөн ид хурдалж байгаа монгол үрээг дуудлагаар худалдсан юм.
Түүнчлэн дуудлага худалдаанд бүртгүүлж амжаагүй зарим бридерүүд хурдан удамтай эрлийз болон монгол адуунуудаа худалдахаар авчирч олонд сонирхуулж байлаа.
Нийт 18 адууг дуудлага худалдаанд оруулснаас 10 гаруй адуу зарагдаж шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрээс Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач н.Жаргалсайханы хурдан бор үрээ 25 сая төгрөгнөөс эхлэн дуудагдаж хамгийн өндөр үнээр буюу 30 сая төгрөгөөр зарагдсан байна.
Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Уулс Трейд” ХХК-ний захирал Т.Галбадрахын цэвэр цусны Бархат дуудлагатай халтар азарга 18 сая төгрөгөөр зарагдсан байна. Хурдан удамтай шинэ монгол буюу эрлийз дааганууд 8 сая төгрөгнөөс дээш үнэтэйгээр зарагджээ. Ер нь сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан олон үрээний төрсөн дүү дааганууд дуудлага худалдаанд орсон юм. Тухайлбал, Тод манлай уяач Д.Мөнхбатын бүсийн уралдаанд 2 түрүүлж, 1 айрагдсан зээрд үрээний төрсөн дүү халтар даага, Тод манлай уяач Ц.Батсайханы улс, бүсийн уралдаанд 4 айрагдсан Сүлд халзан үрээний төрсөн дүү хүрэн халзан даага, Т.Галбадрахын улсын наадамд 2 айрагдсан халзан үрээний төрсөн дүү ухаа үрээ, С.Ганзоригийн бүсийн уралдаанд айрагдсан халзан үрээний дүү халзан даага зэрэг олон сайхан даага дуудлага худалдаанд орсон байна.
Дашрамд сонирхуулахад хурдан адууны төрөлжсөн гэж хэлж болох анхны дуудлага худалдааг “Макс Групп”-ээс 2 жилийн өмнө зохиож байв. Мөн Макс группээс 3 жилийн өмнө Гавъяат жүжигчин н.Батбаярын хандивын тоглолтын үеээр зохиосон дуудлага худалдаан дээр зарагдсан даага энэ жилийн “Өмнөговь 2012” хаврын бүсийн уралдааны эрлийз морьдын уралдаанд айрагдсан билээ.
jockey.mn






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна