Алдарт уяачийн ажнай хул


Булган нутгаар овоглосон дараагийн улсын цолтон бол МУ-ын Алдарт уяач Зуунчулуун юм. Багын малд нүдтэй ялангуяа адуунд дуртай байсан тэрээр халиун азаргаа уяж уяач болох гараагаа эхэлсэн хэмээдэг. Бас ч болоогүй моринд хорхойсон нойроо хагаслах хүүгийн уясан азарга урмыг нь сэргээн тэрүүхэн хавьдаа түрүүлж айрагдах нь бахдалтай.
Адуун хийморьтой эрийн хүслийг гүйцээн МУ-ын Алдарт уяач цолонд хүргэсэн цуут хул морь эзэндээ ирсэн нь бас ч түүхтэй.
Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Нямаажав уургын буурал морио таван даагаар наймаалсны нэг нь алдарт хул морь байсан юм. Хул морь их цэмцгэр адуу, чулуун дээр гишгэхгүй, булингартай ус уухгүй цэвэрч нямбай яг л хүн шиг. Уяа нь ороод ирэхээрээ ааш орж булгидаг, эзнийхээ дууг танидаг, уяа хөнгөнтэй, гурваас илүү хөлстэй уралддаггүй. Адуундаа байхдаа ч нэг л хэвийн , таргалдаггүй их гоёмсог золбоотой адуу байсан гэдэг. Харин нэг онцлог нь наадмын урд оройны хоолыг тааруулах. Барагтай идэж өгөхгүй байдаг учир орой зургаад тавиад өглөө морь гарахад барьдаг байсан аж.
Жаргалант цустай хул үрээ хязаалан, соёолондоо сумынхаа наадамд тун ч түвэггүй түрүүлж дархан хурднаа баталсан тул Зуунчулуун уяач нас нийлэх үед 9000 төгрөгөөр худалдан авч байсан гэдэг. Энэ цагаас хойш хул морь Зуунчулууныг Алдарт уяач болгох их аянд зүтгэж улс, хот, аймаг, сум, жалга, судаг, айл, саахалт, гол горхины гээд уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан юм. Тэдгээрийн нэг нь 1986 онд Эрдэнэт хотод болсон залуучуудын фестиваль. Тэр наадамд хул морь түрүүлж, дараа жил нь улсын наадамд ирж уралдан Айдсын даваа хүртэл хөтөлж байгаад наймалж байсан юм. Ийнхүү олон жил тогтмол амжилттай наадсан хул морь 1995 онд 19 настайдаа өөрөө өөрийгөө сойн уралдахаар ирж наадамчин олныг уйлуулж байсан гэдэг. Тэр бол Бүрэгхангай сумын сургуулийн 70 жилийн ой байсан бөгөөд тэр наадамд Зуунчулууны хоёр хул азарга дараагаараа ирж, эзэн нь баяр хөөр дүүрэн байж. Их нас гарах гээд бүртгүүлж байтал уяагүй байсан хул морь нь адуунаасаа давхиад ирчихсэн наадамчид дунд сул явж байх нь тэр. Шандаст хүлгээ харсан эзнийх нь самсаа шархирч хадаг зүүн сэтэрлэж, зодог тайлуулсан гэдэг.
Булган нутгийн нэрийг дуурсгасан хул морь
Зул эргэх морьдын луу унасан мэт их тоосноос
Зугатаж гардаг , зугатаж ирдэг
Зуунчулууны амны хишигт мандал хүлэг
Зураадл өнгөрөх ажнай , хул зэв
Дээд буйланд нь хөхөлбий хүрэн мэнгэ ургаж хоноод
Дэргэд мөрт зэрэглээтэн харагдах уудам хул морин
Амгай химлэн сайхан аалиар ангалзаж
Алтан туураараа цүг цүг гишгэн , зуузайгаа тэнийтэл эвшээнэм
Бүрэгхангайнхаа бүрэг хөх уулсыг
Будан дотроос ч болов олж таниад
Бүргэдийн жигүүр шиг эрээлэх хавирга мөөрөг
Хаалга мэт салтаа юугаараа нүдний гал асаанам
Өвс ногоо унхиалан ганц нэг хазалснаа
Өөрийгөө чагнаж, гэдсээ хуугихад сэрвэлзээд
Сарт магнайнхаа нар зөв эргүүлгэнд
Сайхан наадмын од нууж , шувуу мэт дэрвэлзнэм
Цуутай тахийн туур хатаах
Цуурайт их морьдын шаштирт алтан тоостой
Зуунчулууны дуун мэт хүлэг
Зуу бишээ , ганцхан хул морин хэмээн дуу шүлэгнээ мөнхөрч моринд дуртай монгол зон олны зүрх сэтгэлд хурдалсаар байна. Энэхүү гайхамшигт хурдан хүлэг хандгай толгойтой, бугын чац мэт мөчтэй, урд хөл шаасан гадас шиг шулуун, салтаа их, тайган борвитой, дал мөр ташуу урт, умдаг бага, арьс нимгэн элбэг, гурван овоо тэгш, хүзүү урт, сүврэгдэс матаас ихтэй уужуу сүвээний адгийн хавирга ташаан толгой хоёрын хоорондын зай бага, чихний үзүүр хурц нимгэн, нүд их, хөмсөг гурвалжин, хондлой урт налуу, бүдэрхий товгор гэх мэт хурдан хүлгийн шинж бүрдсэн байсан хэмээдэг юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна